Шалгалтын комиссыг хоёр сарын өмнө байгуулжээ

Энэ жилийн улсын шалгалтын төв комиссыг хоёр сарын өмнө байгуулж гишүүдээ сургалтад хамруулжээ. Төв комиссын бүрэлдэхүүнд Улсын мэргэжлийн хяналтын газар БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагын төлөөлөгчид орсон байна. Аравдугаар ангийн шалгалтын материалыг шалгалт авах товлосон өдрийн өглөө долоон цагт Боловсролын үнэлгээний төвөөс нэгдсэн журмаар дүүргүүдэд аваачин сургуулиудад хуваарилж өгдөг ажээ. Харин хөдөө орон нутагт улсын шалгалтын төв комиссоос томилогдсон төлөөлөгч тестийн материалыг хариуцан авч явдаг гэнэ. Иймд шалгалтын материал задрах боломж бага гэнэ. Шалгалтын материал төв комиссын гишүүд засдаг ба сургууль дээр урьдчилан дүнг гаргаад зассан бүх материалыг дүүрэгт нэгтгэж авчран компьютерийн программаар дахин нягталж шалгадаг юм байна.