Монголын уул уурхайн салбарыг Англид сурталчлав

Уулзалтыг манай улсаас Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайдын яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Discorer Mongolia -2004 Олон улсым уул уурхайн чуулга уулзаптын зохион байгуулах хороо, Майнинфо компани, Английн Крис Морган Ассосиетс компани, Британийн уул уурхайн шинжээчдийн холбоотой хамтран зохион байгуулсан байна. Уг уулзалт семинарт Британийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн 60 гаруй төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцжээ. Элчин сайд Д.Даваасамбуу уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын хөгжлийн боломжууд, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын хөгжил зэрэг илтгэлүүдийг АМХЭГ-ын уул уурхайн албанын дарга Б.Магванжав, ЭСЯ-ны атташе Б.Гэрэлцэцэг, Майнинфо компанийн төслийн менежер О.Энхбаатар, Э.Содонтогос нар тавьж, ашигт малтмалын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг тараасан байна. Энэ арга хэмжээ нь ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдох Олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Британийн бизнес эрхлэгчдэд сурталчилснаараа чухал болсон ажээ.

(өдрийн сонин 2004-06-08 142)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button