Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн практик хэрэгжилтийн асуудлыг авч үзье.
2.3.1. Манай улсын эдийн засгийн идэвхитэй хүн ам 2001 оны байдлаар 847.6 мянга байсан бөгөөд үүнээс 809.0 мянга нь ажил эрхэлж, 38.6 мянга нь ажил хөдөлмөр эрхлээгүй байна гэж ҮСГ-ын 2000 оны эмхтгэлд дурьджээ. Эдийн засгийн идэвхитэй хүн амын 412.8 мянгыг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд үүнээс 392.1 мянга нь ажил хөдөлм?р эрхэлж байна.
Ажил эрхэлж буй салбарыг хүйсээр харьцуулан харвал эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол боловсрол, эрүүл мэнд, зочид буудал, зоогийн газар, санхүүгийн ажлыг илүү эрхэлж байна. Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс харахад боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс 40.3 мянгаар, зочид буудал, зоогийн газар, санхүүгийн салбарт 5.6 мянгаар их байгаад зогсохгүй боловсруулах үйлдвэр, худалдааны салбарт эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс илүү байна.
М?н түүнчлэн хот хөдөөгийн аль алинд ажил эрхэлж байгаа эрэгтэйчүүдийн хувь эмэгтэйчүүдийнхээс өндөр буюу хот, хөдөөгийн дүнгээр10%-ийн ялгаатай байна. 55 хүртэлх насанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бараг адил байгаа боловч 55 түүнээс дээш насны ажил эрхлэгчдийн тоо өрөнхийдөө буурсан ч эрэгтэйчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс бараг хоёрдахин илүү /3.8%1.8%/ байна. Эн? нь эмэгтэйчүүд илүү эрттэтгэвэрт гардагтай холбоотой. Харин төрийн үйлчилгээний албанд тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүд нийт ажиллагсдын 70-80 хувийг эзэлж байна Хувийн хэвшлийн хувьд үйлчилгээний ба дэлгүүр, зах зээл дээр худалдаа эрхлэгч нарын 64% нь эмэгтэйчүүд байна. Тухайлбал, зочид буудал, зоогийн газар ажиллагсдын 71 % нь эмэгтэйчүүд байхад бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн 51% нь эмэгтэйчүүд байгаа юм. Түүнчлэн ажил эрхлэлтийн байдлын /хувиараа эсвэл бусдад ажиллаж байгаа эсэх/ хувьд ажил эрхэлж буй 358.7 мянган эмэгтэйчүүдийн 156.3 мянга буюу 43% нь гэрээгээр ажиллаж байна.
Ажил эрхэлж буй нийт эмэгтэйчүүдийн 48% нь хотод байхад 51 % орчим нь хөдөөд ажил эрхэлж байна. Харин энэ салбарт ажилладаг эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 38 мянгаар илүү байна.
2.3.2. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд суралцаж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн харьцаа улам бүр алдагдсаар байна. Үүний тод жишээ бол суурь боловсрол эзэмших явцад сургууль завсардаж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг хөвгүүд эзэлж байгаа бөгөөд анги дэвших тусам охидын сургуульд хамрагдах түвшин ихэсч байна. 1999 оны байдлаар бага сургуульд суралцагчдын 50.2%, бүрэн бус дунд боловсрол олгох ангид суралцагчдын 53.8%, бүрэн дунд боловөрол олгох ангид суралцагчдын 60.2%-ийг охид эзэлж байгаа юм. 2000 оны эхний хагас жилийн байдлаар сургууль завсардсан 8-15 насны 68.2 мянган хүүхэд байгаагаас 61.7% буюу 42.1 мянга нь хөвгүүд байна.
Дээд боловөролын салбарт суралцагчдын хувьд хүйсийн харьцаа алдагдаж нийт суралцагчдын 53690 буюу 63.2%-ийг охид эзэлж байгаа юм. Ийнхүү эмэгтэичүүдиин боловөрол эзэмших явдал өндөр байгаа нь сайшаалтай хэдий ч эрэгтэйчүүдийн боловөролд мөн давхар анхаарах асуудал тулгарч байна.
2.3.3. Улс төр, нийгэм, эдийн заөгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэичүүдиин эзлэх хувийн жин, байр суурь төдийлөн нэмэгдэхгүй, хангалтгүй хэмжээнд байсаар байна.
