Монголд цөмийн хаягдал булах нууц уулзадтад манай дээд албаны хүн оролцсон уу?

Уг мэдээлэлд 1997 онд ОХУ, АНУ, БНСУ, Япон зэрэг улсыг хамарсан Сибирь төслийг хэлэлцэн баталж, түүний дагуу Курилийн арлууд болон Байгаль нуурын ойролцоохь газар нутагт цөмийн хаягдлыг газар булан хадгалахаар тохирсон. Гэвч байгаль орчныг хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч эл асуудал хойшлогдсон гэж дурдсан байна. Түүнчлэн Тайванийн парламентын 520 гишүүдийн саналаар тавдугаар сарын 19нд Ерөнхий сайд болсон Ченг Шьюбианд баяр хүргэх үйл ажиллагаанд оролцох өөр зорилгоор хүрэлцэн ирснийхээ дараа Засгийн газартай дээд хэмжээнд хэлэлцэж, цөмийн хаягдлын асуудлыг шийдэхийг Ерөнхий сайдад дамжуулан өгөхийг Гималов эрчимтэй шаардсан. Мөн Гималов цөмийн хаягдлын асуудалд Америкчууд хэт хутгалдан оролцож байгааг буруушааж, Путины даалгавраар эл асуудлыг оросууд тэргүүлэх хүсэлтэй байгаагаа ярилцахаар ирснээ мэдэгдсэн гэжээ.
Эл мэдээллийн талаар дээрх сониноос тайлбар хийхдээ зарим нэг ноцтой баримтыг дурдсан байна. Гималов энэ асуудлыг Ерөнхий сайд Ченг Шьюбианд хүчтэй шаардахаар зөвлөх Линг Фүшинтэй тавдугаар сарын 23-ны оройн 22 цагт Жин Хуа зочид буудалд маш нууц уулзалт хийж, мөн Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан тэнд оролцсон. Тухайн албаны ХУНИЙ мэдээлснээр оросууд анх тохирохдоо нэгж хаягдлыг 1700 ам.додпароор худалдан авахаар бодож байсан бол одоо ханш өсч, нэг
хаягдлыг 3000 ам.доллароос дээш бодно гэжээ. Учир нь энэ мөнгөний 70 хувийг оросууд 30 хувийг монголчууд авахаар хоорондоо тохирсон байна. Монгол Улс анх удаагаа оролцож байгаа энэ төлөвлөгөөгөөр бол нь Лан Ю усан онгоцоор Хабаровск далайн боомт хүртэл цөмийн хаягдлыг тээвэрлээд Сибирийн төмөр замаар дамжуулан
Монголын нутагт оруулах аж.
Гималов Алим сонины сурвалжлагчийг хүлээн авахыг зөвшөөрсөн боловч цөмийн хаягдлын талаар сурвалжлага өгөхийг хүссэнгүй
Ерөнхий сайдын зөвлөх Линг Фүшин эл асуудлаар ямар ч шийдвэр гаргахад хүчин мөхөс, зөвхөн дээш дамжуулахаа Гималовт мэдэгдэж, цөмийн хаягдлын асуудлыг шийдэх нь удаашрах төлөвтэй.
Зөвлөх Линг Фүшиний эл асуудлын талаар Цөмийн энергийн газрын дарга Линг Мэншианг Цөмийн хаягдлыг өөртөө хадгалах арга замыг эхлээд бид хайх хэрэгтэй байна гэж мэдэгджээ.
Энэ мэдээллийг бичигч Олоннарс гэгч хятад хэлнээс тоймлон орчуулсан гэдгээ дурдсан байна. Монгол орны өнөөгийн төр, засгийн удирдлага мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгуй болсон талаар даян дэлхийгээр мэдэх болж, энэ талаар хятадууд хүртэл шогшрон бичиж байна. Эл байдлыг халаглан харсан элэг нэгт монгол хүн дараах нийтлэлийг орчуулж ирүүлснийг ямар ч засваргүйгээр нийтэлсэн гэдгээ ч уг сайтынханд мэдэгджээ.
(өдрийн сонин 2004.06.09 143)