Халдашгүй чөлөөтэй байх эрх

Yндсэн хууль, бусад хууль тогтоомж, тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хууль /1963 он/, захиргааны хариуцлагын тухай хууль /1992 он/, Цагдаагийн байгуулагын тухай хууль /1993 он/, Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль /1999 он/ болон зарим хуульд тодорхой гэмт үйлдэл, захиргааны зөрчилд сэжиглэгдсэн, холбогдсон иргэнийг албадан ирүүлэх, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, орон байранд нь болон биед нь нэгжлэг, үзлэг хийх журам үндэслэлийг хуульчилж өгсөн. Энхүү хурц, төвөгтэй асуудлыг авч үзэхийн тулд юуны өмнө Монгол улсад түр саатуулах, албадан саатуулах, цагдан хорих ямар журам, дэглэм байгаа, тэдгээрийг хэн зөвшөөрдөг, ямар нөхцөлд, ямар хугацаагаар хоригддог зэргийг нэгтгэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх хүрээнд хууль тогтоомжид дүн шинжилгээ хийвэл дараах байдал харагдаж байна.
1.2.1. Түр саатуулах
– Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэнд сэжиглэгдсэн этгээдийн нэр, хаягийг тодруулах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд уул этгээдийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно. /Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 24 дүгээр зүйл/,
– Зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил гаргасан этгээдийг сумын засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах захиргааны журмаар албадан саатуулах хугацаа 6 цагаас илүү байж болохгүй /Захиргааны хариуцлагын тухай хууль, 1992он, 13 дугаар зүйл/,
– Хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй 16 хүртэлх насны, хаяг, эцэг эх, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхдийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 48 цаг хүртэл хугацгаар түр саатуулж болно. /Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль, 1994 он 1 дүгээр зүйл/
– Тагнуулын Ерөнхий газарт харьяалуулсан гэмт хэргийн сэжиг бүхий этгээдийг түр албадан саатуулах /хугацаа заагаагүй/ /тагнуулын байгулулагын тухай хууль 1999 он, 12.1.5/,
– Хэрэгбүртгэх эрх бүхий албан тушаалтан нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор 3 цаг хүтэл . . . саатуулах /Улсын хилийн тухай хууль 1993 он, 33 дугаар зүйл/,
Эдгээрээс үзэхэд олон байгууллагын янз бүрийн албан тушаалтан, өөр өөрийн эрхэлсэн ажлын чиглэлээр иргэнийг саатуулах эрхтэй бөгөөд түр саатуулах гэдэг нь 3 цагаас 48 цаг хүртэл, Тагнуулын тухай хуулиар бол тодорхой хугацаагүйгээр үргэлжилж болох байна.
1.2.1.1. Ноцтой асуудал бол аль ч байгуулагын хувьд түр саатуулах байрны нөхцөл, журам, саатуулагдсан этгээдийн эрх зүйн байдлын талаар тогтоосон хэм хэмжээ байхгүй, иймээс хэнийг ч ямар ч үндэслэлээр хамаагүй, аль тааралдсан агуулах, өрөө тасалгаанд хорьж саатуулдаг байна. Хүний Эрхийн Yндэсний Комиссоос Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн түр саатуулах /6 цагийн/ байруудад хийсэн шалгалт, судалгаанаас үзэхэд зөвхөн 2001 оны нэгдүгээр улиралд тэдгээрт бүрэн бус мэдээгээр 7595 хүн саатуулагджээ. Жишээлбэл /2001 оны IҮсард/ Шалгалт судалгаазэрэг хийсэн нэг өдөр гэхэд дээрх зургаан дүүргийн цагдаанийн байруудад 45 хүн түр саатуулагдаж байсны 9-ийг нь зургаагаас илүү цагаар, заримыг нь 12 цагаас 22 цаг хүртэл хугацаагаар саатуулж хууль, хүний эрхийг ноцтой зөрчсөн байв /Нийслэлийн цагдан хорих төв, албадан саатуулах байруудад хийсэн шалтгалтын материал, 2001 он ХЭYК/.
