Эрчүүдийн нарийн нууцад нэвтрэхүй
-Та өөрийгөө нойрон дундаа хэвшмэл нэг байдалтай унтдаг гэдгээ анзаарч мэддэгүү?. Үүнийг мэдэхэд гамархан. Шуудангийн шинэ маркны цавуутай талыг нь гадагш харуулаад өөрийн бэлэг эрхтнээ тойруулан хэдийг наагаад унтаарай. Тэгээд өглөө босоход марк тань шивээсээрээ ханзарч салсан байвал та үнэхээр тайван нойрсож чаддаг юм байна гээд сэтгэл ханамжтай байж болох юм.
-Та шээж дуусаад дотуур өмдөө шууд татдаг уу?. Ихэнх эрчүүд үгүй гэж хариулах биз. Гэвч үгүй гэж хариулж чадахгүй эр хүн танд илүүдэхгүй нэгэн зөвлөгөөг сонордуулъя. Хөнгөнөөр бие засаад буюу шээж дуусаад бэлэг эрхтнээ болгоомжтойгоор хэд сэгсрээд үлдэгдэл хэсгийг гадагшлуулаарай. Ингэж чадсанаар дотуур өмд тань байнга цэвэр байхаас гадна бэлэг эрхтний толгой бохирдлоос болж загатнах явдалгуй байх болно.
-Хэт их удаан хавчиж сууснаас юм уу эвгүй хэвтсэнээс болж төмсөг чилж өвдөх байдал илэрвэл тухайн хэсэгт хуримтлагдсан цусыг тараах аргыг нэрэлхэлгүй хэрэглээд үзээрэй. Энэ нь төмсөг хавийн хэсгийг гараараа зөөлөн илэх дасгал хий гэсэн үг юм. Энэ нь танд богино хугацаанд үр дүнгээ өгөх болохыг санаарай.