Автомат тоглоомын газрууд буюу амилж буй казино

Уг нь кафе санаатай юм. Нэг жижиг өрөөнд нь рулет хэмээх тоглоомын ширээ тавьжээ. Уг ширээ нь казинод хэрэглэдэг жинхэнэ ширээ биш. Жинхэнэ казино шиг диллер буюу тоглуулагч ч үгүй. Ширээг тойрсоод компьютерын дэлгэцүүд байна. Дэлгэцэн дээр тоонууд гарна. Тоглогчид суугаад бооцоо болох хясаагаа дэлгэцэнд гарсан тоонууд дээр сонгон тавих аж. Энэ бүгдийг автомат удирдлагаар хийнэ.
Ингэхэд ширээний гол дахь бөмбөг эргэлдэн тухайн тоглогчийн сонгосон тоон дээр таарвал тэр нь хожно. Автомат болохоос л биш яг л жинхэнэ рулет. Тамхины утаа суунагласан тэр давчуу өрөөний үүдэнд гав, бороохой агссан хоёр хамгаалагч зогсох нь их л сүртэй юм. Дотогш нэвтрэх гэтэл бичиг баримт шаардаж иргэний үнэмлэхний дугаарыг нэгд нэгэнгүй бичиж авлаа. Хамт яваа нөхрийг маань Чамайг хаана харлаа, өөрөө юу хийдэг билээ гэхчилэн шалгааж эхлэв. Тэгээд түүнийг дотогш нэвтрүүл-сэнгүй. Сонины үнэмлэхнээс өөр бичиг баримтгүй байсан болохоор арга буюу үүдний өнгөлөн далдлалт болсон кафеных нь ширээн дээр шанаагаа тулаад сууж орхив. Тоглолтын ширээн дээр суух эрхийг 10 мянган төгрөг төлж байж олж авна. Ширээг тойрон арваад залуу улайран тоглож байх юм. Тэд хожихоосоо алдах нь илүү харагдана. Бас мөнгө хураадаг нэг үйлчлэгч бүсгүй байх.
Жижигхэн л болохоос киноноос харагддаг казиногийн дүр төрх. Гэхдээ үнэхээр бүдүүлэг байгаа нь ажиглагдсан. Тоглогчдыг чи гэх төдийгүй гаднаас орж ирэгсдийг Яах гэж байгаа юм бэ хэмээн хоргооно. Бороохой зүүсэн хамгаалагч гэнэтхэн Та хоёр наашаа гараад ир. Араас дагаад яв хэмээн зандарлаа. Тэгээд булан тойрдог юм байна. Шоронгийн хаалга шиг төмөр сараалжин хаалгыг онгойлгосны дараа дахин нэг төмөр хаалгаар ортол хоёр залуу сууж байсны нэг нь хамгаалагчийн, нөгөөх нь энгийн хувцастай байв. Биднийг ормогц хаалгаа дангинатал түгжиж орхилоо. Төмөр хаалганы дан хийсэн чимээ тун эвгүй.
Костюмтай боловсон байрын залуу Та хоёр манайхыг яагаад сонирхоод байгаа юм бэ? хэмээн асуулаа. Америкаас ирсэн хэдэн жуулчин казино сураглаад байна. Танайх арай бүдүүлэг орчинтой, тухтай биш юмаа гэсээр ширээ рүү нь дөхтөл нөгөө кафег тэр чигээр нь тольдох мэт дэлгэцэн дээр харж суудаг байгаа. Кафе нууц камертай байж. Тэгээд л бидний алхаж гишгэсэн бүхнийг мэдэж байгаа бололтой. Тоглоомын ширээн дээр сууж байгаа хүмүүс байтугай тэр кафед аяга кофе уух гээд орж ирсэн хүмүүс хүртэл хянагдаж байлаа. Бид автомат казиногийн хяналтын өрөөнд ороод иржээ. Өөрийгөө менежер гэж танилцуулсан тэр залуу Үнэхээр мөнгө ихтэй үйлчлүүлэгч нар байгаа юм бол өөр хэрэг шүү. Манайд тусгай заал бий л дээ.