1.2.1.2. Өөр нэг ноцтой зөрчил бол түр саатуулах өрөөнүүдийн нөхцөл маш муу, цонх, агааржуулалт, гэрэлтүүлэг байхгүй, бетонон шалтай, суух сандал ч /Сүхбаатар дүүргийнхээс бусад нь/ байхгүй, нэг хүнд оногдох талбай маш бага байв. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн түр саатуулах байранд хийсэн шалгалтаар нэг хүнд 0.66м2-1.8м2 талбай ноогдож буй тоцоо гарчээ. Цагдаагийн тухай хууль гарсаар арав шахам жил болж байхад түр саатуулах байрны талаар /2001 оны Ү сар хүртэл/ ямар нэг журам тогтоогоогүй, хяналтгүй ажиллаж ирсэн байна. Жишээлбэл УБТЗ-ын дагдаагийн хэлтсийн түр саатуулах байр нь 2.8х2.7 м талбайтай, цонхгүй, агаар үлээх хоолой нь ажилладаггүй, агаарын солилцоогүй, маш бүгчим, эхүүн үнэртэй бөгөөд прокурорын шалгатын үе нэг өрөөнд 8 эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг 2-14 цаг хамт саатуулсан, нэг өдөр 20 хүнийг тэ өрөөнд саатуулсан зэрэг нь тогтоогдсон /нэг хүнд0.3м2 талбай ноогдож байсан байна. /Прокурорын илтгэх хуудас, 2000.4.10/
1.2.2. Албадан саатуулах
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар /137-р зүйл/ Хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор дараах үндэслэлээр сэжигтэнг 72 цагийн хугацаагаар албадан саатуулж болно.
1. Уг этгээд оргон зугтахыг завдсан
2. Байнга оршин суух орон байргүй
3. Хэн болох нь тогтоогдохгүй байгаа буюу онц хүнд, хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байвал.
Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар зөрчил гаргасан этгээдийг ноцтой хор уршиг бий болгоход хүргүүлэхгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд харьчалах шүүхэд албан ёсоор мэдэгдэж, түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар захиргааны журмаар албадан саатуулж болно. Улсын хилийн дэглэм зөрчигчийн хувийн байдлыг нотлох баримт бичиггүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгээр 10 хоног хүртэл хугцаагаар саатуулж болохоор байна. эрүүгийн хэргийн сэжигтнийг прокурорт мэдэгдэж, захиргааны зөрчлийн сэжигтнийг нь болохоор шүүхэд мэдэгддэг, прокурор болохоор уг албадан саатуулах тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгодог, шүүх албадансаатуулах мэдэгдэл авсны дараа ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа, зарим тохиолдолд 72 цагар албадан саатуулах үед прокурорт ч шүүхэд ч мэдэгдэх шаардлагагүй байгаа зэрэг нь хууль тогтоочийн зүгээс хүний халдашгүй эрхтэй холбоотой энэ чухал асуудалд нэгдмэл шалгуураар ханддаггүйн илрэл юм. Зүй нь, Монгол Улсын нэгдэн орсон, хүлээн зөвшөөрсөн олон улсын эрхийн хэм хэмжээгээр бол, баривчлагдман буюу саатуулагдсан хүний асуудлыг зөвхөн шүүн таслах эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх ёстой бөгөөд, ер нь аливаа хууль бус хорих, баривчлах үйл ажиллагааны талаар гаргасан гомдлыг зөвхөн шүүх авч хэлэлцэн, тогтоол гаргах ёстой байна. Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуульд /2002 он/ албадан саатуулах /баривчлах/, цагдан хорих асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр тогтоосон нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэж байна. Энэ хуульд албадан саатуулах гэсэн ойлголтыг баривчлах-аар сольсон байгаа бөгөөд хэдийгээр хуульд баривчлах хугацааг шууд заагаагүй боловч хуулийн 59 дүгээр зүйлээс 72 цагийн /24цаг+48 цаг/ хугцаатай гэдэг нь ойлгогдож байна. Энэ хуулийн Баривчлах гэсэн Наймдугаар бүлэг-ийг хүний халдашгүй байх эрхийн хүрээнд авч үзвэл дараах дүгнэлтийг хийж болох байна.
1. хууль тогтоогч Сэжигтнийг баривчлах асуудлыг онцлон авч үзэж тусгайлан бүлгээр энэ асуудлыг зохицуулжээ. хэдийгээр өмнөх байцаан шийтгэх хуулийг хүний эрхийн талаас нь шүүмжилдэг боловч уг хуульд ийм тусгайлсан бүлэг байгаагүй.
2. Хуулийн 58.1-р зүйл Сэжигтэн оргон зугатахыг завдсан, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай үндэслэл байгаа бол түүнийг баривчлна гэснээс үзэхэд сэжигтнээр тооцогдсон хүн бүрийг зөвхөн баривчилж байхаар хуульчлагджээ.
