Спарткиадын бамбар төв цэнгэлдэхэд асав.

Спарткиадыг эрүүл мэндийн дэд сайд Н.Удвал нээж аварга Г.Өсөхбаяр, волейболын тамирчин Л.Нарантуяа, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батэнх нар тамирчин шүүгчийн тангараг өргөж 1000 хүүхэд уран хөдөлгөөнт гимнастик, 100 хосын орчин үеийн бүжиг, бокс, тэквондо, волейбол, жүдо, чөлөөт бөх, уран сайхны гимнастикийн тамирчдын үзүүлбэр цугласан олны цөсийг ёстой л хөөргөж орхино билээ. Одоогоос 43 жилийн тэртээ Монголын бүх ард түмний анхдугаар спардкиад болж, тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөж байсан түүхтэй. Засгийн газар 246 дугаар тогтоолоороо XI спардкиадыг спортын 14 төрлөөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулах болсон бөгөөд төгсгөлийн шат буюу шигшээ тэмцээнүүд нийслэл хотноо болж энэ сарын 13-нд өндөрлөнө.