Шоколадтай бялуу

1.Бэлтгэх
-Бялууг бэлэн болмогц жигнэх ёстой учраас эхлээд шарах шүүгээг 1800 (тр.6) хүртэл халаана.
-Жигнэх савны дотор талыг маслаар тослоод, дээгүүр нь бага зэрэг хуурай гурил цацна.
2.Холих
-Том саванд ус буцалгаад, дээр нь өөр сав тавина.
-2 дахь саванд 250 гр элсэн чихэр, 6 ширхэг өндөг хагалж хийнэ.
-Хөөсөртөл нь сайтар хольж хутгана.
3.Зуурмаг бэлтгэх
-Савтай хольцоо уснаас гаргаж, цааш үргэлжлүүлэн хутгана.
-250 гр гурил, 1 уут ванилин нэмж хийнэ.
-Сайтар хутгаад, дараа нь 250 гр жижиглэж хэрчсэн масло нэмнэ.
-Модон халбагаар сайтар, хурдан хутгана.
4.Шарах
-Тосолсон хэвэнд зуурмагийг хийж, 35 минут шарна.
-Хэвнээс гаргаж хөргөнө.
5.Кремний жор.
-Жигнэсэн бялууг хөндлөнгөөр нь хоёр хуваана.
-Крем бэлтгэхэд дараах зүйлс орно. Yүнд
-200 гр хайлуулсан шоколад
-50 мл цөцгий
-1 уут (6 гр) ванилин
6.Шоколадны крем бэлтгэх.
-Буцалж буй савтай усан дээр өөр нэг сав тавиад 200 гр шоколадаа хайлуулна
-Саванд 50 гр цөцгий, 1 уут ванилин хийж цахилгаан хутгуураар хөөсөртөл нь хутгана
-Хайлуулсан шоколадыг дээр нь хийж холиод, цахилгаан хутгуураар үргэлжлүүлэн хутгана.
7.Эцсийн шатанд
-Хуваасан бялууныхаа нэг талд нь бэлтгэсэн кремийн 1/3-ийг түрхээд нөгөө талыг нь давхарлаж тавина
-Бялууг бүхэлд нь үлдсэн кремээр бүрнэ
-Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгана.