Бүрэн дунд боловсролоор 44 мянган сурагч төгсөнө.

Өмнө нь ихэвчлэн сонгох тест өгч асуултын хариуг дугуйлах юм уу бөглөж мэдлэгээ дүгнүүлдэг байсан бол энэ жил бодлого бодох бичиглэл хийх асуултууд хэд хэдийг оруулжээ. Түүнчлэн шалгалт авах хугацааг 120 минут байсныг сунгаж 150 болсон байна. Мөн математикийн шалгалт 30, Монгол хэлнийх 40 асуулттай байсныг өөрчилж хоёуланг нь 40 болгосон байна. БСШУЯ-наас энэ жилээс улсын шалгалтын дүнд сурагчдын идэвх чармайлтын оноог оруулан тооцохоор болсон билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ес, аравдугаар ангидаа авсан идэвх чармайлтын онооны нийлбэрийг дундажлан улсын шалгалтын дүнд хамааруулах юм.