Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлье

-хөх орчмын хавийг гараараа дарж үзэхэд хурууны өндгөнд хатуувтар хөндүүр товгор мэдрэгдэж байвал
-хөхний толгойноос өнгөгүй шүүрэл гарвал
-суга болон цээжний нимгэн арьстай хэсгээр хатуурч, товойгоод өвдөлт мэдрэгдвэл
-Бүх биеийн арьсанд өөрчлөлт орж улайж, загатнаж, энд тэнд хонхойх шинж тэмдэг илэрвэл
Хөхний хорт хавдар бий болох шалтгаанууд
-40- дээш насны эмэгтэйчүүд
-Удамшлаас
-Урд нь ямар нэг хорт хавдрын өвчин илэрч байсан бол
-Бэлгийн тогтмол, идэвхтэй харьцаагүй байснаас
-35- хүртлээ хүүхэд гаргаагүй юм уу жирэмслээгүй бол
-Хүүхдээ хөхүүлж байгаагүй эмэгтэйчүүд
-Жирэмслэлтээс сэргийлэх болон зулбуулах эм бусад аргыг удаан хугацаанд байнга хэрэглэж байсан бол
-Илүүдэл жинтэй байх зэрэг нь хөхний хорт хавдартай болоход ихээхэн нөлөөлдөг байна.
Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд
Хөхний хорт хавдраас сэргийлэх талаар бичсэн мэдээллийг цаг алдалгүй сайтар мэдэж байх нь чухал. Жил бүр нарийн мэргэжлийн эмчд үзүүлж, шинжилгээ өгч байх хэрэгтэй. Илүүдэл жинтэй бол яаралтай жингээсээ хасах нь чухал болно. Хэрэв тамхи татдаг бол тамхинаас гарах хэрэгтэй. Сар бүр хөхөө шалгаж бай.
Хөхөө өөрөө хэрхэн шалгах вэ?
Хөхөө байнга өөрөө шалгаж байх нь ямар нэг өөрчлөлт орсон эсэх, өвчнийг эрт илрүүлэхэд тустай.
1.Толины өмнө зогсоод хоёр хөхөө сайтар ажигла. Ингэснээр хөхний толгойноос шингэн зүйл гарч байгаа эсэх, хорчийж хонхойсон, арьс холцруутаж үрчийсэн байдлыг ажигла.
2.Толинд ойртоод толгойныхоо ар дагзан дээр 2 гараа зөрүүлэн барьж урагш дар.
3. Гараа сайн дарсан хэвээр тохойгоо урагшлуулж баруун, зүүн тийш болон урагш, хойшоо бөхийнө.
4.3үүн гараа өргөөд баруун гарынхаа 3-4 хуруугаар зүүн хөхөө дарж шалгаж үз. Эхлээд хөхнийхөө гадна талаас / суга талаас/ хурууныхаа өндгөөр нар зөв тойруулан дар. Тойргоо аажуухан томсгосоор хөхний эргэн тойрон болон хөхний толгой хүртэл шалгана. Харин суга, хөх, суга хоорондох хэсэгт нэлээд анхаарлаа хандуул. Арьсан дор хатуурч, бөөгнөрсөн зүйл байгаа эсэхийг шалга.