Бөөр чулуужих өвчний шинж тэмдэг

Бөөрний чулуунд химийн найрлагаараа шээсний хүчилт /урат/, хурган чихний хүчилт / оксалат/, фосфорын хүчилт /фосфат/буюу голдуу холимог давс байна. Бөөр чулуужихнь гол төлөв 40-өөс дээш насныханд тохиолдоно.
-Шээсний хүчилт давс шаравтар юм уу заримдаа. улаан өнгөтэй байна.
-хурган чихний хүчлийн давст чулуу барзгар, өргөстэй, саарал буюу бор хүрэн өнгөтэй байдаг ажээ.
-Ийм чулуу нь уцаарламтгай залуу хүмүүст тохиолдоно.
-Фосфат чулуу нь цагаан өнгөтэй бөгөөд ямар ч насныханд тохиолдоно. Уг чулуу нь нэг буюу хоёр бөөрөнд, гол төлөв давсагт бий болно.
Ер нь бөөрний чулууны хэмжээ нь шээсээр чөлөөтэй хаягдах жижиг элсэн ширхэгээс эхлэн 1 кг хүртэл том хэмжээтэй байж болно.
Биед хэрхэн илрэх вэ?
Бөөрөнд үүсэн чулуу нь заримдаа огт мэдрэгдэхгүй боловч тухайн хүнд зовиур шаналгаатай мэт байдаг.
Өвдөлтийн байдал нь
чулууны байрлалаас хамаарна. Хэрэв бөөрний аяганд чулуу үүссэн байвал өвчтөний ууц нуруугаар унжих мэт өвдөх бөгөөд биеийн хүчний ажил хийх, гүйх, унаанд сэгсчүүлж явах, огцом хөдлөхөд өвдөлт хүчтэй мэдрэгдэнэ. Хэрэв чулуу нь шээсний цоргын амсар дээр байрласан буюу цорго дотор тээглэсэн үед өвдөлт маш хүчтэй байна.
Бөөрний хатгалгаа
Бөөр чулуужих өвчний ердийн хэлбэр нь бөөрний хатгалгаа юм. Уг өвчин нь бүсэлхий орчмоор эхэлж нуруу, хэвлийгээр дамжин шээсний сүв, гуя руу гүйнэ. Хатгалгаа хөдлөх үед өвчтөн хачин байдалд орно. Уг хатгалгаа үүсэх гол шалтгаан нь шээсний цорго дахь чулууны хөдлөл юм. Чулуу хөдлөхөд шээсний салстын цорго дахь мэдрэлийн сэжмүүд хүчтэй цочирсноос спазм /агчил/ болно. Үүнээс үүдэн өвчин нэмэгдэж эрүүл талын шээс хоригдоно. Чулуу удаан хугацаагаар хавчигдахад хуралдсан шээс нь аягаа тэлж бөөрний усан хавдрыг бий болгоно. Хэрэв идээт хавдар хавсарвал усан хавдар нь идээт хавдар болно. Хатгалгаа үргэлжлэх хугацаа нь 1-2 цаг буюу түүнээс дээш байна. Хатгалгаа өнгөрөхөд чулуу шээсээр хөөгдөн гарна.
Эмчилгээ
Бөөр чулуужих өвчнийг 3 чиглэлээр эмчилнэ. Үүнд
-хатгалгааны цочмог үед эмчлэх
-шээс, фосфор, хурган чихний хүчлийн эмгэгшлийг урьдчилан сэргийлэх
-чулуу буюу бөөрийг мэс засал хийн авах
Бөөр чулуужих өвчний хатгалгааны үед пантопон буюу морфин атропины хамт тарих, халуун угаал хийх сайн байдаг. Халуун угаал хийх боломжгүй бол халуун жин тавьж болно. Энэ үед шингэн зүйл их уулгана. Чулууны найрлагад байдаг бодисын
төрлийг агуулсан хоол хүнсийг хэрэглэж болохгүй. Чулууны найрлагад тохируулан хоолны сувилгаа эмчилгээ хийнэ. Хурган чихний хүчил давс бий болсон үед хүчилт кальци ихтэй хурган чих, шош, улаан лууль, шоколад зэргийг хэрэглэхгүй байх нь зөв болно. Шээсний хүчлийн давс бий болсон үед амьтны уураг ихтэй хоол хүнсний зүйл, элэг, бөөрийг эрс хязгаарлана. Харин фосфорын хүчилт давены чулуу бий болсон үед хүчиллэг хоол, фосфор, давены хүчил өгнө. Бөөр чулуужсан хүнд сүү, цагаан идээ, шинэ хүнсний ногоо, шүлт ихтэй эрдэс рашаан өгнө.
Бөөрний чулууг багасгаж болно
Хүний биеийн бөөрөнд кальци талсжсанаас болж бөөрний чулуу үүсдэг. Бөөр чулуужсан үед ходоод, цавины хоорондох хэсгээр хүчтэй өвдөх, шээхэд хүндрэлтэй болж шээсний хамт цус гарах байдал илэрнэ. Хэрэв бөөрний чулуу үүссэн бол 3-4 жил дахих хандлагатай болдог. Харин бөөрний чулууг багасгахын тулд хоол хүнсний зүйлийг тохируулж хэрэглэх нь зүйтэй юм. Үүний тулд
-Өдөрт 10 аяга буцалсан цэвэр ус уух
-Давс бага хэрэглэх –
Талсжих процесс үүсгэж магадгүй өргөст ногоо, гишүүнэ, хар чинжүү, самар
зэргээс татгалзах
-Махыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Витамин С-г өдөрт 500-1000 мг-аас хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Кальцийг өдөрт 1000 мг-аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.