Томуу, томуу төст өвчний талаар мэдлэгт тань…

Дунд зэргийн халууралтын үед парацетамол болон түүний суурин дээр хийгдсэн бэлдмэлүүд болох панадол, тойленол, эффералган г.м. ууна.

Ханиалга намдаах бэлдмэлүүд
Пертуссиныг хий ханиалганд, тусупрекс, бронхолитиныг хуурай ханиалганд, либексиныг тасралтгүй өвдөлттэй ханиалганд, бромгексин, амброксол, муподиныг унжирсан цэртэй нойтон ханиалганд тус тус хэрэглэнэ.
Суурь эмчилгээнд амин дэм А, Е, С, Р-ийг оруулах нь зүйтэй. Харшлын анамнезтэй хүүхдүүдэд гиетамины эсрэг бэлдмэлүүд болох супрастин, тавегил, клоритин г.м өгнө. Сүүлийн жилүүдэд оросын зах зээл дээр томуу ба амьсгалын замын хурц вируст халдварыг / оросоор ОРВИ/ шинж тэмдгийн эмчилгээ хийх хавсарсан бэлдмэлүүд гарч байна. Үүний нэг нь болох Эффект Плюс хэмээх сироп нь халуун бууруулах, хамрын салстын судсыг нарийсгах ба зогеонгошлын эсрэг үйлчилгээ үзүүлснээр харшлын урвалыг багасгаж, нус нулимс болон найтаалгыг намдаана. 3-аас дээш насны хүүхдэд хэрэглэж болно. Энэ нь ханиалга, нусгайрах, хоолой өвдөхийг намдааж, биеийн дулааныг хэвийн болгон, булчингийн өвдөлтийг багасгана. Эдгээр бэлдмэлийг хэрэглэснээр хүүхдийн биеийг эмээр бөмбөгдөх явдлыг багасгаж, биеийн байдлыг эрс сайжруулна.

Шалтгааны эсрэг эмчилгээ
Хүүхдийн эмчилгээнд зөвшөөрсөн вирусийн эсрэг өвөрмөц идэвхтэй бэлдмэл нэг их олон биш байдаг байна. Эдгээрийн тоонд ремантодин, арбидол, интерферонууд орно. Тус бэлдмэлүүдийн эмчилгээний өндөр үр дүн өгөх үндсэн нөхцөл нь өвчний эрт үед хэрэглэх явдал юм. Ремантодин ба арбидолыг дунд болон хүнд хэлбэрийн үед 7-оос дээш насны хүүхдэд наснаас нь хамаарч өдөрт 2-3 удаа өгнө. Хүний цагаан цогцосны гаралтай интерферон, реаферон, реальдирон, гриппфероныг эмчилгээний зорилгоор өдөрт 4
удаа 3 өдрийн турш хамарт дусаана. Үүнээс гадна интерферон ба амин дэм агуулсан виферок хэмээх шулуун гэдэсний лаа хэрэглэвэл зохимжтой байдаг байна. 2000 онд гарч ирсэн гриппферон /хамрын дусаалга/ нь их хэмжээний 2-2 интерферон агуулсан /1мл-т 10 мян. МЕ/ байдаг учир үр дүн сайтайд тооцогдож байгаа юм байна. Үүнээс гадна түүний найрлагад орсон бүрхээс бодис нь түүний салст бүрхэвчинд удаан хадгалагдаж үйлчилгээ үзүүлэх боломжийг олгоно. Иймээс түүний вирусийн эсрэг үйлчилгээ нь зөвхөн томуугийн бус, ер нь бүх амьсгалын замын вируст халдварын эсрэг нөлөө үзүүлнэ. Томуугийн хүнд хэлбэрийг эмнэлгийн нөхцөлд эмчлэх ёстой. Амь насанд аюултай нөхцөл байдал /халдвар хордлогын дугжраа, СТБ / оросоор ДВС/ хам шинж, тархины хаван, бөөр зүрхний хурц дутагдалууд г.м/ үүссэн тохиолдолд сэхээн амьдруулах тасагт хам шинжийн эмчилгээ хийнэ.
Томуугийн эсрэг өвөрмөц глобулин юмуу эсвэл донорын хэвийн имуноглобулин вирусийг устгах эсрэг бие их хэмжээгээр агуулсан байдаг учир 3 өдөр дараалан булчинд тарина. Ходлого ихтэй хэлбэрийн үед тунг 12 цагийн зайтай давтаж болно. Томуутай тэмцэх нилээд үр дүн сайтай аргын тоонд вакцинаар урьдчилан сэргийлэл тарилга хийх явдал юм. Орчин үед жил бүр ДЭМБ-ын зөвлөмжийн Дагуу вирусын эгзэгтэй штаммаас бэлтгэсэн амьд ба амьгүй вакцинуудыг хэрэглэсээр байна. Сүүлийн 20 жилд антиген шинж чанарын хувьд эгзэгтэйд тооцогдох А/ Н1N1/, А /НЗN2/, ба В вирусын штаммыг вакцины найрлагад оруулсаар иржээ.
Томуугийн амьд вакциныг хүний биед хоргүй томуугийн А ба В вирусын штаммаар бэлтгэдэг байна. Амьд вакциныг тарьсны дараа халдварт өвчний суларсан хэлбэр үүсч, түүний явцад хэсэг газрын ба ерөнхий дархлаа үүснэ. Амьд вакцины урвалж чанар нь амьгүй вакцинаас дээр бөгөөд эрэлт хэрэгцээ их байдаг боловч сүүлийнх нь арай хямд хөсөр тусдаг байна. Амьгүй вакциныг амьд вирусыг янз бүрийн аргаар идэвхжүүлэх замаар гаргаж авна. Энэ нь ихэвчлэн шингэний дархлааг бий болгох, эсрэг заалт багатай байдаг учир янз бүрийн архаг өвчтэй хүүхэд, настайчуудад хэрэглэхэд зохимжтой юм.
Томуугийн эсрэг вакцинжуулалтыг жилийн аль ч улиралд хийж болох боловч дэгдэлт үүсэх үеээс өмнө, 10-11 сард хийх нь зохимжтой байдаг. Ингэхдээ дархлаа тогтоохын тулд 2-3 долоо хоног хэрэгтэйг бас тооцох нь зүйтэй, 6 сараас дээш насны хүмүүсийг анхааралдаа авах нь зохимжтой. Үүнд юуны өмнө балчир ба сургуулиас өмнөх насны амьсгалын замын өвчнөөр ойр ойрхон өвддөг, бие султай, дархлалын эмгэгтэй юмуу дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж буй хүүхдүүд орно. Хүүхэд асрах газар, цэцэрлэгүүд вакцинжуулалт хийх нь зүйтэй юм. Юуны өмнө томуугийн халдвар авах өндөр эрсдэлийн бүлэгт ордог эмнэлгийн ажилтнууд, үйлчилгээний байгууллага, тээвэрчид, сурагч, цэрэг цагдаа г.м хүмүүсийг хамруулах хэрэгтэй болдог байна. Тарилгын дараах дархлал нь удаан хугацаанд үйлчлэхгүй учир жил бүр хийлгэх хэрэгтэй болдог. Тахианы өндөгний уураг болон аминоглюкозидын бүлгийн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст ба халдварт өвчний хурц ас юмуу архаг эмгэгийн хурц үед нь вакцин хийж болохгүй.

