Сарын сүүлчээр дахин аагим халуун болно

Зургадугаар сарын агаарын температурын урьдчилсан мэдээг зургаар харууллаа. Цайвар хэсэг нь олон жилийн дунджаас дулаан, бараан хэсэг нь дунджийн орчим байна.
Энэ сард орох хур тундасны хэмжээ ихэнх нутгаар олон жилийн дундажтай адил байна. Танай нутгаар өмнөх жилүүдэд зургадугаар сард хэр их бороо орж байсан яг тийм хэмжээний бороо орно гэсэн үг. Гэхдээ Увсын нутаг, ГовьАлтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунжаас бага хур унана гэнэ. Өнгөрсөн жилийн хавраас дээрх аймгуудад намираа зөөлөн бороо орж, газрын гарц жигдрэн сайхан зун болсон билээ. Харин энэ жилийн хувьд тэнгэр хангай зуны эхэн сард хураа татаж, халуун нараар шарж эхэлжээ.
Зургадугаар сард олон жилийн дунжаас ахиу хур орох газар нь Алтайн уулархаг нутаг, Хөвсгөл, Булганы хойд, Төв, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсэг.
Сарын хоёрдугаар арав хоногиин эх, эцсээр нутгийн хойд хэсгийг хамарч бороо орно. Харин хоёрдугаар арав хоногиин дундуур орох бороо ихэнх нутгийг хамарна.
Энэ сарын борооны ихэнх хувь нь хоёрдугаар арав хоногиин дунд, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст орох төлөвтэй байна гэж цаг уурынхан гаргажээ. Мөн гуравдугаар арав хоногиин эхэн болон сүүлийн хагаст зарим нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орох нь. Дуу, цахилгааны үеэр салхи түр зуур 1618, зарим үед 20 м/сек хүрнэ.
Зургадугаар сарын агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунжаас 12 градусаар дулаан байх прогноз гарчээ. Харин БаянӨлгий, Ховд, ГовьАлтайн нутаг, Баянхонгорын баруун хэсгээр өмнөх жилүүдийн адил температуртай байх нь.
Сарын хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх аж. Энэ үед баруун ба төв, зүүн аймгуудын уулархаг нутгаар шөнөдөө 2+3 градус хүртэл сэрүүснэ. Өдөртөө 1217 градус дулаан байна.
Алтайн өвөр говь, говийн нутгаар шөнөдөө 510, өдөртөө 1823 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 38, өдөртөө 1520 орчим градус дулаантай байх нь.
Сэрүүсэлт гуравдугаар арав хоногийн дунд дахин давтагдана.
Сарын бүх хугацаанд Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав нутаг, Алтайн өвөр говь болон говийн нутгаар шөнөдөө 1217, өдөртөө 2429 градус дулаан байх аж. Уулархаг нутгаар үүнээс 57 градусаар сэрүүн байх гэнэ. Бусад нутгаар шөнөдөө 813,
өдөртөө 2025 градус дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав нутаг, говийн нутгаар өдөртөө 2833 градус хүрч хална гэж цаг агаарын урьдчилсан мэдээнд бичигдсэн байлаа.
Тийм болохоор ойрын өдрүүдийн халуун гуравдугаар арав хоногийг эхээр дахин давтагдах нь. Харин үүний дараа бороо орж хатаж гандсан газрын хөрсийг дэвтээх төлөвтэй.
Газрын гарц
Сарын дунд үе хүртэл нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр хур тундас бага орж, хуурайшил ихтэй байна. Мөн хүчтэй салхи шуурга шуурах тул зуншлага төдийлөн сайнгүй байх нь. Харин нутгийн төв болон баруун хэсгээр хур бороо элбэг байх тул бэлчээрийн ургамлын гарц сайн байна.
Зургадугаар сард мал сүргээ оторлон таргалуулах, ноослох ажилд онцгой анхаарах хэрэггэй. Хэт халуун болох, хүчтэй аадар бороо орох зэрэг цаг агаарын аюулт үзэгдэл гарч болзошгүй тул анхаарал сэрэмжтэй байхыг Ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.
( өдрийн сонин 2004.06.09 143)