Аж ахуй эрхлэх эрх

3.2.1. Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж байгуулах буюу байгуулахгүйгээр иргэнийхээ хувьд хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.
Иргэн хүн хувиараа эрхлэх аж ахуйг өргөдөл гаргаж, түүндээ нэр, хаяг, регистрийн дугаар, эрхлэх ажил үйлчилгээнийхээ төрлийг зааж байгуулдаг, түүнчлэн хүн амын орлогын татвар төлдөг зэргээрээ иргэдэд хамгийн дөхөмтэй хэлбэр юм.
1995 оны шинэчлэн найруулсан Иргэний хуульд Иргэн хуулийн этгээд байгуулахгүйгээр аж ахуй эрхлэх нөхцөл журмыг хуулиар тогтооно гэж тодорхойлсон боловч одоо хүртэл ийм хууль гараагүй, Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Улсын Бүртгэлийн Алба хувиараа эрхлэх аж ахуйг шинээр бүртгэхээ больсон байна. Иймээс хувиараа эрхлэх аж ахуйн тоо жилээс жилд буурчээ.
3.2.2. Шинэчлэн найруулж 1998 оны 1 дүгээр сарын 8-нд баталсан Хоршооны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэгдсэн хоршоог хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор шинэчлэн бүртгүүлэхээр заасан. Гэвч хоршоод дахин бүртгүүлэх сонирхолгүй бөгөөд зарим хоршоо гишүүдийн тоогоо 9 болгож бүртгүүлсэн боловч тэдгээр нь ихэвчлэн хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцдоггүй хэлбэрийн төдий хүмүүс байна. Шинээр байгуулагдсан хоршоо ч гэсэн 9 гишүүнтэй гэх боловч зарим нь хий нэрээр бүртгүүлсэн тохиолдол ч байна.
2001 оны 3 дугаар сард Налайх дүүрэгт явуулсан судалгаагаар тус дүүргийн 44 хоршооны 14 нь буюу 31,7 хувь нь 9-өөс доош гишүүнтэй, 24 нь буюу 50 орчим хувь нь 9 гишүүнтэй байв. Орон нутагт хоршооны гишүүдийн тоо бүр ч цөөн байна. Дархан-Уул аймгийн 81 хоршооны 42 нь 9-өөс доош буюу ихэвчлэн 3-5 гишүүнтэй. Энэ байдлыг анхаарч хоршооны гишүүнчлэлийн тооны босгыг багасгах нь зүйтэй гэсэн саналыг манай сайн дурын судлаачид гаргаж байв /Эдийн засгийн эрхийн тусгай багийн тайлан 2001 он/.
3.2.3. Хувьцаат (ХК) болон хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-ийн эрх зүйн байдлыг 1999 онд баталсан Компаний тухай хуулиар зохицуулж байна.
ХК нь ихэвчлэн 1990 оноос хойш хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр иргэд хувьцааг нь худалдан авсан, олон мянган гишүүнтэй үүссэн боловч хувьцаа нь аажмаар цөөн хүмүүсийн гарт бөөгнөрч ХХК болох үйл явц хурдассан байна. ХК-ууд ХХК болж өөрчлөн байгуулагдах явцад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хяналтыг хүчтэй болгох шаардлага нэмэгдэж байна.Монголын Хөрөнгийн Биржийн мэдээнээс үзэхэд нийт ХК-ийн 202 нь буюу тал хувь нь 1993 оноос хойш ноогдол ашиг хуваарилсан байна. Үүнээс 1993 онд 111, 1994 онд 86, 1995 онд 69, 1996 онд 51, 1997онд 54, 1998 онд 22, 1999 онд 16, 2000 онд 20 хувьцаат компани ашиг хуваарилж, ашиг хуваарилсан компанийн тоо жил тутам буурчээ. Нэгж хувьцаанд өгч байгаа ноогдол ашгийн хэмжээ нь ч өсөөгүй, ёс төдий байгаа нь хувьцаа эзэмшигчдээс компаний үйл ажиллагааг хянаж, өмчлөгчийн эрхээ хамгаалах дадлага байхгүй, мэдлэг дутмаг хомстой холбоотой.
3.2.4. Жилд олон арван аж ахуйн нэгж татан буугдаж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ашиг хуваарилж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгж байгуулж, аж ахуй эрхлэх эрх зүйн болон эдийн засгийн таатай орчин төдийлөн бүрдээгүй байгааг харуулж байна.
Улаанбаатар хотод аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 60 гаруй хүнээс санал асуулга авч дүгнэхэд 58 % нь монголд аж ахуй эрхлэх эрх зүйн тааламжтай орчин бүрдээгүй, хүнд суртал их, шат дамжлага олон, 78,4% нь татварын дарамт их байна, гаалийн, ашгийн, онцгой албан татварын, нэмэгдсэн өртгийн, үл хөдлөх хөрөнгийн, нийгмийн даатгалын гэх мэтээр олон зүйлийн татвар хураамж төлж байгаагаас аж ахуй хөл дээрээ зогсож, хуримтлал бий болгож чадахгүйд хүрч байна. 30 % нь хүү өндөр, бэрхшээл ихтэй учир банкнаас зээл авах гэж хөөцөлдөж байгаагүй, 45% нь зээл хөөцөлдөөд бүтээгүй, маш их бэрхшээлтэй гэж хариулсан байна /Эдийн засгийн эрхийн тусгай багийн тайлан 2001 он/.
