Уучлал хүсэх эрх

Шаардлагатай бол уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болдог байна. /Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 102 дугаар зүйл/.
Энэ бол жирийн нэг өргөдөл хүсэлт биш, хүний амь насны асуудал. Шалгахад түвэгтэй, ээдрээтэй өргөдөл гомдлыг шалгах хугацааг 6 сараар тогтоосон байхад хүний амь насны асуудлыг хоёрхон сараар шийдвэрлэхээр заасан нь хэт богино байна.
Иймд цаазаар авах ялын асуудлыг шийдвэрлэх хугацааг тусгайлан 6 сар буюу түүнээс дээш гэж хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч хорих газар ял эдэлж буй хүмүүсээс 1998 онд уучлалт хүссэн 142 хүсэлтийн 17-д, 1999 онд 135 хүсэлтийн 15-д, 2000 онд 140 хүсэлтийн 24-д нь тус тус уучлал үзүүлжээ. Харин цаазаар авах ялтай хэдэн хүний хэдэд нь уучлал үзүүлснийг авч чадаагүй болно. Энэ тоо нь төрийн нууцын зэрэглэлд орсон нь эргэлзээтэй байна.