Сурч боловсрох эрх

4.3.1. Албан боловсрол
А) Сургуулийн өмнөх боловөрол
2000-2001 оны байдлаар 3-7 настай бүххүүхдийн 70.4% (171942) сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй байна. / Хөдөөний сумдад 84.1% (114731) Ажиллаж байгаа нийт цэцэрлэгийн 17.9% нь барилгын болон халаалт, дулаан хэвийн бус нөхцөлтэй эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байна. /Боловсролын яамны статистик 2001 он/
Б) Ерөнхий боловсрол
Бага дунд боловсролын хуулиар ерөнхий боловсролыг дотор нь бага ба суурь боловсрол, бүрэн дунд боловсрол гэж ангилсан. Сургуульд элсэх насыг 8 байхаар заасан бөгөөд 6-7 настай хүүхдийг сургах нөхцөл бүрдсэн бол элсүүлж болно хэмээн нэмж заасан.
2000 оны байдлаар ерөнхий боловсролын 683 сургуульд 494544 хүүхэд суралцаж байна. Үүнээс төрийн өмчийн 606, төрийн бус өмчийн 77 сургууль байна. Сургуульд хамрагдагсдын түвшин бага
сургуульд 96,5, дунд сургуульд 80.1 бүрэн дунд сургуульд 45,8 хувь
байна
4.3.2. Сургуулийн хүртээмж
Иргэд сурч боловсрох эрхээ эдлэх анхны нөхцөл бол сургуулийн хүчин чадал, боловсон хүчний хангалтын асуудлыг төрөөс аж өгөх явдал юм.Дээрх графикаас харахад 1990 оноос хойш сургуулийн тоо нэмэгдсэн хандлага ажиглагдаж байна. Гэвч тэдгээрийн 24% болох хөдөөний 130 сургуулийн хичээлийн байр, нийт дотуур байрны 26% болох 91 дотуур байрны барилга, байгууламжийн чанар, халаалтын систем муудсанаас өвлийн улиралд ажиллах боломжгүй болсон байна. Хөдөөний ерөнхий боловсролын сургуулиудын барилгын 80% буюу 409 сургууль, дотуур байрны 84.9% буюу 298-д их засвар хийх шаардлагатай болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн 14.8% буюу 101 сургууль 3 ээлжээр хичээллэж байна. /БСШУЯ-ны статистик, 2001 он/
Монгол Улсын нийт сургууль 280000 орчим хүүхдийг сургах хүчин чадалтай байхад 2000 оны байдлаар тэр хүчин чадлаар нийт 494544 хүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн тоо / ҮСГ, 2000 он, БСШУЯ-ны статистик, 2001/ суралцаж байна. Энэ нь сургуулийн хүчин чадлаас 214544 орчим хүүхдээр буюу бараг 2 дахин илүү хүүхэд хичээллэж байна гэсэн үг. Ийм байдал нь хот суурин газарт илүү их байна. Жишээ нь Улаанбаатарын 1900-аас дээш хүүхэдтэй 65 сургуулийн 34 нь хэт ачаалалтай байна.
2001-2002 оны хичээлийн жилд нийт 92315 малчдын хүүхэд суралцаж байгаагийн дөнгөж 24 хувь нь дотуур байранд сууж буй бөгөөд үлдэх 76 орчим хувь нь дотуур байр хүрэлцэхгүйгээс гадуур аргалж байна. Энэ нь хөдөөний хүүхдүүдийн сургууль завсардалтыг бууруулах, сургалтын чанар сайжруулахад бэрхшээл учруулдаг аж.
4.3.3. Сургууль завсардалт
2000 оны байдлаар 8-17 насны буюу 8 хүртэлх ангид суралцвал зохих хүүхдийн 13.5% буюу 68155 хүүхэд сургууль завсарджээ. Түүнчлэн нэгдүгээр ангид элссэн хүүхдийн 16.4% нь бага боловсролыг, 35% нь суурь боловсролыг хугацаандаа эзэмшиж чадахгүй гарч байна гэсэн статистикийг БСШУЯ-аас гаргажээ.
