1002 амлалтын үлгэр буюу сонгуулийн шоу

МАХН-ын дарга уг нь дуучин Ариунааг дагаад Хүүхдийн төлөө За гэж хэлж байгаа нь энэ гээд л зурагтаар хөөрцөглөөд байсан юм. Одоо бодохноо өөрийнхөө хүүхдийн төлөө л За гэж байсан хэрэг байж.
Сонгогч бид ямар хууртаж дуусах биш. Түмнээ ядуурлаас гаргана гэхээр нь ард түмэн биднийг хэлж байна хэмээн горьдоод байсан. Гэтэл МАХН-ын дарга нарын ах дүү болох нэг түм буюу 10 000 орчим хүн л ядуурлаас гараад дуусах шивдээ.
Гэхдээ надаас өөр бодолтой хүн байдаг юм билээ. Тухайлбал Алтай нутгийн нэг өвгөн хэлж байна аа. МАХН хэлсэн дээ хүрсэн.
Би 2000 онд ядуу байсан. Одоо ядуурлаасаа гараад гуйлгачин болсон гэж байна.
МАХН-ын сурталчилгаа зурагтаар гарч байх юм гэнэ. Нүдээр үзээгүй хүний яриа-гаар бол МАХН хэмээх нэг хүн зурагтаар гарч ирээд Дуусаагүй байхад нь сайхан амлалтыг тасалдуулах хичнээн харамсалтай байх вэ? Эзэнгүй хоолноос халбагадаж байтал хүн нь ороод ирвэл ямар байх вэ? Биднийг дахиад сонгооч, хулгай хийж байтал цагдаа хүрээд ирвэл ямар байх вэ? Бидэнд дахиад боломж олгооч гээд гуйгаад байх юм гэнэ.
Бас нийслэл хотноо байрлуулсан, баахан хүүхдийн зураг тавиад. МАХН Өвөөгийн (Эх, эцгийн алиных нь талын өвөө болох нь тодорхойгүй) минь, аавын (жинхэнэ, хойт алин нь ойлгомжгүй) минь нам…. гэсэн ойлгомжгүй лоозон байна. Олны ярилцахыг сонсвол гурван цэгийн оронд ингээд дуусваа, хулхидваа, ийнхүү гол гаргаваа конец фильм гэх зэрэг үгийн аль тохирохыг сүүлд нэмж бичих юм гэнэ.
Хачин хачин юм бас их байна. Залуухан царайлаг гэргийтэй найз маань бүр аргаа барсан харагдана. МАХН-аас нэр дэвшсэн хархүү Таны төлөө тантай хамт гээд авгайг нь эргүүлээд салахаа больсон байна. Бүр шөнө өвөрт нь бас хамт унтана гээд зовоож байгаа юм байх. Дээр нь МАХН-ын дарга орой бүр зурагтаар гарч Амласандаа бид заавал хүрнэ гэж занаад хөөрхийг бүр нүднээс гаргачихсан байна.
Хөөрхий хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон, ядуу эмэгтэй Засаг даргаасаа хоолны мөнгө гуйж, хоёр хүүхдээрээ гуйлга гуйлгаад хаанаа ч хүрэхгүй байгаа учраа хэлжээ. Гэтэл Засаг дарга Манай МАХН хоёр хүүхдийг хүн гэж үзэхгүй байхаар шийдсэн. Харин гурав дахь хүүхдээ гаргавал ярьж болно. Таныг дахиад нэг хүүхэд гарган гуйлганд сургаад ирвэл 100.000 төгрөг тоолоод л өгнө гээд гаргажээ.
Цэвээнжав гишүүн Дархан хотын цагдаагийн газар галтайгаа буусан байна. Гараа марлиар боочихсон байх юм гэнэ. Шууд өврөөсөө цаасан дээр машиндсан нэрс гарган үзүүлээд Миний сонгуулийн сурталчилгааны самбарыг хутгаар сийчсэн ардчилсан хүчний нөхдийн нэрс. Тэд шөнө нууцаар хэнд ч мэдэгдэлгүй сэмхнээр энэ муухай ажлыг хийжээ. Одоо баривчлан, даруйхан гэрч олох ажлыг зохион байгуул хэмээн дүрэмдэв. Цагдаа түүнээс
-Та яагаад гараа боочихсон юм бэ хэмээн асуухад
-Энэ яах вэ? Самбараа хутгаар сийчиж байгаад эсгэчихсэн юм гэсэн байна.
