Авлигын эсрэг тэмцэл, боловсронгуй болгох нь

. Засгийн газрын байгууллагууд бизнес төв болон хувирч тэнд авлига ид цэцэглэж байна. Улс төрчид, төрийн албан хаагчид, цэргийнхэн, бизнесийн хүрээнийнхэн, нийгэм нь бүхэлдээ авлигад артсан. Хүн болгон авлига өгч, авч энэ нь тус улсын өдөр тутмын амьдралын энгийн зүйл болоод байна. Нигерчүүд авлигыг ингэж ердийн зүйл гэж үзэх болсон нөхцөлд авлигатай тэмцэх оролдлого амжилтанд хүрэхгүй юм. Монгол Улсад авлига нь Нигер улсын дэргэд хараахан газар аваагүй байна. Цаашид Нигер улсын замаар орох эсэх нь тус орны улс төрийн лидерүүд, хүн ам авлигын эсрэг тэмцэх үүрэг хариуцлагаа хэрхэн ухамсарлахаас хамаарна. Хэрэв улс төрийн ийм хүсэл эрмэлзэл байхгүй бол цаашид авлига нь ирээдүйд Монголын амьдралын хэв загвар болох явдлаас урьдчилан сэргийлэх аргагүй болно гэжээ. Энд нэг талаас Монголд авлига хэт газар аваагүй гэж хэлсэн мэт боловч манай улсыг авлигаа дийлэхээ больсон Нигертэй харьцуулсан нь тохиолдлын хэрэг биш гэлтэй.
Олон улсын практикаас үзвэл авлигатай хийх тэмцлийг үр дүнтэй, иж бүрэн явуулна гэвэл зохион байгуулалт, хууль эрх зүйн зохицуулалт, олон нийтийн дэмжлэг авах гэсэн гурван чиглэлээр зэрэг ажиллах шаардлага тавигддаг байна. Үүнийг зарим судлаачид авлигатай тэмцэх гурван фронт ч гэж нэрлэх нь бий бөгөөд эдгээрийн аль нэг чиглэлд нь дутуу анхаарвал тэр нь тэмцлийг доголдуулж, улмаар нийт үр дүнг нь саармагжуулах нөхцөл болдог ажээ.
Авлигын эсрэг арга хэмжээ авч ирсэн байдлыг дээрх шалгуураар авч
үзвэл 1996 онд Авлигын эсрэг хуулийг батлаж гаргасан нь эрх зүйн тухайн
үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн нааштай алхам
болсон хэдий ч энэ хуулиар арга хэмжээ авагдах буюу ял шийтгэгдсэн хүн
өнгөрсөн жилүүдэд огт бүртгэгдээгүйгээр түүний практик ач холбогдол үгүйсгэгдэж байгаа юм. Олон нийтийн дунд явуулах соён гэгээрүүлэх ажлын тухайд энэ талын ухуулга сурталчилгаа мэдрэгдэхүйц хэмжээнд явагдаагүйг хүн бүр хэлнэ. Төрөөс авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг авчихсан гэж харагдаж үзэгдэх зүйлгүй байгаа нь мөн л нийтэд тодорхой байна. Үүнээс үзвэл авлигатай тэмцдэг үндсэн фронтуудын алинд нь ч манай улсын хувьд дорвитой, даацтай, нийгэмд нөлөөлөхүйц үр нөлөөтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.
Авлигатай тэмцэхийн тулд хамгийн эхэнд шийдвэрлэвэл зохих асуудал нь түүнтэй холбоотой эрх зүйн зөрчлүүдийг оновчтой тодорхойлох явдал билээ. Яагаад гэвэл бид ямар үзэгдэлтэй тэмцэх гэж байгаагаа зөв, бүрэн тодорхойлолгүйгээр түүний эсрэг үйл ажиллагаа явуулж үр дүнд хүргэнэ гэдэг мэдээжийн санашгүй зүйл. Энд юуны өмнө авлигатай холбоотой нэр томъёоны асуудлууд дээр тогтож үзүүштэй зүйл нилээд байгаа мэт санагдана. Энэ нь зөвхөн үгийн сонголтын асуудал биш бөгөөд тэдгээрт агуулагдаж байгаа эрх зүйн ойлголтуудын тухай яригдаж байгаад гол учир нь байгаа юм.
