Чандар ба шүтэн барилдлага

Ийм хэлбэрийн баяр бүр нь сүсэгтэн олны сэтгэлийг амир-луулах, ухаарал гэгээрэл олгох, буян, ач тусыг бодох сэтгэлииг нэмэгдүүлэх зэрэг гэгээн зам мөртэй байдаг ажээ. Энэ буянт үйлсийг иж бүрэн, цогц байдалтай зохион байгуулжээ. Цогц байдлын нэгэн тал нь энэ шашны үнэн мөний баталгааг бодит зүйлээр харуулж байна. Бурхан багш ийгээд архад, хожмын бусад хутагт хувилгаадын шарилаас үлдэж хоцорсон зүйлсийг энд шүтээнээр залан сүсэгтэн олны мэлмий юун дор толилуулсан байна. Нөгөө талаар өнөө цагийн гурван Их Ринбүүчий нар олон чухал номын шимийг хөтлөн тайлбарлаж зон олны оюуны ангаагтайлж байна. Номын энэ хуриманд монголчууд төдийгүй Буриад, Тува, Халимаг, Өвөрлөгч гээд бурхны шашны уламжлалтай орноос сүсэгтэн олон иржээ. Мөн Япон, Солонгосын хуварга лам нар олноор морилон буусан байна. Ингэж Төв болон Зүүн хойт Азийн бүс нутгийн хэмжээний бурхны шашны буяны чуулган болон үргэлжилж байна. Буяны чуулган цаашдаа долоо хоног үргэлжилнэ.
Энд залагдсан чандар шүтээнүүд тун чиг нарийн нандин хүчтэй чухал зүйлс ажээ. Үлэмж гэгээрч ариуссан номын багш нарыг номын агаарт халихад шарилыг нь хайлваас түүний үнс дотроос сувд мэт энгөяөг үзэсгэлэнт талстууд олддог байна. Тэр талст нь тухайн багш дээдсийн ариусал, гэгээрлийн төвшинг харуулж, түүний баталгаа болдог аж. Түүнээс биш тэдгээр багш нар биеэр морилж ахуйдаа би ийм тийм төвшинд хүртэл гэгээрсэн гэж хэзээ ч зарладаггүй гэнэ. Энэрэл нигүүсэл хийгээд билиг билгүүний тодорхой эрдэмд хүрсэн багш нар хожим хойчийн олон сүсэгтэн шавь нараа өөрсдийн амар амгалангийн шалтгааныг бүтээг хэмээн тэрхүү чандрыг үлдээдэг гэжээ. Ийм эрдэнийн чандрыг төвдүүд ринсэл гэж нэрлэдэг байна. Манай зарим хуврага тэдгээрийг зай гэж нэрлэсэн нь тун оновчтой мэт. Цахилгааны зай хураагуур тодорхой нэгэн товчийг дарахад залгагдан хүчдэл үүсгэж гэрэл мэтийг үүсгэдэг билээ. Энэ бол тодорхой үйлдлээс шалтгаалан тэр зай сэрж өөрт буй увдисыг гарган хариу үзүүлж буй хэрэг юм. Тэгвэл тэдгээр чандар шүтээнийг амилаг мөн чанартай учраас онцгой шүтээн болдог гэж тайлбарласан байна. Тэдгээр шүтээнд сүсэгтэн бид мөргөж итгэл сүсэг үүсгэвээс Бурхан багш ба бусад номын багш нартай буян номын барилдлага тогтоож буй нэн ховор завшаан ажээ. Энэ тухайд Зопа Ринбүүчий ламтан сонирхолтой, баталгаат айлдвартавьсан байна. Үүнд Аливаа ариун шүтээнд мөргөл үйлдэх, гороо хийх, өргөл өргөх зэрэгт тэр даруйд гэгээрлийн шалтгаан болгох ид хүчтэй байдаг. Иймээс тэдгээр ариун шүтээнүүд буянт үйлийн үрийг үйлдэхэд амар хялбар болгож өгдөг гэжээ. Энэ айлдварт итгэл сүсгийг бататгах чухал санаа шингэсэн нь лавтай байна. Бурхны шашин бол бүхнийг шүтэн барилдлага буюу учир шалтгааны үүднээс авч үздэг билээ.
Чандрын цоморлигт манай тооллын өмнөх 563 онд мэндэлсэн Бурхан багш, энэ багшаас өмнө заларч байсан Касяпа Буддатай холбогдолтой эрдэнийн чандар байгаа нь нэн гайхамшиг юм. Энд бурхдын чандар байхаас гадна Бурхан багшийн шавь Шаарийбуу, Гунгаабуу, Ананд зэрэг Төвд, Хятад, Энэтхэгийн 13 гурван их багшийн чандар бас бий гэж дагалдах тайлбарт бичжээ. Тэрхүү цоморлиг дотор бүр саяхны их багш нарын чандар байгаа нь сонин юм. Тухайлбал Их Хөлгөний уламжлалыг хадгалах төвийг 1975 онд үндэслэсэн Түвтэн Еши ламтны эрдэнийн чандар байна. Энэ ламтан 1935 онд Төвдөд лагшин мэндэлж, зургаан наснаасаа Төвдийн Сэра хийдэд шавилан суусан байна. Ламтан баруунд бурхны ном сургаалыг айлдаж үлэмж хүндлэлийг олсон багштан юм. Еши ламтан Зопа Ринбүүчийгийн багш юм. Энэ багш шавь хоёрын байгуулсан Их Хөлгөний уламжлалыг хадгалах төвийн салбар дэлхийн олон оронд сүлжээ байдлаар байгуулагдан энэрэл, гэгээрлийн асар олон талт үйл бүтээж буй ажээ. Чандар залах энэ буянт ажлыг мөн л энэхүү төвөөс зохион байгуулж байгаа юм.
