Түр буюу байнга оршин суух газраа сонгох эрх

Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1995 оны 69 тоот тогтоолоор /2000 оны 46, 2001 оны 08 тоот тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан/ баталсан журмын ёсоор хөдөөнөөс Улаанбаатар хотод суурьшихаар шилжин ирсэн насанд хүрэгчдээс үйлчилгээний хөлс нэрээр 50000 төгрөг, 18 хүртэлх насны хүүхдээс 25000 төгрөгийн хураамж авч байхаар тогтоосон нь хүний уг эрхэнд харшилж байна. Энэ бол үнэхээр төсөвт нийгэмшлийн үйлчилгээний зардал нэмэгддэг бол түүнийг төсвүүдийн хооронд зохицуулж иргэнд хохиролгүй шийдэх, хэрэв хувиас төлбөртэй үйлчилгээ хийх бол өөрсдөө сайн дураар шийдэх маягаар зохицуулж болох асуудал юм. Дээрх журмаар 5 ам бүлтэй / насанд хүрээгүй 3 хүүхэд / өрх дунджаар 200000 төгрөг шилжин суурьшихад зарцуулна гэсэн тооцоо гарч байгаа бөгөөд энэхүү хураамжийн орлогоо юунд зарцуулагдсан талаар ямар ч мэдээлэл, хяналт алга байна. Энэ бүхнээс үүдээд эдийн засгийн албадлагаар хүний шилжин суурьших эрхийг боомилж буй хэрэг гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Ийм практик бусад аймагт тархаж байгааг даруй таслан зогсоох ёстой.
– Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 15 тоот тогтоолоор Чойбалсан хотод шилжин ирэгч насанд хүрсэн хүнд 10000 төгрөг, хүүхдэд 5000 төгрөгний төлбөр тогтоосон байна.
– Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 4 сарын 14-ны 25 дугаар тогтоолоор тус аймагт шилжин ирж суурьшихад иргэдээс авах нэг удаагийн хураамжийг 19 болон түүнээс дээш насны хүн туө бүрээс 25000 / хорин таван мянга/ төгрөг, түр оршин суухад насанд хүрэгчдээс сар тутамд 2000 төгрөг авч байхаар тус тус тогтоосон байна.
Түүнчлэн иргэд улсынхаа нутаг дэвсгэрт түр болон байнга оршин суухад илүү олон бичиг баримт шаарддаг зэрэг бэрхшээл байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button