1996 онд Авлигын эсрэг хууль гарах хүртэл авлига гэдэг үг манай эрх зүйн нэр томъёоны санд байгаагүй ба Эрүүгийн хуульд байсан, одоо ч өөрчлөгдөөгүй байгаа хээл хахууль гэдэг нэр томъёогоор одоогийн авлигад хамааруулан үздэг эрх зүйн зөрчлүүдийг илэрхийлж хээл хахууль өгөх, авах, зуучлах гэсэн хэлбэрүүдийг дотор нь багтааж ирсэн билээ. Гэтэл Авлигын эсрэг хуульд шинээр тусгагдаад зогсоогүй шууд л тухайн хуулийнхаа гарчиг болж дэвшсэн Авлига гэдэг нэр томъёонд …хээл хахууль авах, хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах, ийнхүү ашиглуулахаар түүнд шан харамж буюу хөнгөлөлт, давуу талыг хувь хүн, хуулийн этгээдээс олгох явдлыг ойлгоно гэжээ. Эндээс үзвэл авлига нь дотроо
-хээл хахууль өгөх,
-хээл хахууль авах,
-хувьдаа материаллаг ашиг хонжоо олох,
-хувьдаа бусад ашиг хонжоо олох,
-шан харамж авах,
-давуу тал олгох,
-хөнгөлт үзүүлэх зэрэг олон хэлбэрийг агуулдаг аж.
Хээл хахуультай холбоотой нийгмийн үзэгдлийг нийтэд нь corruption гэдэг ерөнхий нэр томъёогоор илэрхийлдэг олон улсын жишгээр бол манайд энә үгний монгол хувилбар болж авлига гэдэг үг эрх зүйн нэр томъёоны санд шинээр орж ирсэн н тохиолдол биш бөгөөд харин ч үгийн сонголт зөв хийгдсэн гэж хуульчид үздэг юм билээ. Харин уг ойлголтод багтах эрх зүйн зөрчлүүдийн хэлбэрүүдийг Авлигын эсрэг хуульд тусгасан жагсаалт нь бүрэн гарсан уу, ойлгомжтой, оновчтой болж чадсан уу гэвэл энэ талаар багагүй маргаантай байдаг.
Энэ талын ойлголтыг өөрийнхөө орны хууль тогтоомжид тусгагдсан, гадаадын зарим орон, олон улсын баримт бичгүүдэд тусгагдсанаар харьцуулж үзэхэд авлига, хээл хахууль, шан харамж гэсэн үндсэн гурван ойлголт байдаг гэсэн дүгнэлтэд хүрэхээр байгаа юм. Авлига нь хэдийгээр хээл хахууль авах талын утга агуулдаг боловч энэ талын нийгмийн үзэгдлүүдииг бүхэлд нь төлөөлнө. Хээл хахууль нь хэдийгээр өгөх талын агуулгатай боловч түүнийг өгөх, авах, зуучлах гэсэн үйлдлүүдийг аль алиныг нь илэрхийлэх боломжтой. Шан харамж гэдэг нь аливаа үйлдэл, эс үйлдлийг хууль ёсоор, албан үүргийнхээ дагуу хийсний нь төлөө албан бус шагналын хэлбэрээр өгөгддөг зүйл юм.
Авлигын эдгээр ойлголтод багтах үйлдэл ба эс үйлдэл нь материаллаг ба материаллаг бус ашиг хонжоо олох гэсэн үндсэн хоёр хэлбэртэй. Одоогоор Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заагдсан авлигын төрлүүд нь шинж чанараараа эл хоёр үндсэн хэлбэрүүдэд хуваагдах бөгөөд ер авлигын байж болох бүх төрөл, хувилбаруудыг хуульд тоочиж бүрэн тусгах боломжгүй билээ. Иймд авлигын тухай ойлголтыг Авлигын эсрэг шинэ хуульд тодорхойлохдоо энэ мэт асуудлуудыг анхаарч үзүүштэй санагдана.
