Спортын үзэсгэлэн анх удаагаа…

Зураач Д.Болдгарав Дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын ҮII тэмцээн-ий лого, плакат, Монголын хүүхдийн спортын холбоо-ны эмблем зэрэг томоохон бүтээлийг хийсэн бөгөөд энэ нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэн нь манайд зохиогдож байгаа спортын анхнынх мөн бичигт зургийн төрлийн бүтээл тавигдснаараа маш өвөрмөц аж. Бичигт зураг гэдэг нь харандаагаар маш жижиг хэмжээтэй зурдаг түүнийг үзэгчид томруулдаг шилээр хардагаараа бусад зургийн төрлөөс ялгаатай юм байна. Тухайлбал Сумо нэртэй бүтээлийг өнгөцхөн харахад Сумо гэдэг үгийг японоор бичсэн харагдах боловч томруулдаг шилээр харахаар Сумогийн дээд зиндаанд барилддаг бүх бөхчүүдийн нэрээр бүтсэн болох нь харагддах жишээтэй. Мөн Чингис бүтээлд Чингисийн тухай бүх мэдээллийг багтаасан гээд маш олон төрлийн зураг байсан. Үүнийнхээ талаар зураач Энэ бол маш нарийн нүдний хараа шаардсан ажил. Тиймээс насны залууд ийм төрлийн бүтээл хийж үлдээе гэсэн зорилготой энэ төрлөөр голлон зурах болсон хэмээн ярьлаа.
(өдрийн сонин 2004-06-08 142)