Нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх

Эвлэлдэн нэгдэх эрхийн нэг чухал баталгаа бол Үндсэн хуулийн Аль нэг нам, бусад олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалт билээ.
Тэтэл хүмүүсийг намын харьяаллаар ил далд ялгаварлан ажил албан тушаалаас нь халж өөрчлөх, эсвэл ажилд авахгүй байх явдал сүүлийн жилүүдэд олонтаа гарах болсон байна. УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгууль явагдсан онуудад /1996, 2000 он/ төрийн албан хаагчдын халагдах, чөлөөлөгдөх хөдөлгөөн эрс өсч буй нь яах аргагүй анхаарал татах асуудал юм.
Энэ нь хэдийгээр ажлаас өөрчилсөн тушаалаас харагдахгүй боловч хүмүүсийн гомдол судалгаагаар нотлогдож байна. УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийн /1996 он ба 2000 он/ дараа төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн тоог сонгуулийн өмнөх онуудтай /1995 он ба 1999 он/ харьцуулахад 2-оос 5 дахин их байна. /Төрийн албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөв байдлын судалгааны тайлан, 2001 он/
Ховд аймагт 1992 оноос хойш аль нэг намын харъяаллаар нь ялган гадуурхаж ажлаас өөрчилсөн хүний тоо 850 байна.
2.2.2. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага
Монголд одоо мэргэжил, үйлдвэрлэлийн чиглэлээр 105.3 мянган гишүүнтэй үйлдвэрчний эвлэлүүдийн 12 холбоо, харин нутаг дэвсгэрийн зарчмаар байгуулагдсан ҮЭ-ийн 22 холбоо, анхан шатны 2300 байгууллагад 220.0 мянга гаруй гишүүн хамрагддагийн 48.6 хувь нь төсөвт байгууллагад, 26.5 хувь нь хувийн хэвшилд, 25.0 хувь нь улсын үйлдвэрийн газарт тус тус ажиллаж байна. Эдгээр ҮЭ-ийн эрхийн статусыг 1991 онд баталсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар бэхжүүлсэн нь иргэдийн ҮЭ-д нэгдэх эрхийг хангах чухал баталгаа болсон юм.
2.2.3. Төрийн бус байгууллага /Олон нийтийн байгууллага/ Төрийн бус байгууллагын тухай хууль /1997 он/ бусад 80 гаруй
хуулийн зохих заалтаар иргэд ТББ байгуулах замаар эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 2200 гаруй төрийн бус байгууллага улсын бүртгэлд бүртгэгджээ.
Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомжийг хооронд нь
харьцуулан судалж үзэхэд дараахь зөрчилтэй байдал ажиглагдаж
байна. Үүнд
1. Төрийн бус байгууллагын (ТББ) тухай хуулийн 16 дугаар зүйлд ТББ-ыг бүртгүүлэх тухай өргөдөлд
а/ байгууллагын нэр, хаяг;
б/ удирдах зөвлөлийн гишүүд, дарга, гүйцэтгэх захирлын нэр, хаяг;
в/ удирдах зөвлөлийн даргын гарын үсэг бүхий төрийн бус байгууллагын дүрэм;
г/улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг хавсаргахыг заажээ. Гэтэл Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2000 оны 50 дугаар тушаалаар баталсан Дотоодын төрийн бус байгууллагыг бүртгэж гэрчилгээ олгох журам-д бүртгэлийн хураамж төлсөн баримтыг оролцуулахгүйгээр нэмж 3 бичиг баримт, 72 дугаар тушаалаар баталсан Гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрыг нээж ажиллуулах зөвшөөрөл олгох журам-д нэмж 5 бичиг баримт хавсаргахаар зааж, хуульд заагдаагүй нэмэлт материал шаардах болжээ.
2. ТББ-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль / 1997/-Д ТББ-ын тухай хуульд холбогдох бусад хуулийн заалтыг нийцүүлэх талаар заасангүй. ҮЭ-ийн эрхийн тухай болон ТББ-ын тухай хуулийн зарим заалт хоорондоо зөрчилджээ. Тухайлбал, ТББ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТББ-ыг бүртгэх, бүртгэхээс татгалзах тухайгаа өргөдөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан байхад ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ҮЭ-ийг 14 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэхээр заасан нь зөрчилтэй байна.
3. ТББ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 -т Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тиим төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан нь Иргэний хууль болон бусад хуультай шууд зөрчилдөж өмчлөгчийн ашиг сонирхолд харшилсан байна.
Үүсгэн байгуулагчаасаа санхүүждэг ТББ /Өмгөөлөгчдийн товчоо, Орон сууц өмчлөгчдийн холбоо гэх мэт/-ын хувьд Үүсгэн байгуулагч буюу оролцогч нь тусгайлсан эд хөрөнгийн тухайд эрх, үүргээ хадгалдаг хуулийн этгээдэд … өмчлөгчөөс санхүүждэг байгууллага хамаарна гэсэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх заалт үйлчлэх ёстой. Түүнчлэн ТББ нь өөрийн хөрөнгөд түшиглэн тодорхой үйлчилгээ явуулдаг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх салбар /зочид буудал, нийтийн хоолны газар, сургалтын төв, амралт, сувилал гэх мэт/-тай байхыг зөвшөөрч, түүний эрх зүйн статусыг тодорхойлон хуульчлах шаардлагатай байна.
4. Хүүхдийн эрхийн тухай хууль /1996 он/-ийн 8 дугаар зүйлийн 2.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөвхөн хүүхдийн төрийн бус байгууллага байгуулах, түүнд эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж хязгаарласан нь үндэслэл муутай, холбогдох бусад хуулийн заалттай ч (ТББ-ын хууль 5-ын 1 зэрэг) зөрчилдсөн байна.
Улс орны эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан 18 насанд хүрээгүй зарим хүн төрөл бүрийн хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн хуулийн 109 дүгээр зүйлд насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхэлж болох насны доод хязгаарыг заасан байдаг. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн хүүхдийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтайг зарласан тохиолдолд тэд хүүхдийн болон бусад төрийн бус байгууллага байгуулах, түүнд эвлэлдэн нэгдэх эрхтэй байх ёстой. Нөгөө талаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн дээрхи 2 заалт нь Хүүхдийн эрхийн тухай Конвөнц / 1989 он/, Чөлөөтэй эвлэлдэн нэгдэх болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Конвөнц /1948 он/-ийн холбогдох заалттай зөрчилдөж байна. Иймд Хүүхдийн эрхийн тухай хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн заалттай нийцүүлэх шаардлагатай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button