Албан үүргийнхээ дагуу аливаа эрх олгогдсон этгээд бусдаас хээл хахууль авеныхаа төлөө өөртөө хувийн материаллаг болон материаллаг бус ашиг хонжоо олох үүднээс тэрхүү боломжоо урвуулан ашигласан үйлдэл ба эс үйлдэл, мөн албан үүргээ биелүүснийхээ төлөө хууль бус шан харамж авах, иргэд , хуулийн этгээдийн зүгээс энд дурдсан үйлдэл ба эс үйлдлийг хийлгэх гэж хээл хахууль, шан харамж өгөх явдлыг бүхэлд нь авлига гэж тодорхойлбол илүү цэгцтэй болмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр байгаа Авлигын эсрэг хуульд тусгагдсан шиг төрийн албан тушаалтнаар зөвхөн хязгаарлагдахгүй жирийн иргэд болон төрийн, хувийн секторын ажилтнууд бүгд авлигын субъект байж болно гэж үзэж байна. Ингэж үзэх болсон шалтгаан нь авлига гэдэг нийгмийн үзэгдлийн өөрийнх нь мөн чанартай холбоотой. Авлигыг зөвхөн төрийн албан тушаалтны хүрээнд ойлговол түүний эсрэг явуулах бидний тэмцэл зөвхөн энө явцуу хүрээнд хязгаарлагдана гэсэн үг юм.
Эрх зүйн зохицуулалттай холбоотой өөр нэг асуудал бол авлигын хэргийг илрүүлэх, нотлоход дөхөм үзүүлэх үүднээс зарим заалтыг холбогдох хуулиудад оруулах явдал юм. Авлигын хэрэг нь ихэвчлэн цөөн хүний хүрээнд, гэрч баримт багатай үйлдэгддэг, авлига өгсөн, авсан талууд аль аль нь хөзрөө дэлгэх сонирхолгүй байдаг зэргээс үүдээд түүний илрүүлэлтэд хүндрэл учирдаг, шүүхэд бусад эрүүгийн хэргийн жишгээр нотлоход хүндрэлтэй байдаг, эдгээрээс болоод авлигач, хахуульч этгээдүүдэд ял завших бололцоо гардаг нь энэ талаар явуулж байгаа тэмцэлд бодитой саад учруулдаг билээ. Үүнтэй холбоотойгоор авлигын үйлдлүүд нотлогдвол санаа зорилго нь нотлогдсон гэж үзэж гэм буруутайд тооцох, албан ёсны орлогоос хэт давсан хөрөнгийнхөө эх сурвалжийг тайлбарлах үүргийг иргэдэд ногдуулах, өндөр албан тушаалын этгээдийг баривчлах, байцаахад шат дамжлага багатай чирэгдэлгүй журам тогтоох зэрэг заалтуудыг холбогдох хуулиудад тусгах шаардлага тавигдана. Ингэснээр ардчилал ба хүний эрхийн асуудалд ямар нэгэн хохирол учрана гэж бодохгүй байна. Яагаад гэвэл энэ бол мөн л авлигатай эрчимтэй тэмцдэг ардчилсан, хөгжилтэй орнуудын туршлага юм.
Зохион байгуулалтын хувьд хоёр л сонголт бий. Нэг нь одоо байгаа хуулийн байгууллагуудын бүтцээрээ Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх, нөгөө нь хараат бус агентлагийг шинээр тусгайлан байгуулж дээрх чиг үүргийг түүнд дагнан хариуцуулах хувилбарууд байгаа юм. Эхний сонголтын хувьд бид Авлигын эсрэг хууль хүчин төгәлдер болсноос хойш 4 жилийн хугацаанд энэ хуулийн хэрэгжилтийг ямар байгууллага хариуцаж, аль хэмжээний үр дүнд хүрэв гэдгийг эргээд харахад л хангалттай. Хэдийгээр социологийн судалгаанд үндэслэн зарим байгууллага авлигад идэгдсэн гэж хэлж болох боловч бидэнд энә талын албан ёсны статистикийн баримт бага болохоор манай хууль хэрэгжүүлэх байгууллагууд бүгдээрээ авлигад хүлэгдээд хөдөлж чадахаа больсон гэж хэлэх боломжгүй. Гэхдээ эдгээр байгууллага ямар нэгэн байдлаар авлигын эсрэг тэмцэлд уриалгахан биш хандаж байгааг Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн байдал бидэнд бэлээхэн харуулж байна. Бид гэмт хэрэгтэй тэмцэх ердийн бүтцээрээ ажиллабал цаашид энэ мэт үр дүн багатай байх төлөв ажиглагдаж байгаа юм.
