Ч.Галсантогтохын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнийг гавъяатын нэр төр, имижийг ашигласан гэдгээр гавъяат жүжигчин маань хэрэгтэн Д.Баатараас 30 сая төгрөг нэхэмжилжээ. Энэ талаар сэтгүүлчид түүнээс тодруулжээ.
…Түүнээс мөнгө авахдаа гол нь биш тэр надад өгч чадах ч үгүй. Гэхдээ Таван цагариг-аас бусад бүх сонин хэвлэл, телевизээр ноолуурын гурвын ченжийг буудсан алуурчин Тогдгор Галсантогтохтой адилхан гэнэ гэсэн мэдээлэл цацагдсан. Тийм болохоор би түүнээс мөнгө нэхэмжилсэн юм. Нөгөө талаар увайгүй муухай зүйл хийдэг ийм хүнд сэтгэл санааны дарамт үзүүлье гэж бодлоо. Ийм шалтгаанаар 30 сая төгрөг нэхэмжилсэн юм. Удахгүй мөрдөн байцаагч нь намайг хэрэгтэн Д.Баатартай уулзуулна гэсэн. Түүнийг нүүр царайг нь сайн харъя гэж бодож байна… хэмээн тэрбээр сэтгүүлчдэд хариулжээ.
Дашрамд дурьдахад гавъяат жүжигчин Ч.Галсантогтохын энэхүү нэхэмжлэлийг прокурор хэрэгсэхгүй болгосон байна.