Байнгын ажиллагаатай Парламентын гишүүдийн 10.5%, Заөгийн газарт нэг эмэгтэй дэд сайд байгаа нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын түвшинд эмэгтэичүүдиин оролцоо хангалтгүй байгаагийн тод жишээ юм. Харин шүүхийн шүүгчдийн 90 шахам хувь эмэгтэйчүүд байгаа нь шүүх засаглалын хувьд эмэгтэйчүүдиин эзлэх байр суурь сайн байгааг харуулж байгаа тоон үзүүлэлт юм.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны мэдээгээр тус байгууллагад бүртгэлтэй 4900 гаруй аж ахуйн нэгжийн 2000 гаруй буюу 40.8%-ийг эмэгтэйчүүд тэргүүлж байгаа гэсэн дүн гарчээ. Эн? нь хувийн сөкторын удирдлагын түвшинд эмэгтэйчүүдиин оролцоо улам бүр дээшилж байгааг харуулж байна.
2.3.4. Монгол Улс 2000 оны байдлаар 554 мянган өрхтэй бөгөөд үүнээс 56491 нь эмэгтэй тэргүүлэгчтэй өрх байна. 2000 оны байдлаар 1000 хүн тутамд 9 гэрлэлт, 0.6 цуцлалт ноогдож байна. Гэр бүл цуцлалт 1990 онтой харьцуулахад 0.5 пунктээр буурсан дүн харагдаж байгаа хэдий ч гэрлэлт 7.9 пунктээр буурсантай харьцуулах юм бол төдий л буураагүй болох нь харагдаж байна. Гэр бүлийн хүрээнд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдиин тэгш байдал уламжлалт зан заншлаас шалтгаалж ялгавартай байсаар байгаа юм. 2000 онд ҮСГ-аас хийсэн Цаг ашиглалтын судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс /Хотод 2 цаг, хөдөөд 6 цаг 30 мин/ илүү олон цагийг гэрийн хөдөлмөрт зарцуулсаар байгаа дүн гарсан. Ийнхүү эмэгтэйчүүдиин гэрийн хөдөлмөрт зарцуулах цаг их байгаа нь тэдний өөрсдийгөө боловсруулах, хөгжих боломжийг хязгаарлаж байна. Тиймээс гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдиин оролцоог тэгш болгох, гэрийн хөдөлмөрийн үнэлгээг бий болгох гэх мэт асуудлууд гарч ирж байна. Гэр бүлийн хүрээнд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдиин хувьд тохиолдож байгаа хурц асуудал бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал болоод байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэдээллээс харахад гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөгчдийн 90 гаруй хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлдэг гэжээ. М?н тус төвөөс 1995, 1998, 1999 онуудад 3000-5000 хүнийг хамарсан судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан гурван хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэг байдлаар өртдөг хэмээн хариулжээ. Энэхүү байдал нь ч гэр бүл цуцлалтад шууд нөлөөлж байгаа юм. Гэр бүлийн хүрээнд хүчирхийлсэн гэмт хэрэг, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлсэн хэргүүд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай болоод байгаа нь энэ асуудалд төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээг хүчтэй болгох шаардлагатайг харуулж байна.
2.4. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх журмыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай (1995 он) хуулиар тогтоон хэрэгжүүлж байна.
Иргэдээс улс, нийгмийн болон хувийн аливаа асуудлаар төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хандаж байгааг өргөдөл, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардахыг гомдол гэж үзнэ. Иргэд өргөдөл, гомдлоо бичгээр буюу эсхүл амаар аль ч хэлбэрээр гаргах эрхтэй.
Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар 1995 онд Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай 222 дугаар тогтоол гаргасан байна.
Уг тогтоолоор иргэдээс яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн харъяа байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх журмыг тус тусын чиглэлээр боловсруулан баталж мөрдүүлэх, өргөдөл гомдлын тойм, шийдвэрлэлтийн байдал, мөрөөр нь зохиох ажил, тэдгээр асуудлуудаас өөрийн байгууллагын явуулах бодлого, авах арга хэмжээнд хэрхэн тусгаж хэрэгжүүлсэн тухай мэдээллийг хагас, бүтэн жилээр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт ирүүлж нэгтгэн дүгнэж байхаар журамлажээ.