Оргон зугтахыг завдах гэдэг нь ихэвчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын үзэмжийн асуудал байдаг. хөнгөн гэмт хэрэг сэжигдлэгдсэн хүнийг ч энэ үндэслэлээр албадан саатуулж болох байна.
Хүнд гэм хэрэг-т Эрүүгийн хуулийн /2002 он/ 17.4-д зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөслний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс дээш арван жил хүртэл хугцаагаар хорих ял шийгэхээр заасан гэмт хэргийг тооцдог. Хүнд хэрэгт олон төрлийн үйлдэл тооцогддог. Жишээ нь Татвар төлөхөөс зайлсхийсэнд сэрдэгдэхэд заавал /ЭХ-ийн 166.2-р зүйл/ баривчлагдах ётсой болж байна.
3. Энэхүү баривчлах тухай заалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цагдан хорих нь нийтлэг журам байх ёсгүй гэсэн зарчимтай шууд зөрчилдөж байна.
4. Нэгэнт гэмт хэрэгт сэрдэгдэхэд заавал баривчлагдах учраас дараачийн таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хоихоор авах магадлал өндөр байх болно.
1.2.2.2. Албадан саатуулах асуудлын гол цөм нь эрүүгийн хэргийн хувьд ч, захиргааны зөрчлийн хувьд ч саатуулагдсан хүн хожим гэм буруутай нь тогтоогдож, ял захиргааны шийтгэл хүлээх ёстой хүн байж уу, үгүй юу гэдэгтэй шууд холбоотойд оршино. Шалгалт судалгааны дүнгээс үзэхэд, харамсалтай нь цагдаагийн байгууллага, түүний холбогдох албан тушаалтнууд хүний халдашгүй дархан эрхэнд хуулийн үндэслэлгүйгээр халдаж, албадан саатуулах эрхээ хэтрүүлэх явдал хавтгайрч байгаа нь бодит үнэн болж байна. Улсын Ерөнхий прокурорын газраас /2000оны I улиралд/ нэгдсэн удирдамжаар бүх аймаг, хотод хийсэн шалгалтаар Захиргааны хариуцлагын тухай хуулиар 2000 оны эхний хоёр сард нийтдээ 1081 хүнийг албадан саатуулсан байх ба, тэдгээрийн 57-г нь үндэслэлгүйгээр албадан саатуулсныг тогтоож, сулласан байна. Түүгээр ч барахгүй 2000 онд ямар ч шийдвэргүйгээр хоригдсон 36 хүн, хорих хугацаа нь хэтэрсэн 102 хүнийг прокурорын тогтоолоор суллажээ. /Прокурорын илтгэх ауудас, 2000.4.10/. Цагдаагийн ажилтнууд захиргааны зөрчлийг бүртгэхдээ бусдыг хуулийн үндэслэлгүйгээр албадан саатуулах хугацааг /72 цаг/ хэтрүүлэх явдал тархмал байдаг. Сэжигтнээр албадан саатуулах нь нэлээд тохиолдолд хэрэг хүлээлгэх, залхааж дарамтлах арга хэрэгсэл болсны нэг тод баримт бол долоо хоногийн Баасан гаригийн үдээс хойш иргэдийг албадан саатуулдаг явдал юм. Баянзүрх дүүрэгт 51 хүний /2001.4.9-ний байдлаар/16-г нь 4 дүгээр сарын 6-ны Баасан гаригт албадан саатуулсан байв. нийслэлийн Прокцрорын газрын нэг ажилтан сонинд өгсөн ярилцлагадаа Зарим цагдаа сэжигтнийг албадан саатуулахдаа тав дахь өдрийн /Баасан гариг/ үдээс хойш ямар нэгэн шалтаг хайн 72-т суулгадаг Албадан саатуулахыг /72 цаг/ ард иргэд, хуулийн ажилтнуудын дунд Цагдаагийнхны хүнээр тоглодог гурван хоног гэж нэрлэдэг болжээ гэсэн нь бодит үнэн юм /Зууны мэдээ сонин, 2001.8.2, No178/.
1.2.3. Цагдан хорих
Цагдан хорих нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэглэгдэг таслан сэргийлэх арга хэмжээний хамгийн хүнд бөгөөд хоригдож буй этгээдийн эрх зүйн байдлаас нь хамааруулж
а) сэжигтнээр цагдах хорих,
б) яллагдагчаар цагдан хорих гэж хоёр ангилж байна.
