Ингэний нулимс АНУ-ын дэлгэцнээ

-Ингэний нулимс бол эхдээ гологдсон нялх ботгоны тухай юм. Киноны найруулагч Даваагийн Бямбасүрэн, Луйги Фалорни нарын өгсөн Ингэний нулимс гэдэг ямар нэг метафор (зүйрлэл) биш боловч кино өөрөө метафор өгүүлэмжтэй. Төллөх үеийн хүндэрлийн улмаас эх нь нялх ботгоо голж, амлуулахгүй хажиглах тохиолдол байдаг. Ийм тохиолдолд нүүдэлчин Монголчууд хөгжмийн уянгат эгшгээр эхийг нь уяраан, ботгыг нь амлуулдаг. Энэ агшныг хатагтай Бямбасүрэн, ноён Фалорни нар чадварлагаар буулагн кино хийсэн юм. Тэд ийм кино хийх санаагаа Умардын нанукууд, Аран хүн зэрэг сонирхолтой баримтат кино хийсэн Роберт Флахертигаас олж авчээ. Бидний мэдэх соёлоос өөр уламжлалт соёлыг хальснаа буулгах нь Флахертигийн зорилго, кино хийх сэдэл нь байсан. Тэд ч энэ зарчмыг дагасан. Хийх болсон сэдэл нь адил боловч Ингэний нулимс Флахертигийн киноноос илүү туульсаг, энгийн, чөлөөтэй болсон юм. Зөвхөн мал аж ахуй дээр суурилсан малчдын амьдралын хэв маяг аажим боловч өөрчлөгдөж байгааг давхар илэрхийлсэн бүтээл. Гологдсон ботгыг эхэд амлуулах нүүдэлчдийн ингэ хөөслөх уламжлал киног улам сүрлэг сайхан болгожээ. Хоорондын элдэв зөрчлийг орхин бүгд нэг хүн мэт болж ботгыг эхэд амлуулах явдал гол зүйд болно. Ботгоо голсон ингэ тэмээ уйлж эхэлбэл бүх юм бүтлээ гэсэн үг. Ингэний нулимс гэх нэр ийм учиртай аж. Ингэ хөөслөх аргад гол үүрэг гүйцэтгэх хуурчыг ойролцоох хот айлаас урьж авчрахаар киноны гол дүр Ууганаа ахынхаа хамт явж байгаа нь зангилаа хэсэг юм. Нүүдэлчний чадаагүй зүйлийг суурин газрын хүн чадаж байна. Энэ бол орчин үежилтийн довтолгоог тод харуулж байгаа хэрэг юм. Суурин газрыг Ууганаа харийн нутаг мэт гайхашран харж байгаа нь киноны гол хэсгүүдийн нэг бол чаджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button