13 жилийн дараа

Хошууч генерал М.Болдбаатар түүнд рапорт өгснөөр бүх цэргийн наадмын ажиллагаа эхэллээ. Батлан хамгаалахын сайд индэрт үг хэлж дуусмагц үлээвэр хөгжимд төрийн дуулал эгшиглэж, ЗХЖШ-ын ар талын газрын дарга, хошууч генерал Д.Бадам, Алдар спорт хорооны дарга үнэдсний бөхийн аварга, хурандаа О.Балжинням, Батлан хамгаалах салбарын шилдэг офицер, дэд хурандаа Мөнхцоож нар төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулав. Yүний дараа цэргүүд ёслолын жагсаал хийлээ. 1991 оноос хойш цэргүүд ёслолын жагсаалаар жигдрэн алхаж буй нь энэ аж. Жагсаалын дараа зэвсэгт хүчний 032, 065, 0120, 013, 0326, дугаар ангийн алба хаагчид зэвсэгтэй болон зэвсэггүй жагсаалын үзүүлэх тоглолтоо сонирхуулж дуусахад, Алдар спорт хорооны тамирчид болон Элит-ийн гэгдэх 0150 дугаар ангийнхан мөн өөрсдийн ур чадвараа үзүүлэв. Yүний дараа 45 бөмбөрчин бөмбөр нижигнүүллээ. Энэ бол Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт цэргийн хөгжмийн сонсогчдийн үзүүлэх тоглолт байсан бөгөөд анх удаа олон бөмбөрчид нэгэн зэрэг гарч байгаагаараа онцлог байв. Бүх цэргийн наадмыг үзэж сонирхохоор Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, ХХЕГ, ГХЕГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нар ирсэн байв. Наадамчдад баяр хүргэж Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлсний дараа хүчит 128 бөхийн барилдаан, сурын харваа болж, түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд үндэсний бөхийн цэргийн цол олгосон юм. Мөн энэ үеэр марш тактикийн тэмцээнд түрүүлсэн анги, салаа, захирагч нарт шагнал гардуулж, шүхэрчдийн буулт боллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button