Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө

УИХ 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 1994 онд Шашин-сүм хийдийн талаархи төрийн бодлогын үзэл баримтлалын тухай зөвлөмж тус тус гаргасан нь хүний шүтэн бишрэх эрх чөлөөг хангахад бодит нөлөө үзүүлжээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдийг… эд мөнгөөр татахыг хориглоно гэснийг зарим албан тушаалтнууд хүмүүнлэгийн ажил хийж байгаа бол шашны ажил огт хийж болохгүй, шашны ажил хийж байгаа бол хүмүүнлэгийн ажил хийж болохгүй мэтээр тайлбарлаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь зарим шашны гол үйл ажиллагаа байдгийг үгүйсгэхийг оролдох нь ч байна. Орчин үед төр, сүм хийдийн харилцааны талаарх төрийн бодлого, үйл ажиллагаа нь уламжлалт ба уламжлалт бус шашнуудын дотоод болон тэдний өөр хоорондын харилцаанд гарч байгаа шинэ үзэгдэл, үйл явцын хандлага, чиглэлийг шинжлэн судлах явдал иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангахад чухал ач холбогдолтой болж байна.
1996 оноос хойш аймаг, нийслэлийн ИТХ шашны байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохдоо хугацааг нэг жилээр тогтоон улмаар уг хугацаа дуусах үед жил, жилээр сунгадаг журам тогтсон байна. Гэвч тухайн үед зөвшөөрөл олгосон ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа шинээр сонгогдсон ИТХ шашны байгууллагад зөвшөөрөл олгох, хугацаа сунгахдаа хойрго ханддаг, түүнээс зайлсхийдэг хандлага гардаг ажээ.
Шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй, олгосон ч богино хугацаатай байх нь нэг талаас шүтэн бишрэх эрхээ чөлөөтэй эдлэх боломжийг хязгаарлах, мөн бусдын зүгээс гадуурхах шалтгаан болдог. Нөгөө талаар бүртгэл зөвшөөрлийн журмыг зөрчих явдал байгааг зөвтгөж болохгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button