Хоёр дахь хувилбарын тухайд бол бид энэ замаар замнаж үр дүнд хүреэн бусдын туршлагыг харах хэрэгтэй болно. Энэ талаар бидэнд газар нутгийн хувьд хамгийн ойр нь Сингапур, Хонг-Конг улсуудын туршлага байгаа юм. Транспэренси Интернэйшнлээс жил бүр гаргадаг судалгааны дүнгээр Азийн орнууд дундаас зөвхөн эдгээр хоёр орон л олон улсын хэмжээнд авлига хамгийн багатай эхний 15 орны тоонд багтаж байдаг. Эдгээр улсад авлигын эсрэг тэмцэл харьцангуй богино хугацаанд эерэг үр дүнд хүрсэн шалтгаан нь төстэй бөгөөд хоёуланд нь авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх дагнасан чиг үүрэгтэй хараат бус байгууллага байгуулагдсан явдал уг амжилтын үндэс болсон гэж олон улсын шинжээчид үздэг байна. Ийм байгууллага байгуулагдах болсон шалтгаан нь ч мөн ижлэвтэр байдаг. Тухайлбал Сингапурт 1951 онд цагдаагийнхан нь хар тамхины хэрэгт орооцолдсон дуулиант хэргийн дараа Авлигын хэргийг мөрдөн байцаах товчоо гэдэг хараат бус байгууллага байгуулагдсан байхад Хонг-Конгод Авлигын эсрэг хараат бус комисс гэдэг байгууллага байгуулагдсан түүх мөн энэ улсын цагдаагийн байгууллага тухайн үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэл явуулж чадаагүйтэй холбоотой байсан гэж мэргэжилтнүүд тайлбарласан байдаг.
Бодитой үр дүнд хүрсэн эдгээр улсуудын туршлагыг манай улсын хувьд авч хэрэглэх нь бидний авлигын эсрэг тэмцлийг амжилтад хүргэх гол арга зам байж мэднэ. Эдгээр загвар нь зөвхөн манай улсын ч биш авлигын асуудал глобал болж байгаа өнөө үед дэлхийн олон орны сонирхлыг татаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Хонг-Конгийн Авлигын эсрэг хараат бус комисс нь дотроо Олон нийттэй харилцах газар, Авлигаас урьдчилан сэргийлэх газар, Мөрдөн байцаах газар гэсэн тус тусдаа өөр өөр чиг үүрэгтэй 3 газраас бүрддэг байна. Олон нийттэй харилцах газар бол нийгмийн гишүүдтэй нягт холбоотой байж авлигыг үзэн яддаг, тэсвэрлэдэггүй үзлийг нийгмийн сэтгэхүй, ёс заншлын хэмжээнд хүргэх зорилтыг өмнөө тавьдаг. Мөн олон нийтийг авлигын эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, хөдөлгөөн өрнүүлэхэд нь туслаж урамшуулахад ажлаа чиглүүлдэг байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх газар нь төрийн болон хувийн секторт авлигыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Ингэхдээ тэдний үйл ажиллагааг хүнд сурталгүй, шат дамжлага багатай явуулах, үүнд зохицсон чирэгдэл багатай бүтэцтэй байж чадаж байгаа эсэхийг хянах үүргийг бас хүлээдэг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны чирэгдэл, бүтцийн доголдол хоёрыг хоеуланг нь хянадаг гэсэн үг. Ингэснээр төрийн болон хувийн секторын аль алинд нь хахууль авах боломжийг багасгахад ажлаа чиглүүлдэг ажээ.
Мөрдөн байцаах газар нь мөрдөн байцаах чиг үүргийг гүйцэтгэдэг. Төрийн болон хувийн секторт хахууль авах явдал адилхан гэмт хэрэг гэж тооцогддог учраас энэ газар эдгээр секторуудыг хариуцсан хоёр хэсэгт хуваагддаг. Мөрдөн байцаах газар эхлээд иргэдийн гомдлын мөрөөр ажиллах хэлбэрийг хэрэглэж байсан бол одоо өөрийн санаачлагаар мэдээ цуглуулах үйл ажиллагааны идэвхтэй хэлбэрийг ашиглаж байна. Авлигын хэргийн талаар мэдээлэл авах мэдээллийн сайн сүлжээтэй болж чадсан. Мөн энә газар хөнгөн гэмт хэрэгт өөрөө анхааруулга өгөх, арга хэмжээ авах эрхтэй. Энэ нь зардал багатай бөгөөд цаад хүндээ нөлөөлөх талаар илүү үр дүнтэй сайн арга хэмжээ гэж үздэг. Харин томоохон хэргүүдийг цааш нь эрүүгийн хэрэг болгож шийтгүүлэхийн тулд прокурорт шилжүүлдэг юм байна.