1.2.3.1. Сэжигтнээр цагдан хорих
ЭБШХ-ийн 88 дугаар зүйлд зааснаар онцгой тохиолдолд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээд ял сонсгохын өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авч болох ба уг арга хэмжээг авснаас хойш 14 хоногийн дотор ял сонсгох, хэрэв ял сонсгохгүй бол уул арга хэмжээгээ хүчингүй болгох ётсой. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыэ практикаас үзэхэд цагдаагийн ажилтнууд болон прокурорууд нэгдүгээрт, энэхүү 88 дугаар зүйлийн онцгой тохиолдол гэдгийг онцлон анхаарч үздэггүй, хоёрдугаарт, таслан сэргийлэх өөр арга хэмжээг хэрэглэх боломжтой байхад зөвхөн цагдан хорихыг урьтал болгодог байна. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаагүй, ер нь хэрэг гарсан эсэх, хэрэв гарсан бол уг хэрэгт энэ хүн холбоотой эсэх, ямар зүйл ангиар буруутгагдах эсэх нь тодорхойгүй байдахсэжигтнээр тооцож, улмаар цагдан хорих гэж улайран хөөцөлдөж, хорьж буй нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пктын 9-р зүйлийн Хэргийг нь шүүхээр таслан шийдвэрлэх хүнийг цагдан хорих явдал нийтлэг журам байх ёсгүй, Монгол Улсын Yндсэн хуулийн 16-р зүйлийн 13-ийн Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч баривчлах, хорихыг хориглоно гэсэн заалтуудтай шууд зөрчилдөж байна. Сэжигтнээр цагдан хорьсон тохиолдолдцагдаагийн ажилтнууд заавал 14 хонуулж байж ял сонсгох буюу дараагийн асуудлыг шийддэг гаж хандлага олон жилээр үргэлжилж байна. Зүй нь сэжигтнээр цагдан хорьсон буюу өөр арга хэмжээ авсан үед 14 хоногийн аль ч өдөр сонсгох буюу суллах ёстой.
1.2.3.2. Яллагдагчаар цагдан хорих
ЭБШХ-ийн 95 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт холбогдсон хүнд ял сонсгож, яллагдагчаар татсанаас хойш эхний удаад 2 сар /Yүнд өмнө нь ЭБШХ-ийн 88 ба 137 дугаар зүйлээр хоригдсон 17 хоног орохгүй/, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх яллагдагчийн хувьд сум, сум дундын болон дүүргийн прокурор, нийслэлийн болон дагнасан прокурор, Улсын Ерөнхий Прокурорын туслах, орлогчид нийлээд 8 сар, Уёлын Ерөнхий Прокурор шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хорьж мөрдөх хугацааг 26 сар хүртэл хугацаагаар нэмж сунгадаг.
Yүнээс үзвэл хүнийг мөрдөн байцаалтын шатанд нийтдээ гурван жил 17 хоног /17 хоног +2сар + 8 сар + 26 сар = 36 сар 17 хоног/ хорьж болох бөгөөд хэрэв тухайн хүний хэрэг шүүхэд очиж хэд хэдэн удаа буцсан бол /ингэж удаан хугацаагаар хоригдсон хүний хэрэг ихэвчлэн шүүхэд очиж нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан байдаг/ шүүх, шүүгчийн тогтоол, захирамжаар мөн л олон хоног сараар нэмж хоригдоно. Шүүх дээр урьдчилан хоригдсон хугацаа нь ЭШБХ-ийн 95 дугаар зүйлд заасан хугацаанд /гурван жил/ ордоггүй байна. Yүнээс үзэхэд гэм буруутай эь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хүнийг олон жилээр, шүүхийн тогтоолгүйгээр зөвхөн мөрдөн байцаагчийн үйлдсэн тогтоолоор ингэж удаан хугацаагаар хатуу, ширүүн нөхцөлд байлгана. гэдэг бол туйлын хүнд залхаалт бөгөөд шүүхийн таслан шийтгэх тогтоолгүйгээр ял эдлүүлж байгаатай утга нэг юм. Эрүүгийн шинэ байцаан шийтгэх хуульд /2002 он/хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргийн яллагдагчийг хорьж мөрдөх хугцааг 24 сараар тогтоосон байх боловч зарим онц хүнд хэрэгт шалгагдагсдын хувьд 30 сарын хугацаа тогтоожээ. Энэ нь хэдийгээр одоогийн мөрдөж буй хуулиасзурган сараар бага байгаа боловч гэм буруу нь тогтоогдоогүй байгаа хүний 2 жил 6 сар хорих нь ихээхэн хүнлэг бус залхаан цээрлүүлэлт юм. Өөр нэг анхаарал татаж буй асуудал бол энэ хуульд хүндэвтэр гэмт хэргийн яллагдагчийг 24 сараар хорьж болох тухай /ЭХ-ийн 69.3/ заалт юм. Одоогийн мөрдөж буй хуулиар зөвхөн хүнд, онц хүнд гэмт хэргийн яллагдагчийн хугацааг сунгаж болох ёстой.
