Харанга Лондонд тоглоно

Харанга хамтлагийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглолт хийхийг Лондон дахь Монголын Элчин сайдын яам эртнээс урьж байжээ. Тус яамны дэмжлэгээр рокерууд маань Английн томоохон хотуудад айлчлан тоглох юм. Тэдний тоглолтын зар нутаг нэгтнүүдэд нь хэдийнээ тарж амжсан. Харанга бүтэн 15 жилийн хөлс хүч шингэсэн шилдэг дуунуудаасаа сонирхуулахаа амласан. Шоуны тасалбарыг Ертөнцийн өнгө цомог үнэгүй дагалдана.