Сөүл-88 олимп

-Олимпод 160 орны 6279 эрэгтэй, 2186 эмэгтэй, нийт 8465 тамирчин спортын 24 төрлийн 237 жин, зай, ангилалд 734 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.
-Сөүлийн олимпод Монголын 33 тамирчин чөлөөт бөх, жүдо бөх, буудлага, байт харваа, боксын төрлөөр оролцсон.
-Боксын 60кг-д Н.Энхбат хүрэл медаль хүртсэн.
-Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр МYОХ-ны ерөнхийлөгч Д.Дашдондов, баг тамирчдын ахлагчаар МYОХ-ны дэд ерөнхийлөгч А.Олзбаяр явжээ.
-Олимпийн нээлтэд Монгол улсын төрийн далбааг жүдо бөхийн тамирчин Б.Бат-Эрдэнэ барьж жагссан .
-Тус олимпод ЗХУ 55 алт, 31 мөнгө, 46 хүрэл медаль авснаар түрүүлж, БНАГУ 37 алт, 35 мөнгө, 30 хүрэл, АНУ 36 алт, 31 мөнгө, 27 хүрэл медаль авснаар удаалсан бол Монгол улс нэг хүрэл медаль авснаар 46-52 дугаар байрыг хувааж эзэлжээ.