Манайд ч гэсэн ийм хараат бус дагнасан байгууллага байгуулахад улс орны онцлогоос шалтгаалан харшлах зүйл төдийлөн ажиглагдахгүй байна. Харин энэ байгууллагыг хаанаас байгуулж, томилгоо хийж, ажлыг нь хянаж байх вэ гэдэг асуудал дээр нилээд тогтож авч үзэх шаардлага бий. Яагаад гэвэл энэ байгууллагын хараат бус байхын баталгаа, ажлаа ямар нэг дарамт шахалтгүйгээр явуулах нөхцөл нь энэ асуудлаас шууд шалтгаалана. Энд мэдээж цагдаагийн дэргэд цагдаа, прокурорын дэргэд прокурор байгуулах асуудал яригдахгүй. Харин Засгийн газраас томилгоо хийхээр Авлигын эсрэг хуулийн төсөлд тусгагдсан нь хэр оновчтой вэ? Засгийн газар ямар намын хэнээс бүрдсэнээс үл шалтгаалан гишүүд нь авлига авах магадлал нилээд өндөртэйд тооцогддог. Энэ нь тэдний гадаад дотоодын байгууллагатай гэрээ хэлэлцээр хийх, төсөв зарцуулах гэх мэт санхүүгийн болон асуудал шийдвэрлэх бусад өргөн эрх мэдэл эдэлдэгтэй холбоотой. Иймд Засгийн газраас байгуулагддаг, томилгоо нь тэндээс явагддаг авлигын цагдаа манайд хэрэгтэй юу, нөгөө хараат бус гэдэг шинжээ энэ байгууллага хадгалаж, шаардлага гарвал засгийн газрын хууль бус үйл ажиллагааны эерэг шийдвэртэй тэмцэж чадах уу гэсэн асуултад нааштай хариу өгөхөд хэцүү. Ерөнхий сайдууд, Засгийн газраа тэргүүлдэг Ерөнхийлөгч нар хээл хахуулийн хэргээр шийтгэгддэг тохиолдол олон улсын хэмжээнд цөөнгүй гардгийг дээрх асуудлыг шийдвэрлэхдээ анзаарахгүй байж боломгүй мэт санагдана. Харин тухайн байгууллагыг байгуулах, татан буулгах, томилгоо хийх эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгох нь илүү нийцтэй баймаар хэд хэдэн үндэслэл байгаа юм. Үүнд
1. Ерөнхийлөгч нийт ард түмнээс /тойргоос бус/ сонгогдсон цорын ганц субъект учраас түүнд ард түмэн энэ чухал хариуцлагыг итгэж хүлээлгэх шалтгаан бий. Англи, Австрали зэрэг зарим оронд хааныгаа авлигад үл автах субъект гэж хуульчилсан байдаг.
2. Ерөнхийлөгч хэдийгээр сонгуульд намаас нэр дэвшдэг боловч бүрэн эрхийнхээ хугацаанд намын харьяаллаас татгалздаг. Иймд намуудын, ялангуяа сонгуулийн үед гарч
болзошгүй байдаг авлигын асуудалд голч хандах боломжтой.
3. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд үндэсний
аюулгүй байдалд онцгой аюул учруулдаг авлигын үзэгдэлтэй тэмцэх асуудлыг биечлэн хянаж байх нь түүний албаны чиг үүрэгт нийцтэй.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч төрийн эрх мэдэл хэрэгжүүлж байгаа байгууллагуудын дунд голч байр суурьтай, нийгмийн баялагийг хуваарилах буюу эдийн засаг, санхүүгийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдэл нь хязгаарлагдмал, гаднын хяналт өндөртэй, ерөнхийдөө авлигад автах магадлал нь харьцангуй бага юм. Хэрэв энэ хувилбараар асуудал шийдэгдвэл тус хараат бус байгууллага нь ажлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнадаг, Ерөнхийлөгч тус байгууллагын ажлын талаар Улсын Их Хуралд тогтсон хугацаанд мэдээлдэг байхаар хуульчилбал илүү зохистой мэт.
