Амьд явах эрх

1961 онд батлагдсан Эрүүгийн хуульд эмэгтэйчүүд ба 60-аас дээш насны эрэгтэйчүүд, түүчлэн уг гэмт хэргийг үйлдэх үед 18 насанд хүрээгүй байсан хүмүүст цаазаар авах ялыг оногдуулж болохгүй /хуулийн 18 дугаар зүйл/ гэж заасан байв. Энэ зарчимөнөөг хүртэл хэлбэрэлтгүй хэрэгжиж иржээ. 1993 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн таван зүйлд цаазаар авах ялыг оногдуулахаар заасан бол 2002 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх Эрүүгийн шинэ хуульд зургаан зүйлд цаазаар авах ялыг хэрэглэж болохоор байна. Цаазаар авах ялгүй байсан нэг зүйлд шинээр уг ялыг /Зандалчлах177.2-р зүйл/нэмж оруулжээ. Түүнчлэн Эрүүгийн хуучин хуульд бусдыг хүдрүүлэх нөхцөл байдалтайгаар алахад гэмт хэргийн зүйчлэлийг хүндрүүлэх 14 төрлийн үйлдэл байсан бол шинэ хуулиар 3-ыг нэмж 17 төрлийн үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл, гурван үйлдэлд нэмж цаазаар авах ял оноож болох байна. Шүүхийн практикийг судалж үзэхэд өдгөө зөвхөн хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах гэмт хэрэг болох ЭХ-ийн 86 дугаар зүйлийн 2-т заасан тохиолдолд л уг ялыг хэрэглэж байна. 1990 оноос хойш өөр үйлдэлд энэ ялыг хэрэглэсэнгүй. 1990-2000 онд анхан шатны шүүх цаазаар авах ялыг 259 хүнд оногдуулсан байх ба сүүлийн таван жилийг /1996-2000/ өмнөх таван жилтэй /1990-1995/ нь харьцуулахад цаазаар авах ялыг хэрэглэх явдал 60 гаруй хувиар буурчээ. Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг давах шатанд хянагдсан эхэсээс үл хамаарч заавал Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхээр хянах журмыг 1993 оноос /Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.10/ эхлэн мөрдсөн нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын . . . Энэхүү шийтгэлийг гагцхүү эрх бүхий шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх эцсийн тогтоолыг биелүүлэх замаар хэрэгжүүлж болно гэсэн заалттай нийцсэн байна. Цаазаар авах ялыг уучлах, хэвээр үлдээх эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг тул Улсын Дээд Шүүхээр хянасны дараа цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдэд уучлал үзүүлэх үндэслэл байгаа эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөг хянан үздэг. Цаазаар авах ялыг хэрэглэхдээ хүнийг хилсдүүлэхгүй байх хуулийн баталгаа байгаа ч гэсэн цагдаа-мөрдөн байцаахын зарим ажилтны зүгээс сэжигтэн, яллагдагч нарт бие махбодь, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэн, хилсээр хэрэг хүлээлгэх, улмаар шүүх түүнийг нь үндэслэн таслан шийдвэрлэж, цаазаар явах ялыг хилсээр оногдуулах ноцтой алдаа арилаагүй байна. Жишээ нь Завхан, Говь-Алтай аймгийн шүүх хэргийн бүрдэл хангагдаагүй шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад иргэн Э-д бусдыг санаатай алсан хэргээр цаазаар авах ялыг гурав дахин оногдуулсан байх бөгөөд тэдгээр таслан шийдвэрлэх тогтоолыг тухай бүрт нь дээд шатны шүүх хүчингүй болгож байжээ. /609003 тоот эрүүгийн хэргээс/ Улсын Дээд Шүүхийн дахав шатны шүүх 2000 онд анхан шатны шүүхийн цаазар авах шийдвэрлэсэн таслан шийдвэрлэх тогтоолуудаас 3-ыг өөрчилж, 2-ыг хүчингүй болгожээ.