Сургууль завсардах болсон шалтгааныг судлахад амьдралын гачигдлаас болсон гэж 8.6%, сурах дургүйгээс гэж 7%, хөдөө ажил эрхлэхээр гэж 5.1%, суурин газар ажил эрхлэхээр гэж 0.7% нь хариулсан байхад, 79% буюу 10782 хүүхдийн шалтгаан тодорхойгүй үлджээ. Шалтгаан тодорхойгүй хүүхдүүдийн суралцахгүй байгаагийн учрыг тодруулах нь төрөөс сургууль завсардалтыг бууруулах арга замыг тодорхойлох үндэс болно гэж үзэж байна. 2000 оны хүн амын тооллогоор 8-15 насны 502.7 мянган хүүхэд байгаагаас ЕБС-д 433.8 мянга, төхникийн болон мэргэжлийн сургуульд 1,0 мянга, их сургууль, коллежид 84 мянга гаруй хүүхэд залуус суралцаж байна.
Сургуульд хамрагдалтын хувь 13.5 буюу суурь боловсрол эзэмших насанд 27,2%-иар буурсны дотор эрэгтэй хүүхдүүд илүү завсардсан нь анхаарал татаж байна. Бүрэн бус дунд боловсролыг бүх нийтээр албан ёсоор эзэмших ёстой хэдий ч улсын хэмжээнд 2000 оны эхний байдлаар 8-15 насны 68,2 мянган хүүхэд сургуульд суралцаагүйн 42,1 мянга буюу 61,7 % нь хөвгүүд, 26,1 мянга буюу 38,3% нь охид байна. /2000 оны Хүн ам орон сууцны тооллого. ҮСГ.
2001 он, 78 дахь тал/
4.3.4. Мэргэжлийн анхан дунд шатны сургууль
Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлснээс хойш үйлдвэр, аж ахуйн газрыг төвлөрсөн журмаар хангадаг мэргэжлийн анхан, дунд шатны боловсролыг задалж, шинэ нөхцөлд зохицуулах хэрэгтэй болсон юм. 1989 онд 31494 хүүхэд энэ салбарт суралцаж байсан бол 1994 онд 7555 болтол буурсан нь энэ хувьслын туйл байв. 2000-2001 оны хичээлийн жилд төрийн өмчийн 32, хувийн өмчийн 4 мэргэжлийн анхан, дунд шатны сургуульд 12177 хүн суралцаж байгаа нь хамгийн их бууралтад хүрсэн 1994 онтой харьцуулахад суралцагчдын тоо 3870-аар нэмэгджээ.
2000 оны байдлаар бүрэн дунд боловсролын сургуульд нийт 16-17 насны хүүхдүүдийн 45.8%, мэргэжлийн анхан шатны сургуульд 11.4% нь хамрагдаж, 42,8% нь албан боловөролын систөмд хамрагдахгүй үлдэж буй өнөө үөд өөртөө болон улс, хувийн салбарт
ажиллах үйлдвэр үйлчилгээний бага мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудал хурцаар тавигдаж байна. Гэтэл иргэд дээд боловсролыг хэт ихээр шүтэх болсон нь сөрөг нөлөөтэй байна. Энэ салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, ажилгүйчүүдиин боловсролын байдлыг судлахад 59.5% нь мэргэжилгүй гэсэн дүн гарсан нь МСҮТ-д мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх шаардлага зайлшгүй байгааг харуулжээ. Одоо сургуулиудын тоног төхөөрөмжийг сайжруулж, багш, боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, стандартыг зах зээлийн нөхцөлд тохируулан эрчимтэй өөрчлөх зорилт тулгарч байна. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт хийх, тусалж дэмжих болсон нь шинэчлэлт, өөрчлөптөд чухал түлхэц өгч байна.
