Хэрвээ зүрх амарч чадвал

Эмч нар 9 жилийн хугацаанд зүрх судасны өвчлөлттэй 12 мянган хүнд судалгаа хийжээ. Судалгаагаар байнгын ээлжийн амралтаа авч байсан хүмүүсийг амралтгүй ажиллаж байсан хүмүүстэй харьцуулахад зүрхний ханын үрэвсэл, зүрхний ханын ухжилд өртөх нь арай бага байжээ. Туршилтын явцад зөвхөн амралт л юунаас ч үл хамаарахгүйгээр зүрхний өвчинд эсрэг нөлөө үзүүлсэн байна.
Хөдөлмөрийн ид өрнөлийн үеэр ихэнх хүмүүс үдийн завсарлага гэж байдгийг мартдаг бол зэлжийн амралтын талаар яриад ч яахав. Америкийн стресс судлаачид конторын албан хаагчдын 17%-нь үдийн завсарлагыг бүрзн ашигладаг байхад үлдсэн хувь нь ажлынхаа байранд үлддэг байна гэжээ. Харин багахан амралт танд дасгал болж ажлыг үр бүтээлтэй хийх ба ядаргааг тайлахад тань тусалж чадах юм.