Солонгосын 58 гоо бүсгүй ирлээ

БНСУ-ын агаарын тээврийн Корейн-Эйр компаний дэмжлэгтэйгээр тэд манайд зочлов. Аялал жуулчлалын Тайм комдани зочдод газарчилж тал бүрийн туслалцаа үзүүлсэн. Шөнө дөлөөр Улаанбаатарт ирсэн ч Ханкүг Илбэо сонины эзэн Жан Жэ Гү гоо охидоо дагуулан маргааш өдөртөө Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж амжив. Солонгосын хөгшин хэвлэлүүдийн нэгд тооцогдох Ханкүг Илбэо-ийн 50 насны ой энэ жил тохиож буй. Сайхан бүсгүйн тэмцээн ч үүнтэй нас ойролцоо юм. Бүгд найрамдах Солонгос улсын бүх хот, дүүргээс шалгарсан сайхан охид Монголд ирлээ. Гоо бүсгүйчүүд одоогоос 500 жилийн өмнөх Чансоны үеэс уламжилж ирсэн үндэсний хувцсаа өмсөж, Ерөнхийлөгчид хүдэтгэл үзүүлэн, мэдчилгээ дэвшүүлсэн. Солонгос залууст нүүдэлчин Монголчуудын шинэ төрх сонин байлаа. Уртын дууны хэмнэлд тааруулан алга ташиж ч сурав. Харин инээмсэглэл тодруулсан нэр дэвшигчдийн зурагт хуудас, сонгуулийн шоунд даруулсан Монголд тэднийг анзаарах сөхөөтөй хүн тийм ч олон биш. Миссүүд ч өөрсдийгөө сүр дуулиантай зарлахыг хүссэнгүй. Тэд өлмий дээрээ сэмээрхэн гэтэх мэт чимээгүйхэн хэд хоногийг манай оронд өнгөрүүлэв. Тэрэлж, Монгол шилтгээн, Чингисийн хүрээ….нийслэлээс холгүйхэн орших зуулчны бааз, амралтын газруудаар аялж, хоног төөрүүлэн патиараа татууллаа. Хүнгүй шахам зэлүүд нутаг, хаяа хязгаар нь үл мэдэгдэм талд Ханкүг охид нүд алдана. Хааяа нэг хэн нэг нь инээд алдахыг эс тооцвол гоо бүсгүйчүүл намбалаг дэг журамтай юм. Аяга таваг барих хооллож ундлахдаа дор бүрнээ биеэ цэгцэнэ. Алхаж гишгэхээ урьдчилаад тооцоолчихсон юм шиг. Арга байж уу, Miss Korea-2004 тэмцээний шүүгчдийн харц энд ч дагаад л яваа.