Хамтран ажиллах гэрээ

Аж ахуйн тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хамтран ажиллах явдал хүний нийгэм үүсэн хөгжиж эхэлсэн үеэс улбаатай. Тухайлбал, эртний Ромын эрх зүйд ах, дүү нар эд хөрөнгийг хамтран өвлөснөөр (consortium ercto non cito) энгийн холбоо, нөхөрлөл үүсэх нөхцөл бүрддэг байжээ. Өнөө үеийн хамтран ажиллах гэрээний дагуу үүсэх холбоо, нөхөрлөл нь Ромын эрх зүй дэх societas negotiationis хэмээх
Нөхөрлөлийн төрөлтэй ойролцоо юм. Societas negotiationis гэж гишүүд нь тодорхой нэгэн, тухайлбал, боол, үхэр худалдах – худалдан авах зэрэг ихэвчлэн арилжаа
наймааны үйл ажиллагаа явуулахын тулд хамтарсан нөхөрлfлийг хэлдэг байсан байна. Гишүүдийн эд хөрөнгиинх нь хураамж өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд тэнцүү байх бөгөөд ашиг, орлого болон алдагдлыг ч хувь тэнцүүлэн хариуцдаг байжээ. Ульпианусын хуульд Хамтрагчдын нэг нь бүх ашгийг хүртэж нөгөө дэх нь алдагдал хүлээх нөхөрлөл байж болохгүй. Ийм нөхөрлөлийг societas leonina гэнэ. Ийм нөхөрлөлийг бид ч хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрнө гэжээ.
Societas negotiationis нь хуулийн этгээд биш юм, учир нь гишүүдээс тусгаар байгууламж болон өөрийн гэсэн эд хөрөнгө үгүй, зөвхөн гишүүд нь дундын өмчтэй байх ба өөрсдийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй харьцдаг уламжлал тогтжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 476 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд
байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ хэмээн заажээ. Уг гэрээний гол зорилт бол (ашиг олох болон хуульд харшлахгүй бусад) үндсэн зорилгоо хэрэгжүүлэх явцдаа аль болохоор бага зардал гаргах явдал юм. Хамтран ажиллах гэрээ нь талууд харилцан тохиролцеоны үндсэн дээр үүсэх учраас консенсуал гэрээ юм. Зөвхөн гэрээ үүсэхэд буе мән үүссэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад ч (шинэ гишүүн элсүүлэх, нийлүүлеэн эд хөрөнгийн хэмжээг нэмэх болон багасгах зэрэг) эдгээр асуудлыг өөр байдлаар шийдвэрлэнэ хэмээн заагаагүй бол тохиролцоонд хүрэх шаардлагатай ба аливаа хэлцэл хийхдээ гишүүдээс харилцан зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Гэрээний талууд хувь хүн, хуулийн этгээд байна. Эрх зүйн чадвар, чадамжтай Монгол
Улсын ба гадаадын харьяат, харьяалалгүй хүн болон ямар ч байгууллага хамтран
ажиллах гэрээ байгуулах эрхтэй. Хувийн чанартай харилцаа, холбоо үүсэх гэрээ тул эрх зүйн чадамжгүй эсхүл чадамж нь хязгаарлагдсан этгээд хууль ёсны төлөөлөгчөөрөө ч дамжуулан хамтран ажиллах гэрээ байгуулах эрхгүй юм.

Иргэний хуульд хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран ажиллах гэрээ байгуулж болохоор, оролцогчдын дээд хязгаарыг заагаагүй байна.
Хамтран ажиллах гэрээний дагуу талуудад эрх, үүрэг үүсэх боловч иргэний эрх зүйн бусад гэрээнээс ялгаатай нь талуудын эрх, үүрэг нь харилцан бие биенийхээ эсрэг биш харин нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд нэг чигт ханддаг. Иймээс ч актив болон пассив тал хэмээн хуваагддаггүй. Аль ч гишүүн бусдаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байхын зэрэгцээгээр өөрөө ч тэдгээрийн хувьд гэрээний дагуу биелүүлэх ёстой үүрэгтэй байна.
Хамтран ажиллах гэрээний өөр нэгэн онцлог нь хамтран ажиллах гэрээний дагуу хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулах боловч хуулийн этгээд байгуулдаггүй. Гэсэн хэдий ч хүмүүсийн механик холбоо хэмээн үзэж болохгүй, учир нь нэгдмэл зорилго болон эд хөрөнгө буй тул нэгэн бүхлийг үүсгэдэг байна. Ийм холбоо, нөхөрлөл өөрийн гэсэн нэргүй ба улсын бүртгэлд бүртгүүлдэггүй байна. Иймээс ч иргэний эрх зүйн харилцаанд талуудын нэрийн өмнөөс эсхүл тэдгээрииг хувь хүн хэмээн төлөөлөх этгээдээр дамжуулан оролцдог.
Иргэний хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. Гэрээг бичгээр байгуулсан бол нотариатаар батлуулж болох ба уг гэрээнд талуудын овог, нэр, хаяг, эрх, үүрэг, хамтын ажиллагааны төрөл, зорилго, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах, гэрээний хугацаа гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журмыг тусгана.