Бидний энэ цагт 1000 гаруй эрдэнийн чандрын цоморлиг заларч буй нь монголчууд эртлээс нааш бурхны шэшинд орж, үеийн үедээ дотоод сэтгэлээрээ гэгээрч буян үйлдэж ирсний үр дүн ажээ. Энэ нь манай үндэстний буянт үйлийн үрийн үргэлжлэл юм байна. Эдгээр ариун шүтээнийг 2008 онд Энэтхэгт бүтээгдэж өндөрлөх 154 метр өндөр Майдар бурхны зүрхэнд залах хүртэл дэлхийг тойрон аялуулах гэнэ. Энэ аяллын гарааны хэсэгт манай орон оногдсон нь энэ юм. Энэ далимд дурдахад Афганистаны талибууд нутагтаа байсан эртний Бурхан багшийн хөргийг дэлбэлж нурааснаас хойш дэлхий дахинд бурхны шашны бурхдын дүрийг сүрлэг сайхнаар бүтээх хөдөлгөөн ихэд өрнөөд байгаа аж. Майдар бурхан бүтээх төслийг Зопа Ринбүүчий удирдаж байгаа юм. Тэрбум гаран доллараар бүтэх энэ аварга төслийн ихэнх хөрөнгийг АНУ, Английн өглөгийн эзэд бий болгож байгаа аж. Энд НҮБ бас оролцож байгаа юм. Зопа Ринбүүчий ламтан бол номын хүчин чадлыг илт эзэмшсэн, алив аврал нигүүслийг илэрхий үзүүлдэг шид бүтээл ихтэй ламтан гэдэг. Ийм хувилгаан хүчит лам нар хэзээнээс нааш өглөг, жанлавыг арвинаар бүтээж, түүгээрээ дараах буянт үйлээ аривжуулж, үргэлжлүүлдэг жамтай ажээ. Зопа ламтан баруунд үлэмж нөлөөтэй ба манайд удаа дараа заларч, олон шавьтай болжээ. Өөр бусад хоёр Ринбүүчий нар ч сонин сайхан амьдрал туулсан, номын их багш нар юм. Энэ гурван Ринбүүчийг номын эрдэм чадал нь хэдийдсэн их багш нар. Тэднээс номын айлдал, лүн авшиг хүртэх нь нэн ховор зол завшаан, даган баясах буянт үйлс болно гэж XIҮ Далай лам номын хуримд ирүүлсэн илгээлтдээ айлджээ. Дэнма Лочо Ринбүүчий 1928 онд Төвдийн Хам мужид лагшин мэндэлж, бага балчраасаа бурхан шашны номын мөрд орж эрдэм чадлаар алдар хүндлэл олсон байна. Энэ Ринбүүчий олон зүйл нарийн бясалгал бүтээл хийж хүч чадал эзэмшсэн байна. Мөн жуд, тарнийн номонд суралцжээ. Лочо Ринбүүчий АНУ-д удаа уригдан очиж олон Их, дээд сургуульд ном тавьж байсан аж. Чодэн Ринбүүчий 1933 онд Зүүн Төвдөд лагшин мэндэлж, гурван наснаасаа буяны зам мөрд орсон байна. Чодэн Ринбүүчийг идэр залуу байхад XIҮ Далай ламыг гэвшийн дам-жаа барихад түүнтэй ном хаялцуулахаар тусгайлан сонгож байжээ. Энэ ламтан винайн буюу номтхголын аймгийн номын ухаанд ихэд нэвтэрсэн байна. Тэрбээр Лхасд Хятадын цэрэг нэвтэрсэн 1959 оноос эхлэн даруй 19 ганцаараа бясалгал нямба хийн суусан гэдэг. Чодэн Ринбүүчийгийн чадал эрдэм илэрхий тул түүнийг Зопа Ринбүүчийг АНУ-д удаа дараа урин аваачиж, сургааль номлол айлдуулж байжээ. Ийм гурван их багш долоо хоног тутамд дөрвөн удаа монголчууд бидэнд зориулан сэтгэлээ номхтгох, ухаарал гэгээрэл олох, амгалан жаргаланг бүтээх ариун сургааль айлдаж байна. Энэ нь сүсэгтэн олон бидэнд олдо-хуйяа бэрх үлэмж дээд зол завшаан ажээ.
Дээрх үйлстэй зэрэгцэн шашны өөр нэгэн арга хэмжээ UВ Ра1асе-т болсон юм. Сэр-гэлтийн цугларалт нэртэй энэ ажлыг Солонгос дахь христийн шашны номлогч Лее Чу Со-г зохион байгуулж удирдсан байна. Ийм чухал үйл хэрэг болох тухай зарлал олон удаа цацагджээ. Зарлалд нүд хараагүй, хэл доголон зэрэг олон төрлийн өвчнийг газар дээр нь шууд эдгээж анагааж өгнө гэх зэргээр дурджээ Иймээс гурван өдрийн тэрхүү цугларалтад олон хүн очсон байжээ. Ерөөс манай иргэдээс тодорхой цөөн хувь нь христийн янз бүрийн урсгалд элсч орон, итгэл үнэм-шил олсон байдаг билээ. Үү-нийг буруутгах эүйл биш юм. Хэн юугаа шүтэж, итгэл биш-рэл олох нь тухайн хүний хэрэг юм. Гандантэгчинлэн хийд ба UВ Ра1асе-д зэрэгцэн болсон дээрх хоёр арга хэмжээ нь нэг талаасаа манайд шашин хоо-рондын өрсөлдөөн болж буйг харуулсан мэт байдлыг үзүүлэв. Үүнийг манайхан анзаарч байх ёстой биз ээ.
(өдрийн сонин 2004-06-14 148)