Төрийн санхүүгийн эх үүсвэрийг сонгуулийн ажилд зарцуулж байна уу?

Уг нь дүн шинжилгээг хийж буй Сонгуулийн компанит ажлын санхүүжилтын мониторинг төслийг Соросын сангийн дэмжлэг, санхүүжилтээр Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэйшнл төрийн бус байгууллагууд хэрэгжүүлж байгаа ажээ. Сонгуулийг зарласнаас хойш буюу дөрөвдүгээр сарын хорин зургаанаас зургадугаар сарын 1-нийг хүртлэх таван долоо хоногийг хамруулан төслийнхөн дээрх дүн шинжилгээг хийгээд буй юм. Төрийн эх үүсвэрийг сонгуулийн компанит ажилд ашиглаж буй эсэхийг ийнхүү хянах шалтгаан эрх зүйн нөхцлийн талаар Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Б.Бурмаа тайлбарлахдаа -УИХ-ын сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлд сонгуульд бэлтгэн явуулах хугацаанд төсөвт болон төрийн өмч оролцсон байгууллагаас хадив авч бохогүй гэж заасан байдаг. Мөн төрийн албан хаагч албан бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглахыг Авлигын тухай хуулиар хориглосон.
Түүнчлэн төрийн албан хаагчаас албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар Төрийн албаны тухай хуульд заасныг үндэслэн дээрх мониторингийг хийж буй юм гэлээ. Сонгуулийн компанит ажил эхэлснээс хойш уг зорилгоор 87 удаагийн арга хэмжээг сонгуульд өрсөлдөгч талууд зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл уулзалт, урлагийн тоглолт, сурталчилгааны материал тараах зэрэг арга хэмжээнүүд гэсэн үг юм. Эдгээр арга хэмжээний 64 нь төрийн өмчийн байранд болсон бөгөөд 49 нь МАХН-ын, 15 нь Эх орон-Ардчилал эвслийн сонгуулийн компанит ажлын арга хэмжээ байсан гэж мониторинг хийж буй төслийн багийнхан ярилаа. Мөн нийт арга хэмжээний 34 нь төрийн байранд төлбөргүй болсны 31 нь МАХН-ынх байжээ. Мөн төрийн албан хаагчид сонгуулийн компанит ажилд олноороо оролцож байгаа аж.
87 удаагийн арга хэмжээнд 582 төрийн албан хаагч ашиглагдаж 2984 цагийг зориулсан хэмээн төслийнхөн мэдэгдлээ. Дээрх арга хэмжээнүүдэд төрийн 384 унаа үйлчилснээс давхардсан тоогоор 103 нь УБЗ ангиллын дугаартай байжээ. Төрийн унааг ийнхүү ашигласан байдлаар нь намын харьяалалаар үзвэл 38 нь МАХН, гурав нь Эх орон-Ардчилал эвслийн арга хэмжээнд оролцсон дүн гарчээ. Дүн шинжилгээний хоёр дахь хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтэрч буй сурталчилгаа түүний тэнцвэртэй байдалд хийсэн ажиглалт юм байна.
/өнөөдөр 2004-6-09 135/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button