Тамхины хор бэлгийн сулралд хортойгоор нөлөөлнө

Бид энэ удаа Таван тамтай тамхины тухай өгүүлье.
Тамхины утаа нь тухайн хүний бие махбодыг бүхэлд нь хордуулаад зогсохгүй амьдралын утга учир болсон үр үндсээ үлдээх бэлгийн үйл ажиллагаанд шууд муугаар нөлөөлдөг байна. Хэдийчинээ их тамхи татна төдийчинээ бэлгийн булчирхайд хор нь хуримтлагдсаар аажмаар бэлгийн хөрөлтөд нөлөөлдөг байна. Харин 1-1-2 сар, нэгжилийн хугацаанд бус насанд хүрсэн зарим нь бүр хүүхэд цагаасаа эхлэн тамхи татсан байдаг нь бие махбоддоо хамгийн их хор хуримтлуулдаг байна. Байнга тамхи татагчдын үрийн шингэнииг шинжлэхэд үр тогтоох чадвартай ихэнх эс үхэж, зарим нь хордож, эсийн тоо эрс цөөрсөн байжээ. Энэ нь яваандаа үргүй болоход нөлөөлнө. Тамхины хоронд үрийн тахир сувганцарууд гэмтэж сорвижих бөгөөд үүнээс үүдэж эр бэлгийн даавар ялгаруулах төмсөгний үйл ажиллагаа муудна. Эрчүүдийн 25-30 насанд эр бэлгийн даавар хамгийн их ялгардаг бөгөөд 30 наснаас хойш хэмжээ нь аажимдаа буурдаг байна. Тамхичдын ерөнхий шинж нь туранхай эцэнхий, хар царайтай байх бөгөөд хар батга нүүрний арьсан дээр ил харагддаг, шүд шарласан, бүх биеэс нь тамхины бохь болон эвгүй үнэр байнга үнэртэж, хувцсанд нь үнэр нь шингэсэн байх бөгөөд ийм байдлыг нь тамхи татдаггүй хүн илүү сайн мэдэрдэг. Судлаачдын үзэж байгаагаар бэлгийн сулралд нөлөөлөх шалтгааны 11%-ийг тамхины хорноос болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Уншигчдийн асуултад
Би дөнгөж 30 гарч буй идэр чийрэг залуу. Сэтгэл зовоосон зүйл байхгүй боловч саяхнаас үс маань гэнэт бууралтаж эхэллээ. Би сэтгэл санаа тайван бус, шаналгаатай байвал үс бууралтдаг гэж сонссон юм. Манай удамд ч ийм залуугаар үс нь бууралтсан хүн байхгүй. Энэ ямар нэг өвчний эх үүсвэртэй холбоотой юу? БЗД 8-р хороо, Тулгаа
Ер нь хүний үсний өнгө өөрчлөгдөж үс бууралтах явдал нь үсний будагч бодис болон нөсөөний дутагдлаас болох боловч нас ахих нь үүнд бас хамааралтай. Үсний нөсөөний оронд хий агаар дүүрснээс болж үс цагаан харагддаг. Энэ нь үсний нөсөө багасах болон бүр арилсантай холбоотой. Хэрэв өөрийгөө залуугаасаа бууралтаж байна гэж үзэж байгаа бол энэ нь тухайн хүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөж нөсөөжилт багассантай холбоотой. Нөсөө багасалтын үед В-2, В-6, В-1, РР-витамин болон тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь зөв. Дээрх В витамины дутагдлаас болж үсэнд байх ёстой тэжээл муудсанаас нөсөөжилт багасдаг бөгөөд энэ нь үс бууралтад нөлөөлнө.
Би 10-аад жил тамхи татаж байна. Тамхинаас гарах гэж оролдсон боловч ямар ч үр дүн өгөөгүй. Тамхинаас гарах юмсан гэж их бодож, хүсдэг. Гэвч яагаад ч чадахгүй нь. Яавал дээр вэ? Надад туслаач.
Чиний адил бодол санаатай хүн олон байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Хэрэв өөрөө хүсэж байгаа хэдий ч гарч чадахгүй байгаа бол та боломжийн амьдралтай цалинтай, орлоготой юм.
Хэдийгээр цалин, мөнгөө амьдралдаа хүргэдэг боловч тамхи авахаас илүү чухал шаардлагатай зүйл танд байхгүй гэж үү? Байгаа. Тэгвэл дэмий зүйлд зөвхөн хорт утаанд хайран мөнгөө үрэх гэж үү! Тэгвэл мөнгөөр тооцох бяцхан тоог сонирхуулья.
Хэрэв өдөрт дунджаар 500төг-ний тамхи татдаг бол сард 15000төг, жилд 130.0007, 10 жилд 1сая 300.0007-ийг зөвхөн үлээгээд хаядаг байх нь. Танд энэ мөнгө хайран биш гэж үү? Өнөөдрөөс эхлээд 500төг-ийг өөрөөсөө нуун далд хийгээд үз. Болж өгвөл цоожтой цүнх, саванд хий. Сар, 2-3 сарын дараа түүнээ тоолоод үз. Гэвч та өөрийгөө ялж, тамхиа хаяна гэсэн бодолдоо эзэн нь болж чадлаа.