Залуу эрдэмтэд чууллаа

1997 оноос анагаах, нийгмийн ухааныхнаас эхлээд л салбар шинжлэх ухааны эрдэмтдийн холбоо байгуулагдаад эхэлсэн аж. Тийнхүү 2004 оны эхээр тэдгээр холбоо нэгдэн, зохион байгуулалтаа шинэчилжээ. Энэ нь зургаан салбар зөвлөл, дээд доод танхимтайгаар байгуулагдсан байна. Тус холбоо гурван жилийн өмнө анхны чуулганаа хийсэн бөгөөд энэ удаагийн уулзалтад шилдгийн шилдэг 50 орчим залуу эрдэмтэн оролцож үйл ажиллагааны бодолгын чанартай асуудлыг хэлэлцсэн байна. Залуу эрдэмтэд энэ жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутны хобоотой хамтран ажиллахаар болжээ.