Их хөлрөхөөс сэргийлж болно

Мөн хөлснөөс ихээхэн эвгүй үнэр гардаг тул тухайн хүнийг олон таагүй байдалд хүргэнэ. Хэдийгээр бие тань эрүүл байвч хөлс их хэмжээгээр гарч байна гэж үзвэл даруйхан тэмцэх хэрэгтэй юм. Үүний тулд бие дээд ззргийн цэвэр байх шаардлагатай, Учир нь хөлс хүний бие дээр удаан байснаас болж задарч эвгүй үнэр гаргаж эхэлнэ. Энэ эвгүй үнэрийг арилгахын тулд биеэ сайтар савандаж угаагаад литр усанд 3%-ийн цууны хүчил нэг халбагыг нэмсэн усаар биеэ сайтар булхах хэрэгтэй.
Харин хөлийн ул ихээхэн хөлөрдөг бол орой унтахын өмнө марганц найруулсан усанд хөлөө нэг хэсэг дүрээд, угаах хэрэгтэй. Марганцыг бүлээн усанд сайтар уусгаад савтай усаа ягаан өнгөтэй болтол найруулахад тохиромжтой. Үүний өмнө хөлөө савантай усаар сайтар угаасан байх шаардлагатайг сана. Хөлийн хөлрөлттэй тэмцэхийн тулд шивэрт зориулсан тусгай давсыг усанд уусган ашиглана. Мөн цайны нэг халбага 40%-ийн формалины уусмал, 1 халбага цөр, 50 гр салицилийн спирт 50 гр ус зэргийг хольж найруулан уг уусмалаар хөлийнхөө улыг сайтар арчиж, цэвэр оймс өмсөхийн өмнө борын нунтаг хүчил цацах хэрэгтэй. Үүнийг хэдэн орой тасраптгүй хийж чадвал хөлийн шивэр буюу эвгүй үнэрээс ангижирч чадна.
Хэрэв цавь болон хөлийн гулсамтгай хэсгээр хөлөрдөг бол мөн дээрх уусмалаар арчиж болно. Харин үүнийг хэрэглэхийн өмнө заавал хөлөрсөн хэсгийг савандаж угаасан байх шаардлагатайг санах хэрэгтэй. Хэдийд ч хамаагүй гарын алга хөлөрдөг бол 1%-ийн формалины уусмалаар өдөрт 2 удаа арчих хэрэгтэй. Хэдийгээр махлаг, өөхлөг биш ч байнга хөлөрдөг бол өмсөж байгаа хувцастай чинь хамаатай байж болох тул Хувцсаа тааруулж өмсөх хэрэгтэй. Хэт их хөлөрдөг бол нийлэг биш хөвөн даавуун хувцас өмс. Ноосон эдлэл ч зохимжтой. Хаймран буюу резинэн гутал, шаахайг апь болох өмсөхгүй байсан нь дээр. Өөрийн өмсдөг хувцсаа байнга цэвэр байлгахаас гадна салхинд хатааж байх нь зөв.