Томуугийн өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт
Энэ үед ерөнхий ба тусгай арга, зүйлийг хэрэглэнэ. Ерөнхий аргын хувьд өвчтөнийг 7 хоногоор тусгаарлах, өрөөг тогтмол агааржуулах, нойтон цэвэрлэгээ хийх, өвчтөнийг хошуувч зүүж асрах зэрэг зүйлс орно.
Үүнээс гадна бие махбодийн дархлалын тогтолцоог хэвийн хэмжээнд барьж, халдварын эерэг өвөрмөц бус эсэргүүцлийг сайжруулах тусгай аргууд болон бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Үүнд амин дэм, ургамлын гаралтай болон интерфероны бэлдмэлүүд /продигиозан, амиксин г.м/ орно. 7-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийн эмчилгээнд хэрэглэдэг вирусийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийн тоонд томуугийн А вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өвчний голомтонд авах шаардлага гарвал өдөрт 1 удаа 5-7 хоногийн турш, хорин улирлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бол 20 хоногийн турш хэрэглэнэ.
Арбидол томуугийн А ба В вирусийн эсрэг өндәр идэвхтэй оросын вирусийн эсрэг хими заслын бэлдмэл юм. Үүнээс гадна тус бэлдмэл нь бие махбодийн дотоодын гаралтай интерфероны нийлэгжилтийг сэдээж, эсийн дархлалын урвалыг идэвхжүүлснээр зөвхөн томуугийн төдийгүй бусад амьсгалын замын вирусийн халдварын эсрэг тэнцвэртэй болно. Арбидолыг яаралтай урьдчилан сэргийлэлт хийхийн тулд хоолны өмнө 1 удаа 10-14 хоногийн турш, хорин улирлын урьдчилан сэргийлэлт хийхэд долоо хоногт 3-4 удаа, 3-4 долоо хоногийн турш хийдэг байна. 0.25%-ийн оксолины тосон түрхэцийг хоногт 2 удаа хамарт түрхэнэ. Үйлчилгээний гол үндэс нь эсийн гадна байрласан вирусийг идэвхгүйжүүлэхэд оршино. Томуугийн дэгдэлтийн үед яаралтай болон улирлын урьдчилан сэргийлэлт хийхэд хэрэглэнэ.
Томуу ба амьсгалын замын хурц вируст халдварыг эмчлэхэд интерферон маш өргөн хэрэглэгдсээр байгаа юм байна. Учир нь уг бэлдмэл нь вирусийн эсрэг өвөрмөц бус дархлаа идэвхжүүлэх идэвхтэй, эсрэг заалт байхгүй, аль ч насны хүүхэд, жирэмсэн хөхүүл эхчүүдэд хэрэглэж болдгоороо онцлогтой юм. Интерфероны гол үйлдлийн оньс нь хучуур эдийн эсийн рецепторыг идэвхгүйжүүлж, вирусээр халдварлахаас сэргийлдэгт оршино.
Энэ бүлгийн бэлдмэлийн тоонд хүний цусны цагаан цогцосны интерферонууд болон генийн гаргаж авсан 2-2 интерферонууд болох реаферон, реальдирон, гриппферон зэрэг эмүүд орно. Интерфероныг урьдчилан сэргийлэх зорилгоор хамарт хоногт 2 удаа дусаана. Реаферон ба реальдирон нь туншилтай нунтгаар байдаг бөгөөд урьдчилан уусгаж байж хэрэглэнэ. Гриппферон /полимер нэгдлээр тогтворжуулсан 2-2 интерфероны эмийн хэлбэр/ нь хамрын дусаалга хэлбэрээр дусаагууртайгаа хамт байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button