Хар PR ханхалсан өдрүүд

Цаг уурын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногт дулаан бага зэрэг буурч, зарим газруудад бороо орох төлөвтэй. Харин сонгуулийн халуун улам бур нэмэгдэх нь тодорхой. Нэр дэвшигч болгон шударга, ил тод өрсөлдөж, гүтгэлгийг үзэн ядна гэж ам шүд алдаж байсан ч барианы өдөр дөхөх тусам хар РК гэгддэг арга руу шамдан орж байгаа нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас харагдана.
Эрх баригчдын мэдлийн телевизүүд 1996-2000 оны ардчиллынхны нөхдийн бузар булайг уудалсан нэвтрүүлгүүдийг цацаж эхэллээ. МАХН дөрвөн жил дангаараа төр барихдаа гэмт хэргийг нь илрүүлж шийтгэж чадаагүй нөхдөө ийнхүү гэнэт санаж, хэвлэлээр яллаж байгаа бололтой.
Тэд өрсөлдөгчдөө сурталчилгааны самбар урсан, гэр шатаах гэсэн гэж хошуугаа
унжуулж сонгогчдоос өмгөөлөл хүсч гэж байснаа одоо харин ардчилсан хүчнийхэн Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд хаалт-тай, тэнцвэргүй өрсөлдөөн болж байна гэж сонгогчдоор өрөв-дүүлэх гэж байна хэмээн мөнөөх өөрсдийн мэдлийн телевиз, радиогоороо сүртэй мэдэгдэл хийж эхэллээ. Арай л сурталчилгаагаа явуул гэж гуйгаад байхад өөрсдөө зөвшөөрөхгүй байгаа юм гэчихсэнгүй. Өмнө нь гудамжинд хоёр хүн зодолдсоныг хүртэл эвслийнхний хийсэн ажил гэж мэлзээд няцаагдаж байсан ч иймэрхүү үйл ажиллагаа цаашид ч улам хүчээ авах бололтой.
Сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Хэвлэлийн цэц хэмээх байгууллагад анхны
гомдол ирсэн нь ч гүтгэлэг, доромжлол эрчээ авч байгаагийн нэг илрэл болж байна. Эх орон-Ардчилал эвслийн нэртэй болгоныг муучлах зорилготой нь хуудас болгоноос нь харагдах Монгол араншин сонины талаар Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас гомдол гаргасан бөгөөд Хэвлэлийн цэц эрэн сурвалжилсны хүчинд уг сониныг МАХН үүсгэн байгуулсан нь тогтоогдов. Гэхдээ Хэвлэлийн цэц тодорхой нэр дэвшигч нэр заасан сэтгүүлчтэй холбоотой гомдол гаргаагүй учир цэцийн үйл ажиллагаанд харьяалагдахгүй юм байна гэсэн өгз-гөрдүү хариултыг илгээсэн байна.
Социнтернийн Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала Монголд айлчилсан нь сонгуулийн ажилд бас нэг хачир нэмэв. Социнтернийн гишүүн болсноо зууны шилдэг үйл явдалд тооцон өргөмжлөх дуртай өөрсдийгөө Дэлхийд танигдсан нам гэдэг МАХН ноён Л.Аяалаг сурталчилгаандаа ашиглахаа мартсангүй. Эрхэм ерөнхий нарийн бичгийн даргыг нэр дэвшигч Д.Алтайгийн тойргоор зочлуулж, харин ноён Л.Аяала Социнтерн МАХН-ыг нэрээ соль гэж шаардаагүй гэдгийг илчилж Социнтерн л нэрээ соль гээд байгаа гэж хэвлэлд ярилцлага өгч байсан МАХН-ын дарга, үндэсний удирдагч Н.Энх-баяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж нарыг ичээж орхиод явж одов.
Өнгөрсөн долоо хоногийг монгол бүсгүйчүүд үй олноороо барьцаалагдсан гэж тодотгож болохоор. Өмнө монголчууд киноноос л харж байсан хүн барьцаалах хэрэг энэ долоо хоногт хоёр ч удаа гарч, бүр олон улсын хэмжээний асуудал үүсгэлээ. БНХАУ-д 13 монгол бүсгүй барьцаалагдсан бол, Сайхан бүсгүйн тэмцээнд оролцож байсан нэгэн бүсгүй Монголдоо хоёр өдөр бусдын эрхэнд байлаа. Өмнө нь Монгол бүсгүйчүүд харьд ажил-лахаар яваад бусдад худалдаалагдсан, барьцаалагдсан гэх мэт сураг сонсогддог байсан ч энэ удаа бүр 10 гаруй бүсгүй барьцаалагдсан нь монгол бүсгүйчүүд харьд хэдэн зуугаараа худалдаалагдаж байгааг сануулсан үйл явдал боплоо. Уг хэрэгт монголчууд ч оролцсон бөгөөд одооогоор БНХАУ-ын нэг иргэн шалгагдаж байна. Харин Ганц худагийн орчимд явж байгаад гурван залууд барьцаалагдсан бүсгүй гэмт этгээдүүдээс мултран явган алхсаар ирсэн бөгөөд уг хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байгаа. Монголчууд үүргээ биелүүлээгүй төрийн ажилтнуудыг ховлох шүүхтэй болж, шинээр байгуулагдсан Захиргааны хэргийн шүүхийнхэн тангаргаа өргөлөө.
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог монголчуудын олимп гэж нэрлэгддэг Монголын бүх ард түмний XI спартакиад болж өчигдөр өндөрлөлөө. Уг спартакиадад Монголын бүх аймаг хотоос 3000 тамирчин оролцон спортын 14 төрөлд хүчээ сорьсон юм.
(өдрийн сонин 2004-06-14 148)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button