Хүндэвтэр гэм хэрэг гэсэн ойлголтонд нь эрүүгийн шинэ хуулиар торгох, баривчлах ялаар шийтгүүлж болох хүмүүс хамрагдсан байхад тийм хэрэгт холбогдогсдыг өмнөхөөсөө 12 дахин илүү хугацаагаар хорих болж байгаа нь хүний эрхийн ноцтой асуудал юм.
1.2.4 Анхаарал татах өөр нэг ноцтой асуудал бол цагдан хорих үндэслэл юм. Ер нь ЭБШХ, Захиргааны хариуцлагын хуулиас үзэхэд түр саатуулах, албадан саатуулах, цагдан хорих үндэслэл хэт өргөн, яаж ч тайлбарлаж болохоор, хэнийг ч хэзээ ч хорьж цагдаж болохоор ашиглаж, хүний эрхийг хохироож, хуулийг завхруулдаг нь тод томруун харагдаж байна. ЭБШХ-ийн 94 дүгээр зүйлд Онц хүнд, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл удаа дараа ял шийтгэгдэж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн мөрдөн байцаалтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх буюу оргон зайлсхийж болох үндэслэл байна. гэж үзвэл цагдан хорьж болно. /ЭБШХ, 1963 он, 94 дүгээр зүйл/
Хүчин төгөлдөр Эрүүгийн хууль /1993/ нь нийтдээ 301 зүйлтэй бөгөөд 446 үйлдэлд ял халдааж болохоор байгаагийн34 нь онц хүнд, 124 нь хүн гэмт хэрэг, 153 нь хүндэвтэр, 135 нь хөнгөн гэмт хэрэгт хамрагдаж байна. /Улс төрийн болон хувийн эрх эрх чөлөөний багийн тайлан 2001 он/. Yүнээс үзэхэд гэм хэрэгт холбогдочдын дийлэнхийг зөвхөн холбдогдсон хэргийнх нь ангиллаар цагдан хорьж болохоор байна. Ер нь амьдрал дээр ингэж хорьдог. Онц хүнд, хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт хамаарах үйлдэл гэмт хэрэгт тооцогддог нийт үйлдлийн 70 орчим хувийг эзэлж байна. Түүгээр ч барахгүй хөнгөн гэмт хэрэгт холбогдогчдийг . . . дахин гэмт хэрэг үйлдэх буюу оргон зайлсхийж болох хангалттай үндэслэл байвал. . . хүнд өвчтэй, хөхүүл, жирэмсэн байсан ч хорьж болох байна. Насанд хүрээгүй хүн, эмэгтэйчүүдийг хорьж мөрдөх хугацаа нь бусдынхтай адил байгаа нь энэ талаарх олон улсын хэм хэмжээтэй зөрчилдөж байна. Эрүүгийн шинэ хуульд /2002 он/ насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацааг нэг сар, хорьж мөрдөх ерөнхий хугацааг 18 сараар тогтоосон байна.
1.2.5 Хүний Эрхийн Yндэсний Комиссоос нийслэлийн төвийн зургаан дүүргийн болон, Төмөр замын цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газарт 2000 он, 2001 оны эхний гурван сард хэрэгсэхгүй болгогдсон 2287 хүнд холбогдох 1948 хэргийг судалж үзэхэд сэжигтэн, яллагдагч гэж тооцогдож байсан 497 хүнийг 1-210 хоногоор албадан саатуулж, цагдан хорьсон байв. Аймгуудын цагдаагийн байгууллага дээр хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийг 2000 он, 2001 оны эхний хагасаар судлуулж үзэхэдбүрэн бус мэдээгээр /дөрвөн аймаг ороогүй/ энэ хугацаанд 2626 хэрэгт 2450 хүнийг холбогдуулж шалган 483 хүнийг 5878 хоног хорьсон байв. Эдгээрээс үзэхэд бүрэн бус тоогоор 2000 он болон 2001 оны эхний хагаст /497+486/ 980 хүнийг олон, цөөн хоногоор хилсээр хорьж, Yндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн байна.
