Монгол улсад амьдарч буй хүн бүрийн баталгаат эрхийн төлөө

1. Ялангуяа хүний халдашгүй эрхийн өнөөгийн бодит байдал, тэнд оршиж буй ноцтой зөрчил дутагдал нь Монгол дахь хүний эрхийн хамгийн хурц асуудал болж байна. Хэдийгээр энэ салбарт хууль бус ажиллагаа, дураараа авирлах явдал, эрх мэдлээ хэтрүүлэн хүний эрхийг зөрчдөг талаар удирдлагын аль ч түвшинд хангалттай мэдээ, мэдээлэл байдаг боловч гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэх, хүний эрх , эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүрэг тэр бүр хэрэгжихгүй байна.
Хуулийн үндэслэлгүйгээр саатуулагдсан, хоригдсон иргэд жил тутамд хэдэн зуугаар тоологдож, урьдчилан хорих байранд иргэдийг биеийн болон оюун санааны дарамт хүчирхийлэлд оруулж, хилсээр хэрэг тулган хүлээлгэдэг, хоригдогсдоор бие биенийг нь зодуулдаг, хорих байр, өрөө тасалгаа нь хуулийн шаардлага хангадаггүй, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай өвчин, эмгэгийг нөхцөлдүүлж амь насыг хохироодог зэрэг нь алин эрт олон нийтэд ил тод болсон боловч эдгээрийг өөрчлөх талаар бодитой арга хэмжээ авагдахгүй, ам дамжин яригдсаар, ужигран даамжирсаар байна.
2. Улс төрийн эрхийн салбарт хүний эрхийн баталгаа, эрх зүйн зохицуулалт олон улсын нийтлэг баримт бичгүүдийн түвшинд хуульчлагдсан. Улс төрийн эрхийн хүрээн дэх хүний эрхийн зөрчил
нь нэг талаас иргэд эрхээ мэдэж хуулиа хүндлэх, нийгмийн идэвхи санаачилгаас, нөгөө талаас хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын дутагдлаас шалтгаалан гарч байна.Төрийн захиргааны албан тушаалтныг намын харьяаллаар ялгаварлаж, олноор нь ажлаас халдаг явдал уламжлал болон тогтох чиг хандлагатай байна. Улмаар энэ нь үйлчилгээний албан тушаалтны хүрээнд орж эхэлжээ.
Эдийн засгийн эрхийн хүрээнд хувийн өмчтэй болох, эзэмших, захиран зарцуулах эрх нээлттэй байгаа боловч хувиараа аж ахуй эрхлэх, үилдвэрлэл үилчилгээ явуулахад төрийн байгууллагын зүгээс хүнд суртал, чирэгдэл ихтэй, зөвшөөрлийн тогтолцоог журамласан хууль гарсан боловч тусгай зөвшөөрлийн тоо төдийлөн буураагүй байна. Иргэнд газар өмчлүүлж болох тухай заалт Үндсэн хуульд байгаа хэдий ч энэ тухай хууль гараагүй, зөвшөөрлийн олон шат дамжлага бүхий тогтолцоо бий болсон.
Аж ахуй эрхлэхэд гааль, татварын дарамт их байгаа талаар иргэдийн гомдол, шүүмжлэл их гарч байна.
Нийгмийн үйлчилгээний эдийн засгийн бааз бэхжээгүй, хөрөнгийн нөөц дутагдах болсон нь иргэдийн нийгэм, соёлын эрхийг ханган баталгаажуулахад бэрхшээл учруулж байна. Төсвийн хүндрэлээс шалтгаалан зарим иргэд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн эрхээ эдлэхгүй хохирох явдал байна.
Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт хүртээмжгүй, хөдөлмөрлөхтэй холбогдсон эрхийн зөрчил түгээмэл, хүмүүсийн авч буй цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байгаа нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц … хөлс авах эрхтэй гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг зөрчиж байна.
3.Хүний эрхийг баталгаатай хангах, албан тушаалтны үйл ажиллагаанд дур зоргын зан авир, араншинг хязгаарлахад хуулийн боловсруулалтын түвшинг сайжруулах, хуулийн хийдэл, давхардлаас зайлсхийх нь чухал ач холбогдолтой байна.
Бусдыг баривчлах, албадан саатуулах, орон байранд нь нэвтрэн орох, нэгжих эрх дархыг өсөн хуулиар янз бүрийн ажил мэргэжлийн албан тушаалтнуудад олгосон байх жишээтэй.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтуудыг дотоодын хууль тогтоомжид тусган, хэрэгжих тодорхой механизмыг нарийвчлан тогтоохгүй байх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын зорилтыг хувъ хүний эрх, эрх чөлөөтэй тэнцвэртэй авч үзэхгүй нэг тал руу нь хэлбийлгэх нь байна. Хүний эрхэд халдах, хөндөх хүрээ зааг, үндэслэлийг зөвхөн хуулиар тогтоох асуудалд дутуу хандаж, зарим талаар гүйцэтгэх байгууллагын эрх, үзэмжийн асуудал болгон орхигдуулдгаас Үндсэн хуулийн үзэл санаанд харшилсан хэм хэмжээ, тогтоол шийдвэр гарч мөрдөгдөх явдал байна.
4. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа нь иргэнд үйлчлэх үйлчилгээний чиг үүргээсээ захиран тушаах, албадах хандлагад автагдсанаас тэнд хүнд суртал, чирэгдэл, эрх мэдлээ хэтрүүлэх, хууль зөрчих зэргээр хүний эрх зөрчих үзэгдэл нийтлэг ажиглагдаж байна.Төрийн захиргааны ажилтан, албан тушаалтнуудын хууль эрх, хүний эрхийн мэдлэг боловсрол туйлын хангалтгүй байгааг судалгааны дүн харуулж байна. Ийм байдлын улмаас үндэслэлгүй тушаал, шийдвэр гаргах, дураараа авирлах явдал их гарч байна.Сүүлийн үед байгууллагын удирдлага өөрчлөгдөхөд шинэ дарга нар бүтцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийн дор байгууллагынхаа бүх ажилтнуудыг нэг тушаалаар ажлаас нь халж, эргүүлэн түүвэрлэж ажилд томилдог журам хэвшиж тогтох хандлагатай болж байна. Тухайн албан байгууллага, ажлын байр, төсөв цалин нь байсаар байхад ингэж байгаа нь хуулийг бүдүүлгээр зөрчиж, дураараа авирлаж буйн баримт юм.
/Монгол Улсын Хүний Эрхийн Үнлэсний Комисс/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button