Америкчууд авчрах гэж байгаа бол та нарт үзүүдье. Казино л гэсэн үг. Ер нь цаадуул чинь мэднэ дээ. Автомат казино гэж хэлээрэй. Тэгээд л ойлгомжтой. Одоо хамт явцгаая гэв. Ингээд түүний машинд сууж нөгөө нөхөр маань араас дагалаа. Улсын төв номын сангийн ойролцоо байрлах ҮIР кафе гэсэн хаягтай салбарт нь очлоо. Гаднаас нь хараад хэн ч энэ кафег ажилладаг, тэр бүү хэл, онгойдог гэж мэдэхээргүй. Хаалга нь түгжээтэй.
Гишүүнчлэлийн карттай хүмүүстээ л хаалгаа нээдэг юм байх. Мэдээж менежертэй нь хамт яваа болохоор дотогш нэвтэрч чадах нь дамжиггүй. Хаалганд байрлуулсан нууц камерт менежерээ харсан бүдүүн хамгаалагч залуу хаалга тайлж өглөө. Ташаандаа буутай. Дөнгөж ормогц хаалгаа дангинатал түгжээд авах юм. Энд харин бүх юм гял цал. Рулетын асар том ширээ хийгээд тоглоомууд казиногийн донж маягт гайхалтай дөхөж очжээ. Гэнэт нуруу руу хүйтэн хөлс асгаад явчихав. Учир нь нөгөө жижиг кафегаас хөдлөхөд хамгаалагч нар биднийг зам хүртэл дагасан юм. Бодоод байх нээ тэд манай машины дугаарыг ажиглах гэж оролдсон байж. Гэхдээ бид хаширлан өөрсдийн машинаар биш таксигаар явсан л даа. Бас иргэний үнэмлэхийн дугаар, хаяг бидний нүүр царай камерт бичигдэж үлдсэн. Тэгэхээр тэд биднийг мөшгиж болох биш үү. Ийн айдаст автаж дотор хүйт даана.
Зааланд нэг гадаад иргэн цайлж байх бөгөөд дээрх хэлсэн рулетийн хэмээх тоглоомын ширээнд нэг монгол залуу сууж байна. Тэр ганцаараа тоглож байлаа. Алдаж байгаа бололтой. Чёрт хэмээн толгойгоо шааж байх юм. Өөр хүн байгаагүй болохоор үйлчлэгч охид завтай байгаа харагдана. Манай охид бүгд гадаад хэлтэй бөгөөд казиногийн мэдлэгтэй хэмээн өнөөх менежер сайрхав. Эргэн тойрон нууц дуран, камер суурилуулан өнгө гэрэл солонгоруулсан энэхүү Автомат казино сэтгэлд нэг л хүйтэн. Бүх юм нь хуурамч, энд зөвхөн өнгө мөнгөний хорхойтнууд сэм цуглаж луйвардаж, луйвардуулж бах таваа хангацгаадаг газар мэт сэтгэгдэл төрүүлнэ. Араас дагах буутай хамгаалагчийн гар гохон дээрээ бэлэн байх шиг санагдана. Шөнийн 03 цаг хүртэл энд тоглож болдог гэнэ. Хэдэн саяар ч бооцоо тавьж болно. Сая төгрөгөөр тоглох энүүхэнд гэнэ шүү. Америк түншүүдээ хэзээ авчрах вэ? Ер нь танайх жуулчны компани юм бол хамтарч хэн хэндээ ашигтай ажиллая хэмээн шүлэнгэтэх нь аймаар. Арайхийж тэндээс гараад шөнийн цэнгэг агаар цээж дүүрэн амьсгалахад дотор уужрах шиг. Гэхдээ тэдний хамгаалагчдын нүдэнд өртөлгүй аль болохоор хурдан зугтах хэрэгтэй мэт санагдаж бид яаравчилсан.
