Ерөнхий сайд бизнесийнхэнтэй ярилцлаа

Мөн бизнесийн зах зээл дээрх нийт мөнгөний хэмжээ 950 сая ам долларт хүрсэн нь дөрвөн жилийн өмнөхөөс 700 саяар нэмэгдсэн хэрэг гэнэ. Харин 1996-2000 онд шинээр 19 мянган ажлын байр бий болсон бол сүүлийн дөрвөн жилд 83 мянган ажлын байг шинээр нэмэгдсэн гэж Ерөнхий сайд Н.Энхбаяр ярьж байлаа. Yйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт нэмэгдсэн гэх статикийн арьс, салбарын үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа болон иймэрхүү судалгааг явуулдаг аргачлалын үнэн бодитой эрэлздэгээ ярьж байлаа. Тодорхой албан тушаалтнууд мэдээлэлд ойр давуу талаа ашиглан бизнесийн зах зээлийг нь булааж байгаа баримтыг уулзалтад оролцсон нэгэн хүн ярьж энэ талаар Ерөнхий сайд ямархуу санаа бодолтой байгааг сонирхосон. Ерөнхий сайд үүнд хариулахдаа Албан тушаалтны үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд мэдлэг туршлага ашиглан мэргэжлийнхээ салбарт бизнес эрхлэх явдал байдаг. Харин тухайн байгууллага салбарыг удирдаж байгаагынхаа хувьд тийм бизнес эрхлэж болохгүй гэлээ. Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил, санаачлагынхаа талаар дээрх уулзалтад оролцсон албан хүмүүс товч мэдээлэл өгсөн юм. Тухайлбал согтууруулах ундаанд ноогдуулах татварын хэмжээг өөр зарчмаар буюу нэгж бүтээгдэхүүнд агуулагдах спиртын хэмжээгээр татвар тогтоох бодолтой байгаагаа Yндэсний татварын ерөнхий газрын дарга ярьсан. Мөн банкнаас авч буй зээлээ даатгуулдаг болж хэвшвэл арилжээны банкуудын зээл өгөх сонирхол нэмэгдэнэ гэж Монголбанкны ерөнхийлөгч бизнес эрхлэгчдэд зөвлөж байв. Жижиг дунд бизнес эрхлэгчдээс ажлын байрны тодорхойлолт шаарддаг байснаа болиулж байгаагаа улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар мэдэгдсэн юм. Ут тодорхойлолтыг хяналтын байгууллагаар гаргуулахын тулд 21 хоног шаарддаг байсан гэнэ.
/өнөөдөр 2004-6-07 133/