Хулгайлагдсан бүсгүйг уулын аманд хаяжээ
Хулгайлагдсан машин болоод бүсгүйг цагдаагийнхан хайж Хамбын овоо, Ганцхудагийн эргэн тойрон уул хадыг нэгжсэн. Машины мөрөөр мөрдөх явцад гурван ширхэг бэлгэвч олдсоныг эс тооцвол өөр сэжим гараагүй аж. Бэл-гэвчийг шинжилгээнд оруулахад хэрэглэгчийн хоёр нь эрүүл, нэг нь бэлгийн замын өвчтэй болох нь тогтоогджээ. Гэхдээ гэмт этгээдүүдийнх мөн эсэхийг тэднийг барихаас нааш то-дорхойлох боломжгүй юм.
Харин уржигдар буюу 10-11-нд шилжих шөнийн 01 цагийн үед хулгайлагдсан хохирогч эмэгтэй гэнэт өөрөө гэртээ хүрээд иржээ. Тэрээр маш их ядарч зүдэрсэн байдалтай байсан бөгөөд нүүр ам нь хөх няц болсон аж. Мөн шоконд орсны улмаас мэдүүлэг өгөх чадваргүй болсон байжээ. Гэмт хэргийн хохирогч өөрөө хүрээд ирсэн нь цагдаагийнхны ажилд нэлээд дөхөм болсон нь мэдээж. Тэд бүсгүйг тайвшрахыг хүлээж байгаад өчигдөр өдөр албан ёсоор мэдүүлэг авчээ. Гэмт хэрэгтнүүд нүүрэндээ багтай байсан болохоор хохирогч эмэгтэй тэдний дүр төрхийг мэдүүлж ам зураг гаргах боломж олгосонгүй. Бүсгүйг жолоочийн хажуу талын суудалд суулгаж явсан бөгөөд хоёр удаа эргэж харахад нь нүүрэн тус газар нь хүчтэй цохижээ. Бүсгүй нүүрэндээ гэмтэл авсны улмаас нүд нь хөхөрсөн бөгөөд одоогоор нарийн шинжилгээнд оруулаагүй байна. Тэд бүсгүйд Бид зүгээр л нэг тийшээ яваад өгөөч гэхэд танай найз залуу новшроод байсан юм. Тэгэхээр нь хариугаа авч байна гэж хэлсэн гэнэ. Тэд бүсгүйг аваад шууд БЗД-ийн Улиастай тосгоноор дайрч цаашаа зэлүүд газар руу давхижээ. Шөнөжин явсаар уулын хяр өөд мацсан бөгөөд машин нь эвдэрсэн байна. Машинаа засах гэж нэлээд цаг гарздсан бололтой юм. Тэгээд бүсгүйг эзгүй хээр газар буулгаж орхижээ. Хохирогч явган алхсаар тийнхүү шөнө дөлөөр гэртээ ирсэн байна. Гэмт хэрэгтнүүд түүнийг зодсноос өөр гэмтэл учруулах буюу хүчирхийлээгүй хэмээн бүсгүй мэдүүлжээ. Хулгайлагдсан бүсгүйг Т гэдэг бөгөөд Чойрын харъяат. Мөн Чойр хотын сайхан бүсгүйн тэмцээнд орж байсан нэгэн аж. Өчигдөр өглөөнөөс хойш БЗД-ийн мөрдөн байцаах тасгийнхан хэд хэдэн групп болж Улиастайн уулын амыг самнаж эхэлсэн. Группийг тус дүүргийн Мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Алтанцэцэг өөрөө ахалжээ. Тэд хохирогч бүсгүйгээр зам заалган давхисан боловч гэмт этгээдүүдийг хараахан баривчлаагуй байна. Дээрэмдүүлсэн машин Улиастайн амаас нэлээд цаана орших Баянголын амралтын ойр орчимд байж магадгүй сураг гарчээ. Учир нь машины шатахуун дуусах дөхсөн байсан хэмээн жолооч залуу мэдүүлсэн байна. Жолооч эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тэр шөнө халтуур хийж явсан гэнэ. Дугаар шилжих мөчид ч гэсэн цагдаагийнхны эрлийн хэсэг Улиастайн амнаас ирээгүй байлаа.
(өдрийн сонин 2004-06-12 147)