Олон түмний тусламж дэмжлэгийг авах талаар санаачлага сайтай, зөв арга хэлбэрийг олж ажиллах нь авлигатай тэмцэхэд томоохон ач холбогдолтой гэдгийг дээр дурдсан. Үүнд
-Авлигын эсрэг тэмцэл, түүний утга учрыг нийтэд сурталчилахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллах,
Сурвалжлагч сэтгүүлчдийн эрэн сурвалжлах ур чадварыг дээшлүүлэх, тэдний авлигын талаар бичсэн зүйлд анхаарал хандуулж үр дүнг нь харилцан мэдээлэх зэргээр тэдний урам зориг, идэвхийг нь өрнүүлэх,
– Авлигатай хийх тэмцэлд бодитой хувь нэмэр оруулсан хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудыг шалгаруулж төрөөс урамшуулдаг болох,
– Авлигын нийгмийн хор уршгийг нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах,
– Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулиуд, цэрэг, ял эдлүүлэх газар зэрэг сургалт, хүмүүжлийн бүх байгууллагад авлигын хор хөнөөл, авлигын эсрэг тэмцэх иргэний үүрэг, авлигад автахгүй байх ёс зүйн тухай хичээлийг нэгдсэн программаар заадаг болох,
– Иргэдээс мэдээлэл авдаг чөлөөт сүлжээ бий болгож, мэдээллийн нууцыг чанд хадгалдаг байх,
– Шаардлагатай бол гэрчийг хамгаалах талаар тусгай арга хэмжээ авдаг болох зэрэг олон төрлийн ажлуудыг хамааруулж үздэг байна. Ийнхүү олон нийттэй хамтарч ажиллахгүй, тэдний дэмжлэгийг хүлээхгүйгээр авлигын эсрэг тэмцэл урагштай болж чаддагүй ажээ.
Эцэст нь авлигатай хийх тэмцэл үр дүнтэй болох эсэхэд энэ талаар улс төрийн тууштай бодлого, улс төрчдийн хүсэл зориг шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Авлига нь нэг талаар нийгмийн сөрөг үзэгдэл мөн боловч энэ сөрөг үзэгдлийг төрүүлж байгаа шалтгаан нь нийгэмд өөрт нь бодитой оршиж байгаа гэдгийг төр ямагт санаж бусдыг энә хэрэгт шийтгэх, яллах өрөөсгөл талыг барилгүй өөрийнхөө зохион байгуулалтыг олон түмэнд ойлгомжтой, ойр дөт, шат дамжлага, чирэгдэл багатай болгох талын ажлуудыг зэрэгцүүлэн хийж байх нь тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Мөн Сингапурын туршлагаар төрийн албан хаагчдын цалин, хангамж, хөнгөлөлт, тэдний төрд ажиллах баталгааг сайжруулах арга хэмжээг дэс дараатай, ойр ойрхон авч хэрэгжүүлэх явдал бас л авлигын эсрэг тэмцэх тэмцлийн нэг чухал хэсэг юм.
Гадаадад цагаачлах хүсэлтэй иргэн тус албанд хандана
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах, эх орондоо буцаж ирэхтэй
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллага, УИХ-д суудал бүхий нам, төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу
дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын шийдвэр, түүнчлэн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байгаа байгууллагын ажлаар явахаас бусдыг гадаадад хувийн хэргээр зорчих гэнэ.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга амьдран суухаар Монгол Улсаас гарч явахыг цагаачлах гэнэ.
Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй.
Гадаадад цагаачилсан Монгол Улсын иргэн хэдийд ч эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын визийг өөрөө хариуцна. Визгүй зорчих гэрээ бүхий улсад Монгол Улсын иргэн өөрийн хүсэлтээр чөлөөтэй зорчиж болно. Гадаадад цагаачлах иргэн тус албанд дараах баримт бичгийг гаргаж өгнө
-цагаачлах хүсэлт;
-ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон болон өмчийн өр авлагагүй болохыг нотолсон тодорхойлолт;
-хөдөлмөр эрхлээгүй бол оршин суугаа нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт;
-тухайн орны цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөл;
-гадаадын байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар байгуулсан гэрээ;
-гэр бүл нь гадаадын иргэн бол энэ тухай баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
-гадаадад байнга оршин суудаг төрөл садангаас ирүүлсэн гэрчлэн нотлогдсон урилга;
-16-18 насны иргэн эцэг, эх, асран хамгаалагчийн хамт цагаачлах тохиолдолд түүний зөвшөөрлийг нь бичгээр авна.
Өргөдөл, бичиг баримт хүлээн авч холбогдох газруудын саналыг авсны үндсэн дээр тус салбарын албаны даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 30 хоног дотор шийдвэрлэнэ.
Одоогийн байдлаар манай улсаас АНУ-д нэг гэр бүл, нэг хүүхэд, Мозамбект нэг иргэн цагаачлах зөвшөөрөл авсан байна.
ХЗYТ-ийн Криминологийн судалгааны секторын эрхлэгч, доктор Д.Зүмбэрэллхам