1.2.6 Иргэдийн халдашгүй, чөлөөт байх эрхтэй салшгүй холбоотой, ялангуяа баривчлах, хорих ажиллагаанд тавих хяналт сул дур зоргоороо баривчилж хорьж буй одоо үед урьдчилан хорих, албадан саатуулах, түр саатуулах байны нөхцөлд, эрүүл ахуйн шаардлага нь хүний эрхийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Монгол Улсад 1999 онд анх удаагаа Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийг батлан гаргасан. Энэ хууль нь олон улсын жишиг, стандартад хүрээгүй боловч сэжигтэн, яллагдагчийн эрхийг баталгаатай болгох, хоригдох нөхцөл журмыг сайжруулахад чухал түлхэц болсон гэж үзэх үндэстэй. Харамсалтай нь уг хууль гарсаар гурван жил болж байхад түүнийг хэрэгжүүлэх, ялангуяа хоригдогчдын эдлэх эрхийг хангах, хамгаалах талаар доривтой өөрчлөлт гаргасангүй. Уг хуульд Хоригдсон этгээдийн байрлах өрөөний цонх нь төмөр сараалжин хамгаалалттай, агааржуулах салхивчтай, модон шалтай, эсхүл модон наартай байх бөгөөд хорих өрөөний чийглэг 55-60 хувь, өвлийн улиралд 18 хэмээс багагүй дулаантай байх, хорих байрны өрөө нь нэг хүнд 2.5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдож байх, хоригдсон этгээд бүр хучлага, дэвсгэрээр хангагдана гэж заасан. Улаанбаатарын Ганц худаг дахв цагдан хорих төв байр болон нийслэлийн албадан саатуулах байруудад 2001 оны IҮ сард хийсэн шалгалт судалгааны дүнгээс үзэхэд урьдчилан хорих байрны нөхцөл, боломж туйлын хангалтгүй байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албадан саатуулах байр нь подволд байрладаг, 7 өрөөтэй, түүний 1 /6 цаг/ түр саатуулах, 1 нь эмэгтэйчүүдийг хорих, 1 насанд хүрээгүй хүмүүсийг хорих, 4 нь насанд хүрэгчдийг хорих зориулалттай аж. Өрөө тус бүр нэг адил 2.5х3.4=8.5м2 талбайтай, цементен шалтай бөгөөд 6 м2 талбай бүхй банзаар хийсэн өндөрлөгтэй. Бүх өрөөнд нь гэрэл гэгээ ордоггүй, дотроо чийдэнгүй зөвхөн хаалганы тотгоноос ташуу тасах нэг чийдэнтэй, нэгэнт цонхгүй учир цахилгаан тасарвал бүх өрөө таг харанхуй болдог. Эл учраас ном, сонин унших, бичих боломж бараг байхгүй. Бүх өрөөнд цэвэр агаар оруулах ямар ч боломжгүй учраас бүгчим эхүүн, эвгүй үнэртэй. Бүх өрөөний дунд ганц жорлонтой, хоригдогсдыг өдөрт хоёрхон удаа бие засуулдаг. Хоёр өрөөнд насанд хүрээгүй хүнийг томчуудтай хорьсон байлаа. /Улс төрийн болон хувийн рэх, эрх чөлөөний багийнтайлан. 2001 он/. Нэг хүнд хуульд заасан хэмжээнээс 1.5м2-ээр бага талбай ноогдож байна. Хоригдсон хүмүүсийг шар будаа, цувдайгаар хийсэн амтлагчгүй бага хэмжээтэй хоолоор хооллодог, ямар ч хучлага дэвсгэргүй хувцсаа дэвсэж унтдаг. Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Цагдан Хорих Төв /Ганц худаг/-ийн нөхцөл байдал өмнө дурдсанаас дээрдэх юмгүй, гол гол үзүүлэлтээрээ хүний эрүүл мэндийн эсрэг, залхаах төв болсоор ирсэн нь тодорхой байна. Лабораторийн шинжилгээгээр тус төвийн өрөөний 1 м3 агаарт байх нянгийн тоо эрүүл ахуйн нормоос хоёроос дөрөв дахин их, цус задлагч стафиллюкокк нян эрүүл ахуйн нормоос 7.2 дахин их ба шинжилгээ авсан өрөөнүүдийн агаарт хөгц илэрсэн байна. /Эрүүл ахуй, халдвар судлалын бйцаагчийн 2001-4-30-ны өдрийн 60 тоот акт/ Бусад аймгийн Урдьчилан хорих байруудад нөхцөл байдал нэг адил түвшинд байна.
