Хүүхдийнхээ төлөө сар бүр за гэх үү, хуримынхаа зардлыг авах уу?

Хуримаа хийхээр бэлтгэж байгаа залуу хосуудад хэрэгтэй л юм. Судалгаанаас харвал Монгол Улсад нэг жилд мянга гаруй хос гэрлэдэг гэсэн. Тэгэхээр энэ 500 мянган төгрөг дөрвөн жилийн хугацаанд ердөө дөрвөн мянга гаруй айлд л ногдох нь. Монголын нийт өрх гэр бүл 552 мянга. Цаана нь үлдсэн 548 мянган гэр бүл яах вэ гээд өөлвөл ч асуудал байна шүү. Нэг жишээ авъя. Том хүү нь долоон настай, бага нь ойндоо хүрч яваа таван хүүхэдтэй айл байна. Нөхөр Э нь орон сууцны нэг конторт слесарь хийдэг. Сарын үндсэн цалин нь 50 мянган төгрөг юм гэсэн. Харин эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ суудаг.
Эцэг эхээс нь өвлөгдөж ирсэн ганц өрөө байртай. Ашгүй Ардчилсан Холбоо Эвсэл байрыг нь үнэ төлбөргүй өгсөн учир арга тасарсан үед ломбардад ч хамаагүй тавиад хэдэн төгрөг 8-10 хувийн хүүтэй авах боломж бий болж. Хоёр жилийн өмнө нэг хүүхэд нь зүрхний мэс засалд орох болсон чинь нэг сая таван зуун мянган төгрөг шаардагдаж, сандрахдаа байраа барьцаалж байж хүүгийнхээ амийг аварчээ. Тэр өрөө төлөх гэж одоо хүртэл сарын 50 мянгынхаа талыг нь өгдөг ийм л айл.
Та танилуудаа шүүгээд үзээрэй л дээ. Иймэрхүү айл ганц эднийхээр тогтохгүйг ядаж цөхөх юмгүй ойлгох болно. За тэгээд нөгөө 500 мянган төгрөгийн дэмжлэгийг энэ айлтай харьцуулаад бодъё л доо. Том хүү нь 18 нас хүрч эхнэр авна гэж хамгийн ойрхон байж болох магадлалаар төсөөлье. Тэр болтол 11 жил хүлээнэ. Дараагийн охиноо 16 хүрмэгц нь гэрлүүлье гэж хүслээ ч мөн л 11 жил хүлээхээс аргагүй. Ингээд бодохоор МАХН-ын амлалт эднийд л лав хамаагүй байгаа биз. Аа тийм, шинээр төрсен хүүхдэд 100 мянган төгрөг нэг удаа олгох тухай бас нэг амлалт бий шүү. Өмнөх тавыгаа яая гэж байдаг. Бага хүү дөнгөж нэг настай. 100 мянган төгрөг олж авахын тулд дахиад жи-рэмслэлтэй ч биш. Та ч гэсэн надтай санал нийлэх л байх.
Одоо яах вэ ? Яагаав, Эх орон-Ардчилал эвслийн хүүхэд бүрт өгөх арав арван мянган төгрөг. Нээрээ тийм. Энэ айлаараа жишээ татаад бодлогоо бодоцгооё. Тэгэх үү. 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар болгон арав арван мянган төгрөг. Ойлгож ядах юмгүй, тов тодорхой амлалт. Э-гийнд маань сар бүр 50 мянган төгрөг орж ирэх нь. Ашгүй өөрийнхөө цалинг ломбардны өрөнд бүтнээр нь өгсөн ч яахав.
Том хүүгээ 18 хүрэхээр нь хуримлуулна гээд мөнгийг нь банкинд хадгалуулчихъя. 11 жилийн дараа нэг сая 320 мянган төгрөг. Болоогүй. Энэ хугацаанд хадгалуулсан мөнгөний хүү, хүүгийн хүү гэж өссөөр дор хаяж хоёр сая төгрөгтэй болно. Санаа зо-волтгүй боллоо. Заавал 18-хан настайд нь хуримлуулах гэж яараад ч яахав. Мөнгө нь байгаа юм чинь аравдугаар ангийг нь төгсгөөд дээд сургууль бараадуулсан нь дээр.
Дараагийн охиноо ч гэсэн 16-тай гэрлүүлэх гэж сандрах хэрэггүй. Мөнгө нь өсч л байг. Үүнээс илүү өгөөжтэй дэмжлэг гэж байх уу. Эвслийн мөрийн хөтөлбөрт ганц 10 мянга ч биш, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн өөр олон заалт байгаа. Олон санаат оргож чадахгүй, аль нэгийг нь сонгох л үлдлээ.
Э болон түүнтэй адил олон мянган өрхүүдийн хувьд ,11 жилийн Э-гийн хувьд шүү О.Ш дараа зөвхөн ганц удаа олдож магадгүй 500 мянгын төлөө юу, зургаахан сарын дараагаас эхлэн сар бүр гарт чинь атгагдах 50 мянгын төлөө юу. Шинэ сонголт-оо хийцгээ. Хэрхэхийг таны мэргэн оюун шийдтүгэй.
(өдрийн сонин 2004-06-11 146)