Зохиол бүтээл туурвих, түүнийхээ үр шимийг хүртэх эрх

Монгол улс 1979 онд НҮБ-ын бие даасан төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагад гишүүнээр элсч уг байгууллагаас батлан гаргасан оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтад хамаарах Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн конвенц /1985/, Патөнтийн хамтын ажиллагааны гэрээ /1991/зэрэг олон улсын 30-аад гэрээний аравт нь нэгдэн ороод байна. Дээр дурьдсан гэрээнд нэгдэн орсноор Монгол улсын хувьд оюуны өмчийн салбарт олон улсын хэмжээнд бусад улс орнуудтай хамтран ажиллах, эрхээ хамгаалуулах, хамтран ажиллах боломж нэмэгдэж байгаа юм.
Дан ганц хууль гаргаснаар асуудлыг шийдвэрлэх биш харин гаргасан хуулийг амьдралд зөв хэрэгжүүлэх, оюуны хөдөлмөрийн үр дүнг гадаадын болон дотоодын зах зээлд гаргаж, зөв ашигтай үнэлүүлэх, оюуны үйлдвэрлэл явуулах таатай орчинг хэрхэн бий болгох, оюуны салбарт төрийн бодлогыг өөрийн улсын онцлогт нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх гэсэн олон асуудлууд тулгарч байна.
3.3.7. Монгол Улсад анх 1960 онд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэж эхэлснээс хойш өнөөг хүртэл шинэ бүтээл 1670, бүтээгдэхүүний загвар 1090, шууд мэдүүлгээр барааны тэмдэг 2980, ашигтай загвар 24150-ыг тус тус улсын бүртгэлд авч онцгой эрхийн баримт бичиг олгосон. Барааны тэмдгийн олон улсын бүртгэлээр ирсэн 18000 гаруй тэмдгийг улсын бүртгэлд бүртгэн авсан.
1996 онд Оюуны Өмчийн Газрыг шинээр зохион байгуулсан нь ДОӨБ болон бусад оюуны өмчийн талаархи бүсийн, улс хоорондын байгууллагууд, гадаад бусад орнуудтай нэгдсэн бодлого чиглэлээр харилцах, дотоодод оюуны өмчийг хамгаалах, зохиогч, бүтээл туурвигчид, эрх эзэмшигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нэгдмэл үйл ажиллагаа явуулахад нэлээд дөхөмтэй болсон төдийгүй зохиогч, бүтээл туурвигчид иргэдэдч ойртсон, төвөг бэрхшээлгүй зөв алхам болсон байна.
3.3.2. Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй оюуны өмчийн чиглэлээр байгуулагдсан 30 орчим төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн нэлээд нь өөрсдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор оюуны өмчийг хөгжүүлэх, боловсон хүчнийг сургах, гишүүдийн эрх хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа боловч үйл ажиллагааны үр нөлөө нь хангалтгүй байна.
Зохиолчид, уран бүтээлчид өөрийн оюуны өмчөө хамгаалуулах зорилгоор төрийн бус байгууллага байгуулж болох тухай Зохиогчийн эрхийн тухай хууль-д нэмэлт өөрчлөлт орсноор Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалах МОСРАК холбоог 2000 онд байгуулж үйл ажиллагаагаа эхлээд байна.
МОСРАК холбоо өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийт 51 зохиолч, уран бүтээлчдийг гишүүнээр элсүүлж, тэдний 3000 гаруй бутээлийг бүртгэн авчээ. Гишүүдийнхээ бүтээлийг ашиглуулах талаар 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй гэрээ байгуулжээ /Эдийн засгийн эрхийн судалгааны тусгай багийн тайлан 2001 он/.
Хэдийгээр оюуны бүтээл туурвигчид оюуны бүтээлээ хамгаалуулах эрх зүйн зохицуулалт бий болж, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор оюуны өмчийн хяналтын тогтолцоо үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч энэ төрлийн эрхийн зөрчил өсөх хандлагатай байна.
Оюуны өмчийн газар оюуны өмчийн эрх зөрчигдсөн тухай 120 гаруй гомдлыг хүлээн авч барагдуулаад байна. Тэдгээрийн 50 орчим хувь нь Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн зөрчил, 25 хувь нь Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль зөрчсөн, 25 хувь нь Патентийн тухай хууль зөрчсөн зөрчлүүд байна.
Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчдын илрүүлсэн зөрчлийн 17 хувь нь Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр өмчлөгчийн эрхийг зөрчиж, барааны тэмдгийг хууль бусаар өөрийн бүтээгдэхүүнд хэрэглэсэн зөрчил байгаагаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд танил болсон барааны тэмдгүүдийн албан ёсны жагсаалт гаргах, түгээмэл болсон гэдгийг тогтоох шалгуурыг бий болгох нь зайлшгүй хэрэгцээ болжээ.
Судалгаа болон шийдвэрлэгдсэн хэргүүдийн байдлаас үзэхэд оюуны өмчийн эсрэг гэмт хэрэгт шийтгүүлэгчдэд шүүх эдгээр зүйлүүдэд байгаа сонгомол ялаас торгуулийн ялыг сонгон авч хэрэглэдэг практик тогтсон байх бөгөөд торгуулийн ялын хэмжээ нь
Патентын тухай, Зохиогчийн эрхийн тухай хуулиудын захиргааны шийтгэлийн торгуулийн хэмжээнээс их биш байна.
Монгол Улсын шүүхийн нэгдсэн мэдээний дагуу оюуны үнэт зүйл ашиглах, патентын тухай, зохиогчийн эрхийн тухай хуулиар гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдлыг сүүлийн 5 жилийн байдлаар судалсан дүнгээс үзэхэд улсын хэмжээнд 1996-2000 онуудад нийт 266 нэхэмжлэл хүлээн авч 169 буюу 63.5 хувийг хүлээн авахаас татгалзаж, 97 буюу 36.5 хувийг шийдвэрлэсэн байна. /Эдийн засгийн эрхийн судалгааны тусгай багийн тайлан 2001 он/
Шүүх оюуны үнэт зүйлийг ашиглахтай холбоотой хэргийг шийдвэрлэсэн байдлаас харахад зохиогчийн гэрчилгээтэй шинэ бүтээлийг гэрээгээр ашиглаж, гарсан эдийн засгийн үр ашиг, хэмнэлтээс зохиогчид бүтээлийг нь ашигласны шагналыг олгохгүй байгаа, бүтээгдэхүүний загварын патентийг хугацаатай эзэмшиж байгаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүнийх нь хэвийг хуулбарлаж үйлдвэрлэж худалдсан, зөвшөөрөлгүй эрхэлсэн үйлдвэрлэл, худалдааны ашгийг патент эзэмшигчид олгох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангуулах зэргээр гэрээний талуудын зөрчигдсөн эрхийг хамгаалсан бай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button