22 айлаас 200 гаруй сум, галт хэрэгсэл хураажээ

Иймд иргэдийн хашаанд малынх нь бэлчээрт таарч болох ийм төрлийн зэвсгээс сэрэмжлэхийг тус аймгийн Гамшгаас хамгаалах штабынхан, аймгийнхаа телевиз, радиогоор аихааруулга өгч эхэлжээ. Үүний дараахан 22 өрхөөс Манайд байлдааны зэвсэг байна гэсэн дуудлага иржэз.
Тус газрын мэргэжилтнүүдийг очиход иргэдийн цуглуулсан төмрийн хаягдал дунд дээрх тооны сум, галт хэрэгсэл олдсон байна. Тэдний дийлэнх нь -Т-62 маркийн танкны сум, дөрөв нь тэсрүүлэгчтэйгээ байсан аж. Мөн гранатын ширэм ч байсан гэнэ.
Энэ талаар ГХЕГ-ын шуурхай удирдлага зохицуулалгын албаны тэсэрч дэлбэрэх шатамхай бодисын аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн Н.Гантөмөр ийн ярьж байна.
-Дээрх айл өрхүүдээс хураасан байлдааны зэвсгүүдийг Дорнод аймгийн Гамшгаас хамгаалах штабын ажилтнууд зохих журмынх нь дагуу устгасан. Орон нутгийн Гамшгаас хамгаалах албаны ажилтнууд сайн ажиллалаа. Дээрх зэвсэг бол зөвхөн иргэдийн мэдээллийн дагуу хураасан нь. Мэдэгдээгүй хэдий хэр зэвсэг байгааг хэлж мэдэхгүй юм.
Иймд анхаарал болгоомжтой байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Мөн үр хүүхдээ хараа хяналтгүй орхихоос сэрэмжлэх хэрэгтэй. Дорнод аймагт командын байр,
нуувч нүхнүүд олон бий. Дээрээс нь Оросын цзргийн ангиудын штаб, сургалтын талбай, агуулах нэлээд байсан тул иргэд төмрийн хаягдал цуглуулахдаа байлдааны зэвсэг сум, галт хэрэгсэл олбол холбогдох байгууллагуудад мэдэгдэх шаардлагатай гэв.
(өнөөдөр 2004-06-08 134)