Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх

Иргэд өөртөө хэн нэгний, түүний дотор засаг захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байна.
Шүүхийн 2001 оны статистикаас үзвэл иргэний нийт маргааны 50 гаруй хувь нь хохирлоо төлүүлэх тухай нэхэмжлэл байна.
Иргэн өөрт учирсан хохирлынхоо талаар нэхэмжлэл гаргаж, шүүхийн нүсэр шат дамжлагыг даван туулж хүссэн шийдвэрээ гаргуулж эрхээ хамгаалуулах нь тийм ч амархан асуудал биш. Ялангуяа шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэхгүй байгаа нь энэ эрх хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл болон үлдэхэд хүргэж байна. Улсын хэмжээгээр 1999 оны 11 сарын байдлаар иргэний нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэр 36.9%, 2000 оны байдлаар 36.8%, 2001 оны байдлаар 35.8% нь биелдэг гэсэн байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгаан нь хариуцагч этгээд нь төлбөрийн
чадваргүйн улмаас нэхэмжлэгч нь хохирлоо авч чадахгүйд хүрч байна. (Хууль зүй, Дотоод хэргийн яамны шалган зааварлах хэлтсийн мэдээнээс).
2001 оны эхний долоон сарын байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 28883 гүйцэтгэх хуудас бүхий 55.355.5 сая төгрөгний төлбөр гаргуулахаас 17806 гүйцэтгэх хуудас бүхий 31463.2 сая төгрөгний биөлэгдээгүй төлбөр байжээ.
Шүүгчдийн дунд явуулсан судалгаагаар шийдвэр гүйцэтгэгч нарын мэргэжлийн бэлтгэл хангалтгүй, төлбөр төлөгчийн нөлөөнд автах нь ажиглагддаг, бага хэмжээний төлбөрийг барагдуулах талаар хангалтгүй, гаргуулсан төлбөрийнхөө 5-10 хувийг авдаг гэсэн албан бус яриа байдаг гэж хариулсан нь иргэдээс шийдвэр гүйцэтгэлийн талаар гаргадаг олонхи гомдол, өргөдлийн агуулгатай дүйж байна гэж тус байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний баримт бичигт тэмдэглэжээ. /Шүүхийн шийдвэр биелүүлэх Өрөнхий Газрын 2000 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тухай- Илтгэх хуудас/
Судалгаанд хамрагдсан шүүгчид тайлбарлахдаа нэг шийдвэр гүйцэтгэгчид ахлах гүйцэтгэгчээс эхлэн 7-10 дарга оногддог учир олон шатны дарга нарын өөр өөр тушаал хэвийн ажиллагаанд таагүй нөлөөлдөг гэсэн байна.
– Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь дотроо ажлаараа сайн гэж тооцогддог Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр биелүүлэх хэсэг 8 гүйцэтгэгчтэй. 2001 оны эхний долоон сард 5686 гүйцэтгэх хуудасны 14191.3 сая төгрөгийн төлбөрөөс дөнгөж 21.7 хувийг биелүүлж, 3139 гүйцэтгэх хуудасны 9690.1 сая төгрөгний төлбөрийг биелүүлээгүй байна.
Нэг гүйцэтгэгчид дунджаар 446 төлбөрийн материал ногдож буй нь ажлын чанар гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна.
1.4.2. Манай хууль тогтоомжид огт тусгагддаггүй, судалж, санал боловсруулах, хууль тогтоогчийн анхаарлыг хандуулах ёстой, иргэдийн гайхал цөхрөлийг барж байдаг нэг тулгамдсан асуудал бол хүний амь нас, бие эрхтний үнэлгээ юм.
Нэг адуу дайраад алчихад шүүх дор нь үнийг нь гаргуулаад өгчихөж байхад, хүн дайраад эцэслүүлэхэд сохор зоос ч гаргуулахгүй байна гэсэн шүүмжлэл хохирогчдоос байнга гардаг боловч, хуулийн заалт байхгүй гэсээр өдий хүрчээ. Гэмт хэргийн улмаас зөвхөн 2001 онд 476 хүн амь хохирч, 520 хүн хүнд гэмтэл, 726 хүн хүндэвтэр, 2482 хүн хөнгөн гэмтсэн байна. /УДШ-ийн мэдээ/
Хуулийн этгээд, хүний нэр төр, алдар хүндийг үнэлж, доромжилж гутаасны төлөө хохирол гаргаж болоод байхад түүнтэй зүйрлэшгүй амь нас, бие эрхтэнийг үнэлэхгүй байгааг юугаар ч зөвтгөх аргагүй
мэт. Энэ асуудлаар Иргэний болон бусад хуульд тодорхой заалт оруулах шаардлагатай байна.
1.4.3. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас иргэдэд учирсан гэм хор, хохирлыг нөхөн төлүүлэх арга механизм, хуулийн хөшүүрэг туйлын хангалтгүй байна. Төрийн захиргааны байгууллага, шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хоёр хууль 1990 онд гарсан боловч зөвхөн олгогдоогүй цалин хөлсийг л нөхөн гаргуулахаас хэтэрсэнгүй өдий хүрчээ.
Ийм төрлийн нэхэмжлэл гаргах, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд цагдаа, прокурорын ажилтнууд хөшүүн хойрго хандах, саад бэрхшээл учруулах нь ч байна. Олон нөхцөл шалтгааны улмаас хохирсон этгээд тэр бүр шүүхэд хандаж нэхэмжлэл, гомдол гаргадаггүй.
Ялангуяа хилсээр мөрдөгдөж, хоригдож амьдаараа тамлагдсан хүмүүсээс дээрх хуулийн дагуу хохирлоо яагаад нэхэмжлэхгүй байна вэ гэхэд цалингийн хэдэн төгрөгийн төлөө дахин хуулиар яваад яах юм, миний яаж зовж шаналсан, эрүүл мэндээрээ хохирсныг хэн хариуцах юм бэ гэдэг ба дараа нь цагдаагийнхан өөр нэг асуудлаар дарамтална гэж хариулдаг байна. /Нэг өмгөөлөгчийн ярианаас/.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар тусгайлсан бүлгийг шинэ ЭБШХ-д оруулсан нь хүний эрхийг хангах, баталгаатай болгоход чухал ач холбогдолтой болжээ.
Гэхдээ эн? бүлэгт хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг тиим ч тууштай тусгаж чадсангүй гэх эргэлзээ төрөхөөр байна.
Төрийг төлөөлж буй байгууллага, ажилтнуудын буруутай ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд бусдаас ялган үзэж, хөнгөлттэй хандах ямар ч үндэслэл байх ёсгүй. Гэтэл шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэсэн нь Үндсэн хуулийн хохирлоо нөхөн төлүүлэх эрхэд нийцэхгүй байна. Яагаад шууд бус хохирлыг төр хариуцахгүй байх давуу эрхтэй байх болж байна вэ? Энэ бол тэгш эрхийн зарчимд үл нийцэх, улмаар иргэний эрхийг хохироосон заалт юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button