Зарим цуурхал бас наргиантай байна. МАХН-ын нарийн бичгийн дарга зурагтаар мэдэгдэл хийж Нэр дэвшигч Да.Ганболдын сонгуулийн шоуны үеэр зодоон гарч Онон Дадалын хошууны дарга Дунгаржид амь үрэгдлээ гэж мэдэгдсэн байх юм. Уг нь Дунгаржидийг өөрснөө 1937 онд нухчихсан шиг санагдах юм.
Ер нь манай цагдаа, тагнуулынхан ч сонгуулийн үеэр хэд хэдэн чухал хэргийг илрүүлсэн буюу халуун мөрөөр нь орсон гэнэ. Хэнтий аймгийн харьяат долоон настай иргэн Бэгтэр хутгалуулсан байдалтай үхсэн хэргийн эзэн холбогдогчийг шуурхай олж тогтоожээ. Энэ аймшигт хэргийг тухайн үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, сургууль завсардаад байсан Е.Тэмүүжин үйлдсэн байжээ. Гэмт этгээд бээр 1170 онд үйлдсэн энэ хэргийн халуун мөрөөр орж чадсан нь Цагдаагийн алдар медаль гэлтэй. Мөн тэд сонгуулийн өмнөх өдрүүдэд Бусдын өгсөн хорыг идсэн байдлаар нас барсан иргэн Есүхэйн хэрэг-ийн халуун мөрөөр орсноо ч бас нуухгүй байна. Хөөрхий татарууд ч лөөлөө болох нь л дээ.
Саяхан нэр дэвшигч Болормаа сонгогчдын шугам жагсаал хийж, улаан бүч зүү-чихсэн ирээд
-Та нарынхаа төлөө нахиад бэлхэн хэмээн рапорт өгөхөд нь хүмүүс Яасан том мээмтэй пионер вэ хэмээн гайхсан гэнэ.
Буянгийн Жаргалсайхан Монгол хүн гэсэн хөтөлбөр гаргаад сонгуульд оролцож байх юм. Хэн тэрнийг монгол биш гээд байгаа юм бол? Бас тойрогт нь нэг ч гадаадын иргэн байхгүй гэх.
Бас Дашдорж гэдэг нэр дэвшигч орой болгон л зурагтаар ном уншиж чадаж байгаа байдлаар гарах юм. Түүнийг бичиг үсэгт тааруу асуудлаар хэн ч гомдол гаргаагүй байхад шүү. Бас тэрээр Хүн бүрт ажил өгнө гээд амлаж байна. Ээ дээ юу л бол доо. Харин хун бүрт тамхи өгч бол чадах хүн шүү. Гэхдээ өөрийн хэрээр ажлын байр бий олгох гэж чардайж яваа хүн бас байна. Тухайлбал ЗСБНХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүрррагчаа гуай тойргоосоо хэдэн хүнийг сансарт хар-аар нисгэх асуудал хөөцөлдөөд л явж байна.
Эрх баригчдын сонгуулиин мөнгө ч их но-той аргаар бүрдэж байх шиг. Засгийн газар 50 сая төгрөг гаргаж хэвлэлийн газар, зохиогчдоос номыг худалдан авсан. Авч байгаа газар нь Соёл шинжлэх ухаан, боловсролын яам. Гэтэл номыг нь авчихсан атлаа мөнгийг нь өгдөггүй ээ. Гадуур Цанжид сайд нь аваад сонгуульдаа хэрэглэж яваа юм гэнэ лээ гээд л цуурах юм. Бас он гаруут цалин тэтгэвэр 100 хувь нэмэх гэж таван МАЗ дүүрэн 10000-тын дэвсгэрт гадаадаас авчруулаад больсон гэх юм. Нэг сайд нь цалин, тэтгэврийг ингэж нэмсэнд орвол наад мөнгөөр чинь сонгуулиин шоу хийвэл манай намд ашигтай гэсэн санал гаргаад тэрүүгээр нь болсон гэх юм. Үнэхээр ч МАХН-ын сонгуулийн мөнгө өнөө Төөрсөөр төрөлдөө кинон дээр Идээ будааных нь элбэгийг яана аа гэдэг шиг л байна шүү дээ.
? (өдрийн сонин 2004-06-11 146)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button