Дараа нь Од кинотеатрын хажууд орших Хөх луу хэмээх тоглоомын газар очлоо. Орохын тулд үүдэнд аанай л 10 мянган төгрөг төлнө. Тэнд дээр дурдсан тоглоомын ширээ байхаас гадна морин тойруулгын тэмцээнд бооцоо тавих, покер зэрэг тоглоомуудыг автоматаар тоглох аж. Өмнөх хоёр газраа бодвол энд арай нийтийг хамарсан олон тоглоом байлаа. Хүмүүс ч их байна. Аргагүй биз дээ. Шөнийн 00 цаг өнгөрч тоглоомчид ид улайрдаг дээрээ байхад. Энд тэндгүй хашгиралдаж, хөөрцөглөсөн, гуньж гасалсан хүмүүс. Эднийхэн биднийг нэг л хөндий хүйтнээр хүлээж авсан. Юу хэрэгтэйг маань хэдийнэ мэдчихсэн мэт ам дагуулс хийгээд л байгаа нь ажиглагдав. Бас хүйтэн ииээмсэглэн үзэн ядаад ч байх шиг. Магадгүй түрүүчийн казиногийнхон бидний талаар мэдэгдсэн байж болзошгүй.
Бид зөвхөн хоёр тоглоомын газарт зочилж амжлаа. Эдгээр газрууд ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй. Чех, Солонгос, Хятадын тоглоомын газрууд олноороо бий гэх боловч ихэнх нь нууцлаг. Дараагийн Автомат казино-г зориход хаалга үүдээ бариад хаачихсан байв. Мөн л мэдээлэл авчээ хэмээн хардахаас өөр яах билээ. Учир нь тоглоомчдын ид тоглодог оргил цагаар хаасанд өөр тайлбар өгч боломгүй мэт. Тэнд нэг удаа тоглоод үзчихвэл амтанд нь орчихдог бололтой. Тиймдээ монголчууд энэ тоглоомд нэлээдгүй мөнгөө алдаж бүр донтож эхэлжээ. Ямар ч аргаар хамаагүй мөнгө олж ирцгээх хүн олон гэнэ. Байгууллагынхаа их хэмжээний мөнгөөр Автомат казино гэх эдгээр газарт тоглоод алдсан залуу одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Энэ тухай дараахь ярилцлагаас уншина уу!
Казино-д 13сая төгрөг алдсан залуу Ганцхудаг-т хоригджээ
Зиг Заг авто төв ХХК-ийн борлуулалтын менежер Автомат кази-но-д тоглож 13 сая төгрөг алдсаны улмаас Ган-цхудаг-ийн цагдан хорих төвд хоригдсон тухай мэдээллиин мөрөөр тус компанийн ерөнхий захирал Д.Зоригоотой уулзаж ярилцах хүсэлт тавьж дараахь асуултуудад хариулт авсан юм.

-Та болсон явдлын талаар товчхон ярихгүй юу?
-Манай байгууллагаас бараа авч борлуулдаг байгууллагын шилжүүлсэн сая төгрөг гэнэт манай дансанд оролгүй алга болсон юм. Яагаад тэр мөнгө алга болсныг шалгаж байтал дахиад хэдэн сая төгрөг алдагдсаныг мэдсэн. Манай борлуулалтын менежер залуугийн гараар дамжин алга болоод байгаа нь тодорхой болсон. Тэр олон сая төгрөг ямар учир шалтгаанаар хаашаа алга болсон нь анхаарал татсан хэрэг. Менежер залуу өөртөө наасан юм ажиглагдаагүй. Ингэж явсаар автомат тоглоомын төв нэртэй жижигрүүлсэн казино дээр орчих нь тэр. Чех эзэнтэй Энигма Монголия гэх тоглоомын газарт манай менежер зөвхөн одоогийн байдлаар 13 сая төгрөг алдсан нь тогтоогдоод байгаа. Энэ мөнгөний тоо цаашдаа нэмэгдэх төлөвтэй. Бид энэ асуудлаар Сухбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулж байгаа. Албаны мөнгөөр тоглочихсон манай менежерийг Ганц худаг-т хорьж шалгаж байгаад саяхан батлан даалтаар гаргасан. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл бол автомат тоглоомын төв нэртэй тэдгээр газрууд үнэн хэрэгтээ казино ажиллуулж залуусыг мөрийтэй тоглоомд уруу татаж байгаад эмзэглэж байна. Тэнд нэг ороод тоглосон хүн дахин заавал тоглодог. Алдагдлаа нөхөхийн тулд дахин том бооцоо тавьж тоглосоор хамаг юмаа алддаг байна л даа. Манай менежер ч мөн адил тийм л алдаа гаргасан.