– Хоригдсон дан ганц цувдайн бантан, шар будаа өгдөг, нэг хүнд ноогдох хоолны илчлэг нь 1800 килокалори болж байна. Хүмүүсийг хучлага, дэвсгэрээр хангагдаагүйгээс хоригдогсод өөрсдийн дээл хувцсыг хэрэглэдэг, тэднийг усанд оруулдаггүй, тэд бөөстөж ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд байна. /Өвөр хангай аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/.
– Нэг хоригдогчид 1.6м2 талбай оногдож, өрөөний чийглэл 14.4 хувь, хоолны илчлэг нь 619 килокалори, . . . Хоригдогсдын 50 хувь нь хучлагагүй /Хэтийн аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/. Урьдчилан хорих байрны өрөөнүүд 100 хувь гэрэлтүүлэггүй, агааржуулах төхөөрөмж ажилладаггүй, нар салхинд гаргаддагүй, өглөө, өдөр, оройд зөвхөн бантан өгдөг. Хорих өрөөнд маш бөгчим 35-38 хэмийн халуунтай. Бүх хоригдогсод хөнжил, гудас байхгүй, ар гэрээсээ авчруулдаг. Хоригдогсдыг өглөөний бослогоос өөр үед гаргаж салхилуулдаггүй /15 минут л гаргадаг/. Хоолны чанар муу, өвөлдөө хүйтэн, зундаа их бөгчим /Дундговь аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/. Урьдчилан хорих байр нь цонх байхгүй, агааржуулах төхөөрөмжгүй, маш бүгчим, угаалтуур, хучлага байхгүй /Баянхонгор аймгийн судалгааний багийн тайлан 2001 он/.
1.2.7 Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэдгийг олон улсын нийтээр дагаж мөрөх хэм хэмжээ. Монгол улсын үндсэн хуульд тодорхой заасан. Энэ бол хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн чухал баталгаа. Монгол Улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, нийтгэхийн эсрэг конвенцид /1984 он/ нэгдэн орсон. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэгбусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг ковенцид Эрүүдэн шүүх гэж төрийн албан тушаалтан буюу албан үүрэг гүйцэтгэж буй этгээд өөрөө, эсвэл түүний өдөөн хатгаснаар буюу ил, далд зөвшөөрлөөр хэн нэгэн этгээдийг мэдээлэл авах, хэрэг хүлээлгэх, үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэгдэж буй хэрэгт нь шийтгэх, айлган сүрдүүлэх, албадах үндэслэлээр ялгаварлан гадуурхах шалтгаанаар бие махбодь, сэтгэл санааны хувьд санаатайгаар хүчтэй өвтгөх, шаналгах аливаа үйлдлийг хэлнэ гэж тодорхойлсон. Дээрх тодорхойлолтоор авч үзвэл манай улсад байгаа ихэнх урьдчилан хорих, баривчлах байрнууд нь хоригдсон хүнийг залхаах, албадах, сэтгэл санаа, бие махбодийн шаналгалд оруулах нэг арга хэрэгсэл бол хувирсан ба мөрдөн шалгах шатанд дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх замаар хилсээр хэрэг хүлээлгэн шүүхэд шилжүүлэх явдал ч гардаг байна.
– 96 хүний дунд явуулсан анкетын судалгаагаар Хэргийг тулган хүлээлгэж шийдвэрлэх явдал байна уу?- гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 45 хувь нь байгаа, 40 хувь зарим тохиолдолд гэж хариулжээ /Хэнтий аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/. Цагдан хорих, албадан саатуулах байранд хоригдож байсан 29 хүний дунд судалгаагаар мөрдөн байцааг сүрдүүлдэг гэж 9, тулган шаарддаг гэж 18, биед халддаг гэж 8 хүн хариулжээ /Ховд аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/.
– Судалгаанд оролцогчдын 71.4 хувь нь урьдчилан хорих байранд хоригдогсдыг зориуд салхилуулдаггүй, хүчний байгууллагын зүгээс эрүү шүүлт тулгах, эсвэл бие махбодийг тарчлаан зовоож, сэтгэл санааны дарамтанд оруулах тохиолдолд гардаг гэж 50 хувь нь хариулжээ /Булган аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/.
Урьдчилан хорих төвд хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчийг хуульд заасан үндэслэлгүй прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, өрөө сольж давтан гэмт хэрэг үйлдсэн, удаан хугацаагаар хоригдсон хүмүүсийн өрөөнд оруулж, тэднээр зодуулах зэргээр дарамт шахалт үзүүлдэг байдал нь эрүүгийн зарим төлөөлөгчийн хэрэг хүлээлгэх арга хэрэгсэл болсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2002.01.08-ны өдрийн 02 тоот тогтоолд тодорхой дурьдсан байна.