Иргэдээс төрийн захиргааны байгууллагуудад 2000 онд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл, 11 яаманд нийт дүнгээр 8612 өргөдөл, гомдол ирүүлснээс 7788 өргөдөл, гомдлыг хуулийн /30 хоног буюу шаардлагатай үед 30 хоногоор сунгах/ хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн, 233 өргөдөл, гомдлын хугацаа хэтэрч хариу өгсөн дүн гарчээ. Хугацаа хэтрүүлжхариу өгсөн өргөдөл, гомдлын 94.8 хувь буюу 221 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яаманд, 5.1 хувь буюу 12 өргөдөл, гомдол Байгаль орчны яаманд оногдож байгаа дүнтэй байна.
2000 онд аймаг, нийслэлийн дүнгээр 79069 өргөдөл, гомдол хүлээн авсны 24 хувь нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иржээ. Олонхи газар өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн мэдээтэй байна. Харин Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт хариу хүссэн өргөдөл, гомдлыг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэх явдал гарчээ.
1996-2000 оны бүрэн эрхийн хугацаанд УИХ-д 6400 шахам иргэн /жилд дунджаар 1600 хүн/ өргөдөл, гомдол ирүүлсэн байх бөгөөд тэд захидалдаа давхардсан тоогоор 7500 шахам асуудлыг хөнджээ.
Эдгээр өргөдөл, хүсэлтийг дотор нь ангилж үзэхэд
– Ахуй амьдралын хүндрэл бэрхшээлээ шийдвэрлүүлэх үүднээс зээл, мөнгөн болон эд материалын тусламж үзүүлэхийг хүссэн өргөдөл нийт хүсэлтийн 38.6 хувийг,
– Амьдралын анхдагч хэрэгцээ болсон байр, орон сууцны асуудлаа шийдүүлэх чиглэлийн хүсэлт 9.5 хувийг,
– Үйлдвэрлэл, үйлчилгээ /жижиг, дунд үйлдвэр/ эрхлэхэд орон нутгийн засаг захиргааны байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл 16.2 хувийг,
– Үр хүүхдээ сургууль курст суралцуулах, тэдний сургалтын төлбөр, зардлыг шийдвэрлүүлэх тухай өргөдөл 15.2 хувийг,
– Ажлын байраар хангаж ажилд оруулахад туслахыг хүссэн өргөдөл 8.0 хувийг,
– Эрүүл мэндийн хувьд хохирсон, эмчилгээ сувилгаа хийлгэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн өргөдөл 2.54 хувийг тус тус эзэлж байна.
Гэвч иргэдийн энэхүү эрхийн улс төрийн ач холбогдлыг үнэлж, шинэ арга барилаар хандах явдал мэдэгдэхүйц дээшлэхгүй байна.
УИХ-д ирүүлсэн гомдлын дийлэнх нь иргэний зөрчигдсөн эрхийг төрийн байгууллага зохих ёсоор хамгаалж чадахгүй байгаа тухай өгүүлжээ.
Иргэдээс ирүүлсэн гомдлын дотор шүүх, цагдаа, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагаанд хүнд суртал, чирэгдэл, шударга бус байдал их байгаа, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хохироодог талаар ихэвчлэн бичсэн байна.
Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэдийн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэсэн тухай албан ёсны мэдээ тайлан нь төслийн шугамаар хийсэн судалгааны дүнгээс зөрүүтэй байгаа нь иргэдийн өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчих явдал нуугдмал байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт ирүүлсэн мэдээгээр Говьсүмбэр, Дорнод, Орхон аймагт өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа хэтрүүлээгүй гэсэн байхад Тусгай багийн судалгаагаар 2-6 сар, түүнээс дээш хоногоор ч хэтрүүлсэн нь илэрсэн байна.
УИХ-ын Иргэдииг хүлээн авах байр-нд ирэгсдийн 40 орчим хувь нь шүүхийн үйл ажиллагаа өнөөдөр шударга үнэний баталгаа болж чадахгүй байгаа тухай гомдол гаргадаг байна. Ер нь засаг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс иргэдийг шүүхийн журмаар хамгаалах механизм өдгөө бүрдээгүй байгаа нь иргэдийн энэхүү эрхийг хангах явдалд тохиолдож буй гол бэрхшээлийн нэг гэж үзэж болно.
Энэ эрхийн хэрэгжилтэд зайлшгүй анхаарах ёстой асуудал бол иргэний өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийн нөгөө талд нь албан тушаалтны заавал шийдвэрлэх үүрэг байгаа явдал юм. Гэтэл албан тушаалтнууд өөрийнх нь бүрэн эрхэд хамаарч буй асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байх, бусад байгууллагад шилжүүлэх зэргээр иргэний эрхийг хохироож чирэгдүүлэх нь их түгээмэл байна.