3.2.5. Иргэд нөхөрлөл, хоршоо, компани байгуулахдаа ТЕГ-ын дэргэдэх Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байна. Тухайлсан хууль байхгүй боловч нөхөрлөл, хоршоо, комланий тухай хуулиудад тусгайлсан заалттай бөгөөд тэдгээр заалтад бүртгүүлэх тухай өргөдөлд ямар баримт бичиг хавсаргахыг заасан байдаг. Нөхөрлөл, компаний тухай хуульд зааснаас өөр баримт бичиг шаардахыг хориглоно гэж заажээ. Аж ахуйн нэгжийг ТЕГ-ын дэргэдэх байгууллага болох Улсын бүртгэлийн газар бүртгэдгээс энэ алба нь заавар журам боловсруулахдаа татвар төлүүлэх тал руу бүртгэлийн газрын одоогийн харьяаллыг өөрчилж, хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль гаргах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
3.2.6. Иргэдийн хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг төрийн зарим албан хаагчдын тухайд хязгаарласан нь анхаарал татаж байна. Энэ талаархи хуулиудын заалтуудыг багцалж үзвэл нэгдүгээрт аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, удирдах, удирдах зөвлөлийн болон Захиргааны зөвлөлийн гишүүн байхыг нь шууд хориглосон /Монгол Улсын Их Хурлын гишүүн, төрийн захиргааны албан хаагчид, гаалийн байцаагчид/, хоёрдугаарт хуулиар тогтоосон үүрэгт хамаарахгүй ажил албан тушаал хавсарч болохгүй
/Ерөнхийлөгч, шүүгч, прокурор, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүд, тагнуулын байгууллагын ажилтан, гуравдугаарт ямар нэгэн тодорхой заалтгүй /Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан, цэргийн албан хаагчид, Засаг дарга нар/ байна. Харин Үндсэн Хуулийн Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн худалдааны үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэж онцлон заажээ. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотой орлогыг ЗГХЭГ-т жил бүр мэдэгдэнэ гэж заасан байна. Дээрхээс үзэхэд төрийн албан хаагчдын аж ахуй эрхлэх эрхийг янз бүрийн шалгуураар хязгаарлаж, харилцан адилгүй хуульчилсныг тухайн албаны онцлог, хүний эрхийн талаас нь нийтэд хянан үзэж, эрх тэгш хязгаарлалт тогтоох шаардлагатай.
3.2.7. Нийтийн зориулалттай орон сууцны 1 дүгээр давхарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход ДБХ-ийн сайдын 2000 оны 93 дугаар тушаалаар баталсан Нийтийн зориулалттай орон сууцны зориулалт, төлөвлөлтийг өөрчлөхөд тавих шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журам, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 341 дүгээр захирамжаар баталсан Барилгын зориулалтыг өөрчилж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах журам зэргийг үндэслэдэг ба энэ зөвшөөрлийг 9 шат дамжлага дамжиж, маш удаан хугацаа зарцуулсны эцэст хотын ерөнхий инженер бөгөөд ИБХ-ийн даргатай гэрээ хийж, хотын захирагчийн ажлын албанд 150000 мянган төгрөг төлдөг байна.
Гэрээний заалт нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.4-т заасныг үндэслэсэн боловч энэ заалт иргэдээс төлбөр хураамж авахтай ямар ч холбоогүй, Засаг даргын эрх хэмжээг тодорхойлсон заалт байна.
2000 оноос өмнө бол орон сууцны суурь үнийг төлж гэрээ байгуулдаг байсан ба энэ журам хүчингүй болсон байна. Зөвшөөрөл олгох ажил нь шат дамжлага ихтэй бөгөөд зураг хийлгэхэд 9 байгууллагаас зөвшөөрөл, барилгын засвар дууссаны дараа 12 хүний гарын үсэгтэй барилгыг хүлээн авсан акт зэргийг үйлддэг байна.
Иргэн хүн өөрийн хувийн өмчөө ашиглахдаа улсад 150000 төгрөг төлж, Төрийн захиргааны албан тушаалтантай гэрээ хийж байгаа нь өмчөө чөлөөтэй эзэмших ашиглах эрхийг шууд зөрчсөн байна. Уг гэрээг нэг жилийн хугацаатай байгуулдаг бөгөөд жил бүр сунгадаг байна.
3.2.8. Үйлдвэрлэл, үйлчилгээ худалдаа эрхлэхэд тавигдах шаардлага, хяналт тавих зөвшөөрөл олгох журмыг Худалдаа үйлдвэрийн, Байгаль орчны, Дэд бүтцийн хөгжлийн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын, Худалдаа, үйлдвэрийн улсын хяналтын албаны дарга, Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нарын шийдвэрээр
баталж, мөрддөг байна. Зарим үйлчилгээний талаар давхардсан журам зааврууд ч гардаг.
Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхэд тавих шаардлага, зөвшөөрөл олгох хугацаа, авах хураамж нь дүүрэг бүрт ялгавартай байдаг. Улсын хэмжээнд нэгдсэн журам тогтоогүй байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэхэд л хүнсний зах, барьцаалан зээлдүүлэх, согтууруулах ундаагаар болон соёлын төлбөрт үйлчилгээгээр үйлчлэх журмуудыг батлан гаргажээ.
Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг богино хугацаагаар олгож, олон бичиг баримт бүрдүүлдэг байсан журам Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүчингүй болсон байна.
3.2.9. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Худалдаа Үйлдвэрлэлийн Улсын Хяналтын алба, Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг дарга нараас үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ эрхлэх явдлыг зохицуулсан шинжтэй олон тооны журам, заавар гардаг өөр хоорондоо ижил төстэй, зарим талаар иргэдийн хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн, тэдний өөрсдийн шийдвэл зохих асуудлыг заасан шинжтэй баримт бичиг ч гардаг байна.
Дээрх журмуудад зааснаар ломбард, архи дарс үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, бөөний худалдааны хүнсний, барааны зах, хоолны газар ажиллуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох, харин иргэд энэ үйлчилгээг хувиараа эрхэлж болохгүйгээр журамласан байна.
Энэ нь Үндсэн хуульд заасан иргэн хүний хувийн аж ахуй эрхлэх эрхийг шууд хязгаарласан шинжтэй байна.
Аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгох журам ямар ч хууль тогтоомжгүйгээр, дээр дурьдсан байгууллагуудын үзэмжээр явж ирсэн ба 2000 оны 2 дугаар сард Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гарч 2001 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх ёстой боловч мөрдөж эхлээгүй байна.
Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлснээр чөлөөтэй эрхэлж болно, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Бүх төрлийн хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээг үйлдвэрлэлийн нөхцөл, технологийн ажиллагаа, бүтээгдэхүүнийхээ дээжийг зохих хяналтын байгууллагад шалгуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ гэж заасан боловч энэ хуулийг хэрэгжүүлэх ажил эхлээгүй байна.
3.2.10. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явцад дор дурьдсан 20 орчим байгууллага хяналт шалгалт хийдэг байна.
– Эрүүл мэндийн хяналтын алба /ЭМХ-ын улсын алба, Нийслэлийн ЭМХА, Дүүргийн ЭМХА/
– Стандарт, хэмжил зүйн хяналт Үйлдвэр, худалдааны хяналт / худалдаа, үйлдвэр, үйлчилгээний, геологи, уул уурхайн/-ын алба
– Татварын хяналт
– Гаалийн хяналт
– Боловсрол.соёлын хяналт
– Дэд бүтэц /авто тээврийн, түлш эрчим хүчний, харилцаа холбооны, авто замын, барилга техникийн, аялал жуулчлалын/-ийн хяналтын алба
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын алба
– Хүнсний аюулгүй байдал, ХАА-н хяналт /мал эмнэлгийн, үржлийн, ургамал хорио цээрийн, үрийн, хүнсний/-ын алба
– Галын хяналт
– Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Мэргэжлийн хяналтын • хэлтэс
– Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба
– Дүүргийн ЗДТГ-ын ТҮҮҮХ-ийн хяналт
– Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, түүний аймаг, нийслэл дэх салбарууд
Дээрх хяналт шалгалтын байгууллагын зэрэгцээгээр нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ, Тэргүүлэгчид өөрсдийн гаргасан шийдвэрийн биелэлтийг шалгах, тодорхой арга хэмжээ зохион байгуулахад төрөл бүрийн хандив, туслалцаа авах зэрэг үйлдэл хийгддэг байна.
Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй 60 орчим хүнээс санал асуулгаар судалгаа авч үзэхэд 20 гаруй хувь нь давхардсан олон шалгалт ирдэг, ижил үүрэгтэй олон хяналтын албад биелүүлэх боломжгүй шаардлага тавьдаг, гар хардаг гэж хариулсан байна.
Дээрх хяналтын албадын дүрэм, эрх хэмжээг судалж үзэхэд зарим хяналтын албадын чиг үүрэг, эрх хэмжээ хоорондоо адил давхардсан шинжтэй байна. Ялангуяа Эрүүл мэнд, Хүнс ХАА-н, Худалдаа үйлдвэрийн улсын хяналтын албадын чиг үүрэг их ойролцоо байна. Тухайлбал Эрүүл мэндийн улсын байцаагч хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд хяналт тавих эрхтэй байхад Хүнсний үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч хүнсний үйлдвэрлэлийг технологи, стандарт шаардлагын дагуу эрхлэх, бүтээгдэхүүний чанар , аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, хамгаалалт, худалдаатай холбогдуулан гаргасан хууль, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм журмыг худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих үүрэгтэй байна.
Түүнчлэн Нийслэлд Эрүүл мэндийн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын албад дүүргийн, нийслэлийн, улсын гэсэн 3 шатлалтай байна.
Иймээс хяналтын албадын бүтэц, чиг үүргийг нарийн судалж, давхардлыг багасгах

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button