-Энэ асуудал танай ажилтны буруугаас болсон юм биш үү? Тэр л дур мэдэн албаны мөнгө завшсан байна шүү дээ?
-Тийм ээ, тантай санал нэг байна. Манай ажилтны буруугаас болж манай байгууллага хохирсон нь үнэн. Тэр зүйл ангиар ч эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Гэхдээ гол буруу нь тэр казино-д л байна. Ингэж буруутгах ч үндэстэй. Бид казино-гийн нөхдүүдтэй хоёр гурван удаа санал тавьсны эцэст уулзсан л даа. Тэдэнд Бага залуу хүн олон сая төгрөг алдсаны улмаас шоронд орох дээрээ тулчихаад байна. Танайх зарим хэсгийг нь эргүүлээд өгч болохгүй юм уу? гэсэн хүсэлт тавьсан юм. Эзэн нь чех хүн. Тэр надад Манайх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гарын үсэгтэй зөвшөөрөлтэй. Казиногийн бизнес ерөөсөө л ийм байдаг шүү дээ. Алдсан л бол эргүүлээд авч болохгүй. Энэ бол казиногийн хууль. Бид бизнес хийж байна гэх зэргээр тайлбарласан.
-Ямар үндэслэлээр мөнгөө буцааж авах гэж оролдсон юм бэ? Тэд өгөхгүй нь ойлгомжтой биш үү?
-Тэр мөнгийг казино-гийнхон шударга хөдөлмөрөөр олсон гэх үндэслэл байхгүй. Харин ч хүмүүсийг хууран мэхлэх луйвардах замаар олсон гэж бодож байгаа. Хэрвээ би Лас-Вегасын казинод сая доллар алдсан бол эргэж нэхэх нь утгагүй л байхгүй юу. Гэтэл энэ чинь Монгол. Тэгээд ч зөвшөөрөгдсөн казино биш. Хоёрдугаарт, 13 сая төгрөг гэдэг бол Монголд их мөнгө шүү.
Бид асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад ер нь нэлээд далайцтай тавьж сайн хөөцөлдөнө гэж бодож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай дэлгэрэнгүй ярилцлага тайлбарыг өгнө гэж бодож байгаа. Манай өнөөгийн залуус мөрийтэй тоглоомын амтат орж юугаа ч хайрлахаа боливол хэцүү биз дээ. Би тэр ирээдүйг л бодож байна.
-Тэр автомат тоглоомын газрууд казиногоос ялгарах юм юу байна?
-Би өөрөө гадаадын нэлээд хэдэн ороңд явж байхдаа казиногоор бишгүй л орж байсан. Учир нь казино гэдэг бол дэлхийд гайхагдсан үйлчилгээний өндөр соёлтой тоглоомын газрууд. Тэнд тоглож болно. Бас соёлыг гайхаж болдог. Гэтэл манай эндэх тоглоомын газруудын доторхи байдал бохир төдийгүй тоглогчдод бүдүүлэг маягаар ханддаг нь илт байсан. Би бүр өөрөө очиж сонирхож үзсэн. Тэнд үйлчилгээний соёл гэж юу ч байхгүй. Харин казиногоос ганц л юмаар ялгаатай. Казинод рулетийг гараар шиддэг бол энд авто-матаар шиддэг. Ердөө ийм л ялгаа харагдана лээ.
(өдрийн сонин 2004-06-11 146)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button