Хэт өөхлөлт өвчин мөн

Өөхлөлт нь тухайн хүний хэтэрхий идэх, суумгай, хөдөлгөөн багатай байх зэрэг амьдралын гадаад хүчин зүйл, мэдрэл дотоод гаргалттай булчирхай зэрэг дотоод хүчин зүйлээс шалтгаалж болно. Гадаад шалтгаантай өөхлөлт нь голдуу хэвлий, аюулхай, нуруу, шилэн хүзүү, зэргээр эхэлнэ. Харин гуя, дөрвөн мөчний хэлбэр байдал өөрчлөгдөхгүй. Харин дотоод шалтгаантай өөхлөлт нь өнчин тархины үйл ажиллагаа муудсанаас эхэлнэ. Энэ нь хэвлий, өгзөг, гуя, мөр зэргээр өөх байрлаж бэлэг эрхтэн дутуу хөгжихөд нөлөөлнө Бэлгийн ажиллагаа эрс доройтох буюу огт хөдлөхгүй байна. Ийм байдлаар үүссэн өөхлөлт нь өнчин тархины хавдрын улмаас үүсэх бөгөөд тархиар хатгуулж, хараа муудаж эхэлнэ. Бамбай булчирхайн үүсэлтэй өөхлөлт нь булчирхайн ажиллагаа буурсан үед тохиолдох бөгөөд өөх нь их биеэр жигд тархсан байна. Өнчин тархи, бэлгийн булчирхайн өөхлөлт гол төлөв эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үед, эрчүүдэд бэлгийн булчирхай өсч гүйцээгүй үед тохиолдоно.
Өөхлөлтөөс үүдэх хямрал
Их өөхлөлтөөс болж өвчтөн амархан ядарч, булчин байнга суларч, хөлөрч, толгой байнга эргэж, өтгөн хоригдох болно. Өөх их хуралдах тусам хөдөлгөөн хязгаарлагдана. Зүрх судасны ажиллагаа алдагдаж эхэлнэ. Өөх их хуралдсан, гэдэс их дүүрсний улмаас зүрх хөндлөн байрлалтай болно. Титмийн судаснууд дагалдан өөхлөх тул зүрхний булчинд тэжээлийн өөрчлөлт үүснэ. Цусны даралт нэмэгдэж, гуурсан хоолойн үрэвсэл тусна. Хэт өөхөлсөн хүн цөс чулуужих, шижин эмгэг, цөснийг эрийн үрэвсэл, хөлийн венийн бүдүүрэл, шээсний хүчлийн булцуу өвчнөөр өвдөмтгий байна
Эмчилгээ
Хэт өөхөлсөн хүнийг эдгээхийн тулд хавсарсан эмчилгээ хийнэ. Өдөр тутмын хоолны чанарыг 2000 калороос хэтрүулж огт болохгүй. Нүүрс усыг 100 гр, өөх тосыг 30 гр хүртэл багасгах хэрэгтэй. Хоолны давс хоногт 2-3 гр, шингэн зүйлийг 1 литрээс илүүгүй хэрэглэх нь зөв. Тиреоидин өдөрт 0,1 гр-ыг 2-3 долоо хоног ууна. Тироеидин нь бодисын солилцоог сайжруулна. Бүх биеийн хүчтэй иллэг, массаж, идэвхтэй хөдөлгөөн, явган алхах зэрэг нь хамгийн сайн эмчилгээ болно. Долоо хоногт 1-2 удаа 5 аяга сүү уувал нэн сайн. Мөн шинэ ногоо жимс хэрэглэнэ. Пиво болон спиртийн төрөл огт хэрэглэж болохгүй. Хэт өөхтэй, тослог хоолыг хязгаарлана. Их өөхлөлтөөс үүдэн өтгөн хаагдаж байвал хүхрийн хүчилт натри буюу магнез дунд халбагаар өдөрт нэг удаа ууна. Мөн баталины рашаан уух хэрэгтэй. Энэ нь гэдэсний дотоод ажиллагааг сайжруулж хэвлийн цусыг багасгана.