1.2.8. Хэнд боловч хүнлэг бус хэрцгий хандаж болохгүй гэдэг Үндсэн хуулийн зарчим шүүхээр ял шийтгүүлж, шоронд ял эдлэгчдэд нэг адил хамаарна.
НҮБ-ын баталсан Хоригдлуудтай харьцах наад захын жишиг
дүрмүүд, Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд, Аливаа хэлбэрээр
саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудад
хорих байгууллагуудад тавигдах стандарт шаардлага, хоригдогсдын
эрхийг хамгаалах арга мөханизм, эдлэх эрхийн талаар тодорхой
тусгасан байдаг.
Манай Улсад Шүүхийн шийдвэр биөлүүлэх тухай хууль хорих байгууллагатай холбогдолтой олон тооны тушаал, журам байна. Гэвч
биөлэлт огт өөр байдалтайг судалгаа харуулж байна. Хууль зүйн сайдын 1994 оны 25 дугаар тушаалаар нэг хоригдолд хоног тутамд 3500 ккал илчлэг бүхий, одоогийн ханшаар хоногт 480 төгрөгийн хоол өгөхөөр тогтоосон боловч 310 төгрөгөөр тооцож олгодог байна.
Хоригдлыг ажлын байраар хангах нь түүний эрхийг хангах чухал нөхцөл м?н. 2000 оны байдлаар улсын хэмжээнд дулааны улиралд 41,1 хувь буюу 2642 хоригдол, хүйтний улиралд 29.8 хувь буюу 1914 хоригдол тогтмол ажил эрхэлж байна.
1999-2000 онд 279 хоригдол нас барсан мэдээтэй бөгөөд 2000 онд нас барсан 97 хоригдлын 81 хувь өвчний учир, тэдний 90 орчим хувь нь сүрьеэгээр нас баржээ.
2000-2002 оны эхний улирлын байдлаар зөвхөн хорихын нэгдсэн эмнэлэгт жин алдаж тураалд орсон 35 хүн ирж эмчлүүлсэн байна. Төрийн шоронд ял эдэлж байгаа хүн яагаад тураалд ордог байна в? гэсэн зүй ёсны асуулт гарах нь гарцаагүй.
Орон нутагдахь шорон, хорих ангиудад нөхцөл байдал туйлын хангалтгүйгээс, хоригдогсдын эрх ноцтойгоор зөрчигдөх нь өрдийн үзэгдэл болжээ.
Жишээ
– Хорих нь аж ахуйн аргаар барьсан, шалтай л болохоос малын хороотой нэг адил. 50 хүний багтаамжтай гэх мөртлөө 70 хоригдол байна. Хоригдлуудад нормын хувцас өгдөггүй, хөнжил, гудас гэрээсээ авч хэрэглэдэг. Өдөрт 240-250 төгрөгний хоол өгдөг болов. Илчлэг нь нормд хүрдэггүй, өвлийн улиралд нэг удаа усанд оруулдаг /Увс аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/.
– Зүүнхараа дахь чанга дэглэмтэй хорих ангид үзлэг хийхэд нэг хөнжил, гудас, ажлынхувцсыгхоёрхүний дундөгдөг…. Хоригдлуудыг халуун нар, бороо, цасанд удаан суулгаж гар, х?л хөлдөөх, наршуулах гэх мэтээр эрүүл мэндээр нь хохироож байна… /Сэлэнгэ аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/,
– Чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хоригдлууд цагаан шохойны үйлдвэрт хүнд, хортой нөхцөлд ажилладаг боловч хордлого тайлах сүү болон хүнсний зүйлийг өгдөггүйгээс эрүүл мэндээрээ хохирч байна. Хоригдогсдод бантан ба шар будаа, хоёрхон зүйл хоол өгдөг. Олонхи нь хөнжил гудасгүй.
Хоригдлуудыг орой 24 цагаас хойш биө засахыг хориглодог, хуучин хоригдол нь шинээрээ өтгөн шингэнээ зөөлгөдөг /Төв аймгийн судалгааны багийн тайлан 2001 он/.
Энэ бүхэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хэрэгжилт манай улсын хувьд хувийн өөр ямар ч эрхтэй харьцуулшгүй доод түвшинд байгааг тод харуулж байна.