Хацар гоо охид харьд худалдагдсаар байх уу!

Охидын дийлэнх нь 20-30 орчим настай, тодорхой боловсрол эзэмжсэн байжээ. Энэ оны эхээр нутаг нэгтнүүд нь тэдэнд БНХАУ-д сард 100 ам,долларын цалинтай ажил хийх санал тавьснаар тэд урд хөршийг зорьсон байна. Зуучилсан хүмүүс охидыг Бээжинд хятад хүмүүст үлдээж, нутаг буцацгаасан аж. Гэтэл 100 ам.долларын цалинтай ажил худал болж, охидын бичиг баримтыг шинэ эзэд нь хураан авч биеэ үнэлэхийг шаардах болжээ.
Бусдын хүчирхийлэлд сар гаруй биеэ үнэлж байсан хэсэг охид эздийнхээ гараас бултарч тус улсын хууль хяналтынханд энэ тухайгаа мэдэгджээ. Үүний дараа өөрийн орны элчин сайдын яамандаа хандаж, нутаг буцааж өгөхийг хүссэн байна. Бид бусдын башир арганд хууртаж, биеэ үнэлж байна. Иймд эх оронд минь эсэн мэнд хүргэж өгнө үү. Хүн бүрийн паспортыг хурааж авсан тул бичиг баримт байхгүй. Бидний адил харь хүний гарт орсон олон охин бий хэмээн Элчин сайдын яаманд хандан гаргасан өргөдөлдөө дурджээ. Дараахан нь дахин хоёр охин ирж дээрх хэргийн тухай Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна.
Энэ дагуу Бээжин дэх ЭСЯ-наас БНХАУ-ын ГХЯ-ны Консулын хэлтсийн холбогдох хүмүүстэй уулзаж, барьцаанаас зугтаж гарсан найман эмэгтэйн аюулгүй байдлыг хангаж, виз олгон нутаг буцаах ажлыг зохион байгуулжээ. Мөн барьцаанд үлдсэн таван эмэгтэйг нэн даруй суллуулах, виз олгох, гэмт хэрэгтнүүдийг олж баривчлах талаар ярилцсан аж. Үүний дараахан буюу өнгөрсөн сарын 12-нд барьцаанд байсан таван эмэгтэйн хоёр нь оргож ЭСЯ-ндаа иржээ. Манай Элчин сайдын яамны ажилнууд тус улсын цагдаагийн байгууллагад дахин хандсан байна. Эл явдлын дараахан тус улсын хуулийн байгууллагынхан охидыг барьцаалж байсан гэмт хэрэгтнүүдийн нэгийг баривчилж, нэг охиныг суллаж чадсан байна. Баривчлагдсан этгээд нь охидыг барьцаалж байсан хүмүүсийн толгойлогч байж болзошгүй гэнэ. Иймд тэдний гарт байгаа үлдсэн хоёр бүсгүй олдоно гэдэгт манай улсын хууль хяналтынхан ч эргэлзэхгүй байна. Гэвч Бээжин хот хүн ам ихтэй, гэмт хэрэгтнүүд байнга байршлаа сольж, шилжин явж байгаа нь эрэн сурвалжлах ажилд хүндрэл учруулж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Юутай ч Хятадын тал энэ нь БНХАУ-ын хууль дүрэмд харш ноцтой гэмт үйлдэл учраас уг асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж, шуурхай арга хэмжээ авахаа илэрхийлжээ. Энэ талаар нэрээ хэлэхийг хүсээгүй албаны эх сурвалжтай уулзав.
-Бээжингийн зарим дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд охид еерсдийн байдлыг мэдэгдсэнийг бодоход тэд энд хотод байсан гэж ойлгож болох уу?
-Тэд Бээжинд гэмт хэрэгтнүүдийн гарт орж, хүчээр биеэ үнэлж байсан нь тогтоогдсон. Хүн хамгийн ойр байгаа цагдаагийн газрыг л хайж очно шүү дээ. Энэ явдал Бээжин хотод болсон нь тодорхой.
-Барьцаалагдсан гэдгийг би нэг их сайн ойлгохгүй байгаа юм. Монгол охид болохоор бичиг баримт барьцаалсан гээд байдаг. Манай нэг эрх бүхий газрынхан болохоор өөрсдийг нь барьцаалсан гэж үзэж байгаа бололтой?
-Дээрх хоёр асуудал явж явж өнөө барьцаалагдсан гэдэгт л очно. Бичиг баримтыг нь барьцаалсан байлаа ч хүний газар паспортгүй явна гэдэг бусдын эрхшээл, хараа хяналтад орж буйгаас өөрцгүй. Барьцаалагдаж байсныг нь тодорхой мэдсэн учир энэ дүгнэлтийг гаргана шүү дээ.
-Үлдсэн хоёр охин олдсон уу. Сураг байх юм уу?
-Гэмт хэрэгтнүүдийн нэгийг баривчилсан юм чинь охид олдоно. Үүнд эргэлзэхгүй байна гэв
(өнөөдөр 2004-06-08 134)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button