Эмийн бодисын үйлчилгээ

Эхэн үедээ эмийн үйлчилгээг өвчний шинж тэмдэгийг /толгой өвчин намжиж байвал/ арилгаж байвал, эмчилгээнд тохирч байна гэж үздэг бөгөөд түүгээр нэршдэг байжээ. Жишээлбэл Ацетанилид халуун бууруулдаг байсан тул Антифебрин гэж этилийн эфир паминбензойны хүчил анестезин мэдээгүйжүүлдэг нэр авч байсан. Орчин үед энэ уламжлалт нэршил тохирохгүй нь судалгаагаар тодорхой болсон байна. 20-р зууны эхээр П.Эрлихийн хүлээн авагчийн тухай сургаал гарсан байна. Энэ сургаалын үндэс нь физиологийн идэвхт бодисууд хоорондоо холбогдон биеийн эд эрхтнүүдэд онцгой зүйлүүд үүсгэдэг гэжээ. Хүлээн авагчийн тухай сургаал гэгч нь хэрэв холбогдоогүй бол бодисууд үйлчлэлцэхгүй гэсэн санаа юм. Эдгээр онол сургаалиуд нь орчин үеийн анагаах ухааны гол тулгуур болж байгаа бөгөөд энэ үндсэн дээр эмийн бодисуудыг үйлчилгээний хүрээ шинж чанараар нь ангилан үзэж байна.
Тухайлбал төв мэдрэлийн тогтолцоонд үйлчлэх эмийн бодисуудыг дотор нь мэдээ алдуулах, нойрсуулах, уналтын эсрэг, сэтгэхүйн, салга эмчлэх, өвдөлтгүй болгох, бөөлжүүлэхийн эсрэг гэж 7 бүлэг болгоод бүлэг тус бүрийг нь дэд бүлэг зүйлээр хуваан үздэг.
Ингэж эм судлалын нарийн журам баримтлан үйлчилгээний механизмыг тохируулан орчин үеийн эмийн бодисыг үр дүнтэй ажиглаж байна. Эмийн бодис биед ороод тодорхой хугацааны дараа задарч гэдэсний эд эсүүдэд шимэгдэн цусанд орж бүх
биеэр тархаж байх хугацаандаа ашигтай нөлөө үзүүлэхийн хамт цусны сийвэнгийн уурагтай холбогдох ба ялгаран гарна. Мөн биед орсон эмийн бодис хүний биеийн дотрох шингэнүүдийн /хүчил, шүлт/ шинж чанараас шалтгаалак задрах нэгдэх урвалд орж шинэ идэвхтэй бодис болдог тохиолдол бий.
Жишээлбэл Бидний сайн мэдэх уротропин задарч фенол ба салицилийн хүчил болдог гэх мэт. Эмийн бодисууд нэн ялангуяа орчин үеийн шинэ бэлдмэлүүдийн биед ороод үзүүлэх фармококинетик, метаболизм гэж нэрлэж байгаа зүйлүүдийг өөрийнхөө бие махбодийщн онцлогт тохируулан хэрэглэх нь таны эрүүл мэнд төдийгүй, удам угсаанд тань тустай бөлгөө.