2. Оролцогчдын хураамж ба дундын өмч
Эд хөрөнгө нийлүүлэх нь хамтран ажиллах гэрээ байгуулахын чухал нөхцөл
болдог. Эд хөрөнгөө нийлүүлээгүй тохиолдолд хэдийгээр зөвшилцөлд хүрсэн ч хамтран ажиллах гэрээ үүсэхгүй юм. Оролцогчид хураамж төлөх журмаар эд хөрөнгөө нийлүүлэх ба хураамжийг мөнгөн, хөрөнгийн ба үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлнө. Иргэний хуульд үйлчилгээ үзүүлэх хэмээх ойлголтыг нарийн тодорхойлоогүй, харин зарим улс оронд оролдогчийн мэргэжлийн ба бусад мэдлэг, чадвар, туршлага, Нау-хау, нэр хүнд болон ажил хэргийн холбоог хураамж хэмээн тооцдог байна. Бусад оролцогчийн нэгэн адил хамтын үйл ажиллагаа явуулахад оролцох нь үүнд хамаарахгүй, учир нь хуульд заасны дагуу энэ нь түүний үүрэг болдог. Харин хамтын үйл ажиллагааны хүрээнээс илүү гарсан хамтын зорилгоо хэрэгжүүлэхэд хэрэгцээ бүхий хувь хүний онцгой мэдлэг, тухайлбал, нягтлангийн мэдлэг, чадвар уг хүний хамтын ажиллагаанд оруулж буй тусгай хувь нэмэрт тооцогдоно. Иймээс ч хураамж хэмээн төлсөн мөнгө, эд хөрөнгө нь үйлчилгээ үзүүлж
буй хамтрагчийн ч дундын өмч болох нь мэдээж хэрэг.
Талууд оролцогч болгоны төлөх хураамжийн хэмжээг өөрсдөө тогтоох ба хуульд
хураамжийг мөнгөн дүнгээр заавал тодорхойлох тухай заалт ороогүй байна. Гэсэн
хэдий ч зарим тохиолдолд дээрх асуудалтай холбоотойгоор эрх зүйн үр дагавар үүсдэг, тухайлбал ашиг, орлого болон алдагдлыг хувь тэнцүүлэн хариуцах үед мөнгөөр тодорхойлох эсхүл аль нэгэн тал гэрээнээс гарах тохиолдолд түүнд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр тооцон хуваарилах зэрэг шаардлага гардаг.
Гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцах ба гэрээнд өөрөөр заагаагүй бол төлсөн хураамж нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болно.
Хэдийгээр хуульд заагаагүй ч талууд тохиролцсоны дээр зарим эд хөрөнгийг зөвхөн ашиглах нөхцөлтэйгөөр нийлүүлж болох юм. Ингэж ялгаж салгах нь практик ач холбогтолтой, тухайлбал, зөвхөн ашиглаж буй эд хөрөнгийг бусдад худалдаж болохгүй, тухайн эд хөрөнгө устсан тохиолдолд яах вэ зэрэг асуудалд ялгаатай зохицуулалт хийгддэг байна.
Хураамжаас гадна гишүүдийн татвар, хандив, хамтын үйл ажиллагаанаас олсон орлого, дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлсний үр дүнд үүсэх хөрөнгө мөн дундын өмч болно. Дундын хөрөнгийг ашиглах журмыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийддэг. Аль нэгэн гишүүнд тухайн эд хөрөнгийг ашиглах, хадгалах эрх, үүргийг олгож болно.
Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгәэдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно. Ийн гуравдагч этгээдэд шилжүүлэх хөрөнгийг талууд тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй байдаг.

3. Хамтын үйл ажиллагаа
Хамтын үйл ажиллагаа гэрээнд оролцогч талуудын хооронд болон талууд ба
гуравдагч этгээдийн хооронд үүсэх харилцааг хамарна. Гэрээнд өөрөөр заагаагүй бол
талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд аливаа хэлцлийг хийхдээ
талуудын харилцан. Аль нэгэн гишүүн бусдыгаа төлөөлж, эсхүл гишүүд тэдгээрийг төлөөлөх этгээдээр дамжуулан хамтын үйл ажиллагааг явуулахаар тохиролцож болно. Мөн хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно. Хэрэв дээрх асуудлын тухайд тохиролцоонд хүрч чадаагүй бол зөвхөн гэрээ, хэлцэл хийхдээ бус хамтын үйл ажиллагаанд хамаарах аливаа асуудлыг шийдэхдээ бусад гишүүний зөвшөөрлииг авах шаардлагатай.
Хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа оролцогч талууд дараах эрхийг эдэлнэ
-Ашгаас хүртэх эрх…гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна;
-Саналын эрх хэрэв гэрээнд шийдвэрийг олонхийн саналаар гаргахаар заасан бол төлсөн хураамжийн хэмжээнээс үл шалтгаалан оролцогч бүр нэг саналын эрхтэй байна;
-Төлөөлөх эрх талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр аль нэгэн тал бусдыг
төлөөлөн гэрээ, хэлцэл хийх болон маргаан гарвал төлөөлнө;
-Татгалзах эрх хамтран ажиллах гэрээг эрхлэн явуулахад оролцохоос аль ч тал
татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд удирдлагаас шаардлагатай гэж үзсэн мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй;
-Гэрээг зохих ёсоор биелүүлэхийг бусад оролцогч талаас шаардах эрхтэй;
-Худалдан авах давуу эрх талууд гуравдагч этгәэдэд шилжүүлэх хөрөнгийг тэргүүн ээлжид авах давуу эрхтэй;
Гэрээнээс гарах эрх гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй мөн хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хамтран ажиллах гэрээнээс хэдийд ч гарч болно. Харин гэрээнд уг хугацааг шууд заасан тохиолдолд зөвхөн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно. Үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх бол гэрээнээс гарсан талд түүнд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох ба энэ тохиолдолд гэрээнээс гарах үед биелүүлэх ёстой байсан боловч биелүүлээгүй үүргийг нь харгалзан үзэх шаардлагатай.
Аль нэгэн талыг гэрээнээс гаргах эрх хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн талыг бусад тал санал нэгтэйгээр гэрээнээс гаргах эрхтэй байна.
Удирдлагад ажиллах талын эрхийг гэрээнд тусгайлан заах ба хэрэв тэгээгүй бол даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлно.

Дараахь үүргийг харилцан хүлээнэ
-Эд хөрөнгө нийлүүлэх;
-Ашиг орлого олох болон бусад, хуульд харшлахгүй зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах. Юуны түрүүнд ажлыг гүйцэтгэхэд ямар хэлбэрээр оролцохоо
харилцан тохиролцох ба хамтын үйл ажиллагааг аль нэгэн оролцогч удирдах тухай
гэрээнд заасан тохиолдолд уг этгээд тухайн үйл ажиллагааг удирдан гүйцэтгэнэ.
-Аливаа хэлцэл хийхдээ бусад оролцогчийн зөвшөөрлийг авах; Дээр дурдсанчлан талууд үйл ажиллагааг бие даан эрхлэн явуулахаар гэрээнд заасан бол зөвшөөрөл авах шаардлагагүй.
Талууд хоорондын гэрээнээс үүсэн гарах шаардлага болон өөрт ногдох хувиа бусад гишүүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;
Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг задруулахгүй байх;
Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцах ба гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах;
Аль нэгэн тал гэрээнээс гарсан тохиолдолд үлдэх дундын хөрөнгө талуудын хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусад талд төлөх үүргийг хүлээнэ;
Удирдлагад ажиллах талын үүргийг гэрээнд тусгайлан заах ба хэрэв тэгээгүй бол даалгаврын гэрээний журамд нийцүүлән тодорхойлно.
-Дээрх үүргүүдээс гадна гэм хорыг хариуцах асуудал гарч ирдэг. Хэрэв гэм хор хариуцах асуудал гэрээнээс бус харин тухайлбал, бүртгэгдээгүй холбооны үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд гэм хор учруулснаар үүссэн бол гишүүд уг гэм хорыг хамтран хариуцна. Үүнээс гадна хамтын үйл ажиллагаатай холбоогүй
холбооны эд хөрөнгөөс гэм хорыг арилгуулж болно, учир нь аль нэгэн гишүүний өрийг дундын өмчийн түүнд ногдох хувиас төлүүлж болох юм.
4. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох хоёр үндэслэл байна
бүх гишүүний хоорондын харилцаа дуусгавар болох;
аль нэгэн гишүүн болон бусад гишүүн хоорондын үйл ажиллагаа дуусгавар болох.
2 дахь үндэслэлээр дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно
Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд
гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол аль ч гишүүн хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарсан;
Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарсан;
Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээг аль нэгэн талын зүгээс цуцалсан;
Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг иь дампуурсныг шүүхээс зарласан
Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь нас барсан.
Аль нэгэн тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагааг дуусгавар болох
боловч хуульд гэрээнд өөрөөр заагаагүй бол гэсэн тодотголтой байгаа учир дээрх бүх тохиолдолд үлдсэн талууд үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой. Гэрээнд үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай заалт ороогүй
бол үлдсэн талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд энэ тухай нэмэлт заалт оруулж болох юм. Гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзах шаардлагатай. Иргэн нас барсан эсхүл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд оронд нь түүний өв залгамжлагчийг оролцуулахаар мөн тохирч болно.
Иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ дараах үндэслэлээр зайлшгүй дуусгавар болно
-Гэрээний хугацаа дууссан;
-Талууд шийдвэрлэсэн;
-Талуудын дундын өмчийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан;
– Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон.
Гэрээ дуусгавар болсон тохиолдолд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах асуудал гарч ирнэ. Дундын өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг нийтлэг журмын дагуу нийлүүлсэн гишүүдэд буцаан олгох бөгөөд хэрэв хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгээгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэх ёстой.
Хууль зүйн Үндэсний төвийн
эрдэм шинжилгээний ажилтан
Ч. НАРАНТУЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button