4.3.5. Дээд боловсрол
Иргэдийн сурч боловсрох эрхийг хамгаалах тогтолцоонд чухал үүрэгтэй дээд боловсролын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулж байна. Уг хуулиар дээд боловсролыг крөдит цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн зэрэглэлтэй болгожээ. Монгол улсад 2000 оны байдлаар 172 Их сургууль, коллежид 84797 оюутан суралцаж байна. Үүнээс 53690 буюу 63.2% нь эмэгтэйчүүд байна.
/ҮСГ, 2000 он, БСШУЯ-ны статистик, 2001 он/
Оюутнуудыг боловсролын түвшингээр нь үзвэл дипломын сургалтанд хамрагдах оюутны тоо 1990 оноос эрс буурч, 1993 оноос тогтворжиж байна. Бакалаврын сургалтанд байгаа оюутны тоо 1990 оноос өсөж эхэлсэн, харин магистр ба түүнээс дээш шатны сургалтанд хамрагдах оюутны тоонд огцом өөрчлөлт байхгүй.
4.3.6 Төрийн өмчийн бус хувийн дээд сургууль
Манай улсад хувийн 134 их, дээд сургууль, коллежид 28064 оюутан суралцаж байна. Тэдгээрт сургуулийн мэргэжлийн баримжааг харахад бизнесийн удирдлага, хууль зүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм эдийн засгийн ухаан, багш сурган хүмүүжүүлэх ухаан гэсэн чиглэлээр 83.5% нь суралцаж байна. Эдгээр мэргэжлийн сургууль өсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай учраас ашиг ихтэй байдагтай холбоотой бололтой. Гэтэл техник, технологи, баялаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувийн сургууль ховор өрдөө л 16.5% нь суралцаж байна.
Хувийн сургуулиудаас дөнгөж 9 нь магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан нь хувийн сургуулийн чанарыг илэрхийлж байна. Магадлан итгэмжлэл аваагүй сургуулиудын оюутан төрийн сангийн зээл, тусламжид хамрагдах эрхгүй учир, тус сургуульд суралцаж байгаа оюутнуудын хууль ёсны ашиг сонирхол нь хохирч байна.
4.3.7 Сургалтын төлбөр
1990-ээд оноос их, дээд сургууль, коллеж төлбөртэй сургалтын системд орсон билээ. Гэвч төрөөс сургалтын төлбөрөө төлөх чадваргүй иргэдэд сурах боломж олгох зорилгоор сургалтын сан байгуулж, БСШУЯ-ны нэг агентлап хариуцуулж, өнөөгийн байдлаар энэ сангаас
• Хөнгөлттэй зээл
• Буцалтгүй тусламж
• Сургалтын төлбөрийн шагнал тус тус олгож байна. Үүнийг зөвхөн магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутанд дараахь журмаар олгодог байна Үүнд
• Нэн ядуу (бүсийн амьжиргааны түвшингийн 60%-иас доогуур орлоготой өрх)
• Малчин (богд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрх) 3 ба түүнээс дээш хүүхэд их сургууль, коллежид зэрэг сурч байгаа бол магадлан итгэмжлэгдсэн сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа нэг сурагчид нь тус тус олгоно.
Шатлалд төрийн албан хаагчийн гэр бүлээс их сургууль, коллежийн дипломын болон бакалаврын өдрийн ангид элсэн суралцаж байгаа нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг.
Манай улсад хувийн 150 их сургууль, коллеж магадлан итгэмжлэлгүй учир оюутнууд нь төрөөс ямар нэгэн зээл, тусламж авч чадахгүй хоцорч байна. Эн? нь ямар нэг байдлаар ялгаварласан, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн явдал гэж болно.
4.3.9. Гадаадын их, дээд сургуульд суралцагч оюутнууд Монгол Улс нээлттэй гадаад бодлого явуулах болсноор монголчуудад
социалист орнуудын хүрээнээс гадагшилж, хувийн, төрийн, олон улсын сангийн санхүүжилтээр дэлхийн өнцөг булан бүрт суралцах болсон.