Монголд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгджээ

Энэ удаагийн чуулга уулзалтад оролцохоор Тайваний талаас 40 орчим төлөөлөгч ирсэн аж. Харин манай талаас 100 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа юм байна. Тайваний бизнес эрхлэгчид уул уурхай, оёдол, аялал жуулчлал, дэд бүтэц, цэцэг тариалалт зэрэг олон салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аж. Гэхдээ хоёр талын төлөөлөгчид ганцаарчилсан уулзалт хийсний дараа буюу энэ сарын 9-ны өдөр ямар салбарт хэдэн хөрөнгө оруулагч, хамтран ажиллах, хөрөнгө оруулах нь тодорхой болох юм байна.
Чуулга уулзалт болон манай улсад оруулж буй хөрөнгө оруулалтын талаар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын худалдааны агентлагийн мэргэжилтэн Д.Начин Хоёр талын худалдаа хамтын ажиллагаа 1990 оноос хойш сайжирсан бөгөөд энэ хугацаанд 29 компани 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Анхны чуулга уулзалтад Тайваний талаас 10 гаруй бизнесмэн ирж байсан бол өнөөдөр 40 орчим төлөөлөгч ирээд байгаа нь манай улсад хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдэж байгааг харуулж байна. Ер нь 1990 оноос хойш манайд 73 улсын хөрөнгө оруулагчид 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа гэж байлаа.
Бизнес уулзалтад оролцохоор ирсэн Тайванийн төлөөлөгчид манай улсын уул уурхай, аялал жуулчлал, оёдол, дэд бүтцийн салбарыг ихээр сонирхож байсан. Уул уурхайн салбараас алт, зэс, төмөр, нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах, импортоор авах сонирхолтой байгаа аж. Тайваний эрчим хүч, дулаан үйлдвэрлэлд нүүрс ихээр шаардагддаг гэх ба нүүрсний импорт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь коксжсон нүүрсний томоохон ордтой манай улсад Тайваньд бүтээгдэхүүнээ экспортлох боломж их байгааг харуулж байна. Мөн алтны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдэж байгаа цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа. Монгол Улс ашигт малтмалаар баян, ашиглаагүй орд газар их байдаг. Түүнчлэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой зэрэг олон давуу тал бий аж. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шууд нислэг байхгүй, тийзний үнэ өндөр, сурталчилгаа танилцуулга тааруу, Засгийн газраас энэ салбарт хөрөнгө оруулалт муу хийдэг нь саад болж байгаа аж. Ер нь манай улсад эдгээр салбарт хөрөнгө оруулалт хийхэд эрх зүйн орчин болон Засгийн газрын дэмжлэг муу, хүнд суртал их байдаг, давхар татвар ногдуулдаг гээд сөрөг нөлөө их байдаг талаар хөрөнгө оруулагчид ярьж байлаа.
Тайваний хувьд сүүлийн жилүүдэд худалдааны тэнцэл нь 240 тэрбум ам.долларт хүрсэн. Түүнээс экспорт 140, импорт 100 тэрбумд хүрч төсөвтөө жилд 30-40 сая ам.доллар оруулдаг байна. Мөн гадаад валютын нөөц нь 240 тэрбум долларт хүрсэн аж. Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагчид болон манайхны сонирхлыг ихээр татах нөхцөл болж байгаа гэнэ.
(өдрийн сонин 2004-06-08 142)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button