Гангстер гэж хэн бэ?

Залуусыг даган диско клубийг зорьж, мотоцикль хөлөглөн салхи татуулан давхимаар санагдаж байгаа даа. Залуусын орчныг мэдрээгүй бол юу л бол.
Гэхдээ нэн бүх зуршил, сонирхол тийм ч муу биш гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Хичээл давтах цагаасаа хумсалж, хөвгүүдтэй нөхөрлөн гүйгээд байгаа годгор охиноо зэмлэх нь мэдээж хэрэг. Харин үүнээс урьтаж тэднийг ойлгохыг хичээвэл уур уцаар тань багасч мэднэ. Ингэвэл хэм хэмжээгээ хэтрүүлээд байгаа тэднийг ойлгож ч магад, Харин нөөгийн залуусын орчныг одоо сонирхуулъя.
Автомашин моодноос гарчихжээ. Урин дулаан цаг болж байгаа болохоор бүр ч сонин биш. Эцэг, эхдээ мөргөх шахам байж авахуулсан машинаасаа нүүр бууруулахад хүрэв. Дөрвөн дугуйтай хүлгээ хоёр дугуйтай болгох хүсэлд автана. Ийм залууст дон шүглэсэн гэхэд болно хэмээн сэтгэл судлалын эмч тайлбарласан. Сонирхсон зүйлээ авах энгийн хүсэл нь аажим аажимдаа дон болон хувирдаг ажээ. Шилжилтийн насны хүүхдүүд иймэрхүү донд автах нь түгээмэл гэдгийг ч эмч дуулгав. Замын голоор мотоцикльтой давхиж буй залуус бол мөнөөх донтнууд. Гэхдээ мэргэжлийн ийм дүгнэлтээр тэднийг тодорхойлох нь арай л өрөөсгөл. Энгийн хүсэл нь дон болон хувирдаг эсэхийг тэднээс өөрсдөөс нь асуух зүйтэй болов уу.
Өөөрсдийгөө рок бэнд, гангстер хэмээн нэрлэх бүлэг залуустай өнгөрсөн амралтын өдөр тааралдсан байна. Улаанбаатар палас-ын үүдэнд эгнүүлэн тавьсан арваад мотоцикль тэднийх. Залуусын хүсэл мөрөөдөл, зорилгын тухай санал бодлоо хуваалцсаны эцэстбодол минь өөрчлөгдсөн. Тэдний ярьснаар бол дон бус туйлын хүслэн аж. Мотоцикль хөлөглөн давхих хүсэл залуусын зүрхэнд хүчтэй хэмнэлээр лугшиж буй бололтой. Ийм төрхтэй залуусыг хэв маяг хөөгчид гэж ч нэрлэж болно. Ингэснээр тэд өөрийн гэсэн орчныг бий болгох аж. Харин нэр хочтой болох хүртлээ хэв маяг хөөх нь хачирхалтай санагдана.
Гангстер гэдэг үг тэдний дунд их тархжээ. Барууны орнуудад гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг ийн нэрлэдэг. Гангстеруудын хөлөглөх гол унаа нь мотоцикль. Мотоцикль унан галзуу юм шиг давхих нь гангстеруудын имиж. Гэхдээ тэд дээрэмчин. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тэднийг эрүүгийн хэсгийн бүртгэлд гангстер гэж тэмдэглэдэг тухай барууны сонин, сэтгүүлд байнга шхауу л бичдэг. Тиймээс ийм үгээр өөрсдийгөө тодорхойлох нь манай залууст тохиромжгүй гэмээр. Харин тэд үүнийг үгүйсгэв. Шууд утгаар нь тэгж нэрлээгүй аж. Хүсэл зорилгынхоо төлөө амиа дүйхээс ч буцахгүй гангстеруудын имиджийг бэлгэджээ.
Нөгөө хэсэг хэмээх ангилалд багтах залуус бас бий. Савхин хүрмээр ижилссэн, урт үстэй рокерууд мотоциклиор давхих болжээ. Тэд рок бэнд гэдэг бүлгийн дор нэгдэнэ. Тийм болохоор нөгөө бүлэглэлийнхээс арай өөр.
Хүсэл зорилгынхоо төлөө амиа өгөх нь энүүхэнд гэх эдгээр залуусын үг үнэмшил муутай санагдаж байгаа биз. Гэвч үүнийг батлах мэт үзэгдэл тохиосоор байгаа гэнэ. Хүсэл сонирхол, хэв маяг хэмээн явцуурч сэтгэл хөөрлөөрөө жолоо барин давхиж яваа залуусаас өолж автын осол гарч буйг замын цагдаа нар сануулсан юм. Хурд хэтрүүлэх, автомашинтай мөргөлдсөнөөс үүдэлтэй осол олон тохиож буй. Гэмтэл согогийн сэргээн засах клиникийн яаралтай тусламжийн тасагт ийм маягаар хүргэгдэн ирэх залуусын тоо ихэсчээ. Бүр амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарсан байна.
Уг нь тэдэнд зориулж тусгай сургалт явуулдаг юм байна. Сургалт гэхээсээ илүү цугларт хэмээн нэрлэдэг. 100 гаруй сонирхогч цугласан мотоцикльчдын уулзалт өнгөрсөн жилийн өдийд болсон. Монг?олын авто-мото спортын холбооноос зохион байгуулдаг энэ цугларалтын зорилго нь нэг нэгэнтэйгээ танилцах, замын хөдөлгөөний дүрмийг сахих, аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын хувцас хэрэглэж занших, хэрэглэгчийн үнэмлэх олгох.
Гэвч манай залуус амь насаараа дэнчин тавих хэмжээнд мотоциклийг эдэлж буй нь харамсалтай. 200-1600 ам.долларын үнэтэй унаагаа авах юмгүй болтол нь мөргөлдүүлчихээд хээв нэг явах залуус цөөнгүй. Ганстерууд гэх мотоцикльчид ийм осол их гаргадаг бололтой. Тэд үүнийгээ эр зоригийн явдал хэмээх нь хачирхалтай. Уг нь барууны кинонд гардаг шиг найз бүсгүйгээ сундлан гудамжаар давхих цоглог залуусыг харах таатай. Тэдний буруу гэж юу байхав. Дэлхийд тэргүүлэх ВМВ, Кавасаки, Сузуки зэрэг үйлдвэрийн мотоциклиор гангарч, өрсөлдөөн гээчийг бий болгоно. Замын хөдөлгөөнд бага орон зай эзэлж, бензин бага хэрэглэдэгзэрэг давуу тал олонтой ч зүй ёсоор эдэлж чадахгүй бол амь насын хээв нэг залгихаас буцахгүй эд. Ийм тохиолдолд хэв маяг, эр зоригийн явдал хэмээх нь хэр ухаалаг тайлбар билээ.

(өнөөдрийн сонин 2004.06.03 130)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button